Даваа гаригийн айдсыг хэрхэн давах вэ?

0

Ням гаригийн орой олон хүмүүсийг маргааш өглөө босож дахин ажилдаа явна гэсэн айдаст автуулдаг. Энэ айдсаас зайлсхийж болно.

Магадгүй та ажлаасаа таашаал авдаггүй эсвэл их ачаалалтай мөртлөө бага цалин авдаг байж болно, бас нэг хувилбар бол та хамт олонтойгоо нийцдэггүй эсвэл байгууллагын соёл танд таалагдахгүй зэрэг шалтгаан олон. Магадгүй танд ажил тань уйтгартай ч байж болно. Шалтгааныг тодорхойлохыг хичээ, дараа нь бидний санал болгож буй аргуудыг ашиглаад үзээрэй. Таны ажилдаа очих Даваа гариг айдасгүй болно гэж найдаж байна.

1. Бусад ажил үүргийг хийж үзээрэй

Таны ур чадвар гарахаар ажил хийж байгаа эсэхээ бодоорой. Хэрвээ бүрэн ашиглаагүй бол төлөвлөгