Альцгеймер өвчнийг ялан дийлж, тархийг эрүүл байлгахад туслах 5 хоол хүнс. Мөн огтхон ч идэж болохгүй 3 хүнсийг мэдэж аваарай!

2

Тархийг хөгжүүлэх болон эрүүл байлгахад туслах олон зүйл байдаг боловч, хүмүүс тэр бүр хооллолт сэтгэцийн өвчин болон Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэддэггүй. Саяхан хийсэн судалгаагаар онцгой хооллолт буюу “Оюун санааны хооллолт” нь эдгээр өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг олж тогтоосон байна.

Бид энэхүү судалгааг дэлгэрэнгүй нягталж, уншигчиддаа эрүүл тархитай байхад нь туслах зорилгоор хоол хүнсэндээ ямар чухал шим тэжээллэг хүнсийг хэрэглэх ёстой болон ямар төрлийн хүнсийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй талаар хүргэхээр бэлтгэлээ.

Тархийг эрүүл байлгах ач тустай хоол хүнс

1. Жижиг, бөөрөнхий жимснүүд идэхэд хамгийн тохиромжтой номер нэг хүнс

Эдгээр жимснүүд флавонойдоор баялаг бөгөөд энэ нь тархинд ач тустай байдаг. Мянга гаруй хүн дээр хийсэн 20 гаруй жилийн судалгаагаар, олон төрлийн жимс, тэр дундаа жижиг, бөөрөнхий жимс иддэг хүмүүст танин мэдэхүйн бууралт удаан явагддаг болохыг судлаачид олж тогтоожээ. Тиймээс хөнгөн зуушиндаа нэрс, гүзээлзгэнэ болон аньсыг нэмэх юм бол, таны тархи хожим баярлах болно.

© shutterstock.com

 

2. Ээж нарын хэлдэг байсанчлан, ногоон навчит ногоо идэх

Яах аргагүй тэдний зөв. Хүнсний ногоонууд эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг, тэр дундаа тархины эрүүл байдалд эерэгээр нөлөөлнө. Яагаад гэвэл фолат, флавонойд, витамин Е болон каротинойд гэх зэрэг тэжээл агуулдаг байна. Ногоон навчит ногоо болох бууцай, далматин байцаа, ногоон сонгино болон буржгар байцаа нь хамгийн зөв сонголт бөгөөд тархины хөгшрөх үйл явцыг удаашруулах ач тустай байдаг ажээ. Иймд хоолондоо эдгээр хүнсний ногоогоор салат хийж идэхээ бүү мартаарай.

© shutterstock.com

 

3. Самрыг хөнгөн зуушаа болгох

Боловсруулсан хөнгөн зууш болон амттаны оронд, атга түүхий эсвэл хайрсан самрыг сонгоорой. Эдгээр нь витамин Е амин дэмээр баялаг учир тархины ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Учир нь найрлаганд нь агуулагдах бодисууд, эрүүл тос, ширхэглэг болон антиоксидантууд тархины эрүүл байдлыг хангадаг байна. Мөн та самар болон жижиг, бөөрөнхий жимсийг хольж хэрэглэвэл, тархинд бүр ч илүү сайн нөлөөтэй.

© shutterstock.com

 

4. Хоолондоо илүү их оливын тос хэрэглэх

Хэрэв та газар дундын тэнгисийн улс орнуудын хооллолтын талаар багагүй зүйлс мэддэг бол, оливын тосыг эрүүл бас чанартай хоол хийхэд хэрэглэдэг номер нэг сонголт гэдгийг мэдэх байх. Эмч нар бусад төрлийн тоснууд эсвэл цөцгийн хэрэглээгээ хязгаарлаж, оливын тосыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна – тэр тусмаа байгалийн гаралтай оливын тос хоол хүнсэндээ хэрэглэснээр, тархийг сэтгэцийн өвчний голомт болохоос сэргийлдэг ажээ.

© shutterstock.com

 

5. 7 хоногт дор хаяж нэг удаа загас идэх

Судалгаагаар 65-аас дээш насны хүмүүс тогтмол загас иддэг хүмүүс адил насны огтхон ч загас иддэггүй эсвэл бусад хоолыг илүүд үздэг хүмүүстэй харьцуулахад, ой санамжийн чадварыг шалгах сорилтод илүү өндөр оноо авсан байна. Загасанд эрүүл тос болох B-6 болон В-12 агуулагддаг учир тархинд ач тустай байдаг. “Оюуны хооллолт”-ын үзэж буйгаар, 7 хоногт нэг удаа загас идэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

© shutterstock.com

 

Тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хоол хүнс

1. Мах, тэр дундаа улаан махны хэрэглээг аль болох багасгаж, шош, сэвэг зарам, шар буурцгаас уургаа авах

Та магадгүй хүний бие махнаас бус, өөр бусад эх сурвалжаас хичнээн хэмжээний уураг авч болдгийг сонсоод гайхах байх. Мэргэжилтнүүд аль болох махны хэрэглээгээ багасгаж, тархинд хэрэгцээтэй уургийг шош, сэвэг зарам болон шар буурцагнаас авахыг зөвлөж байна. Эдгээр нь уургаар баялгаас гадна, найрлагандаа олон төрлийн ширхэглэг, витамин Б амин дэм агуулдаг тул оюун санааг эрүүл байлгахад сайн нөлөө үзүүлдэг ажээ.

© shutterstock.com

 

2. Цөцгийн тос, маргарин болон бяслагны хэрэглээгээ хязгаарлах

Бяслагт дурлагсдын хувьд хэцүү гэдгийг ойлгож байгаа ч, “Оюуны хооллолт”-ын зөвлөж байгаагаар бяслаг, тэр дундаа тос ихтэй төрлөөс нь сэтгэцийн өвчин тусах эрсдэлийг бууруулахын тулд, татгалзах хэрэгтэй гэж үзжээ. Мөн цөцгийн тос болон маргарин ч үүнд хамаатай – оронд нь оливын тос хэрэглээрэй.

© shutterstock.com

 

3. Сахар болон давс тархины найзууд биш

Хэрэв бид тархиныхаа эрүүл байдлыг сайжруулж, хөгшрөх үйл явцыг удаашруулж, танин мэдэхүйн бууралтаас сэргийлэхийг хүсэж байвал, сахар болон давсны хэрэглээгээ аль болох багасгах хэрэгтэй. Нэг атга амттан болон жигнэмэг тархинд гэмтэл учруулдаг байна. Яагаад гэвэл эдгээр нь чихрийн шижин өвчин тусахад хүргэж, улмаар Альцгеймер өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг ажээ. Нөгөө талаасаа давс нь цусны даралтыг ихэсгэж, улмаар цус харвалт болон бусад тархины асуудлыг үүсгэдэг байна.

Бяслаг хэдий амттай боловч тархинд сайн нөлөөгүй. Танд биеийнхээ эрүүл байдалд анхаарах зорилгоор баримталдаг хооллох төлөвлөгөө бий юу? Сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй хооллох дадал зуршлаа хуваалцаарай.

18
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Х. Лхагвабаяр

    Х. Лхагвабаяр

    2020/01/09 at 15:20

    ug ni humuusiin tarhinii hemjeend shuud nuluulj oyunii chadamjiig ert deer uyees demjij irsen ni bolovsruulsan mah bsn gj tuuhchid uzdegdee hha

  2. Naran Budragchaa

    Naran Budragchaa

    2020/01/09 at 21:56

    энэ мэдээллийн эх сурвалжийг хэлж өгнө үү

  3. Enh-s Bileg

    Enh-s Bileg

    2020/01/09 at 23:09

    Эргэлзээтэй санагдлаа

  4. Tuul Sukh

  5. Gurjav Baigalmaa

    Gurjav Baigalmaa

    2020/01/10 at 09:33

    Estoi hudlaa medeelel bna . Mah harin tulhuu ideh estoi. Eniig delhii dayaraa erdemtet sudlaj gargasan Mongolchuud mah sain iddeg bolhoor iim uvchin barag baidaggui yum

  6. Davaanym Suvdaa

    Davaanym Suvdaa

    2020/01/10 at 13:14

    Mah idehgvi mongolchuud bh gvi hogolgoonig erheml

  7. Byatshan Naraa

    Byatshan Naraa

    2020/01/10 at 13:59

    Ene odoo yu zohioj bicheed bna aa mah martah uvchtui bolgono genuu Solongos uls martah uvchinuur yagaad 1 d jagasdag gej bodoj bna mah iddeggui dan nogoo iddeg bolohoor mahiig gol hooloo udur bur mah iddeg mongold maani martah uvchin tussan hun bgaa bolov uu haigaad uzeerei. Zuv medeelel bichij bldaa ene postiig bichsen hunguai

  8. Ariunaa Khorchin

    Ariunaa Khorchin

    2020/01/10 at 22:30

    Ямар худалч юм бэ? Монголчууд мах бүр хонины бас өрөм шар тосоо хэрэглэж байхад л Зөнөхгүй шүү.Өдөрт тал цайны халбага шар тос өглөөд цай болон амандаа хайлуулаад залгихад л болно.

  9. Otgonzargal Boraros

    Otgonzargal Boraros

    2020/01/11 at 03:03

    Fc deer dandaa hudlaa medeelel bdag

  10. Дүгэрсүрэн Дамба

    Дүгэрсүрэн Дамба

    2020/01/11 at 09:45

    i

  11. Urantulkhuur Gombosuren

    Urantulkhuur Gombosuren

    2020/01/12 at 02:57

    Sanal niilehgui bna!…

  12. Зочин

    2020/01/12 at 21:55

    Хонины сүүлийг нэг суудал дээр бараг идэх шахдаг , сүүлээр хооллодог худ өвөө 110 насалсан шүү! Ухаан саруул гэж янзын! Монголын түүхийг өчигдрийн мэт тов тодорхой цэгцтэй ,ойнд буутал ярьдаг…юун марталт… Өөх биш ногоо иддэг со нар л нээрээ алцхеймерт их өртдөг байх. Манайхан бол бараг байдаггүй гэж боддог ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *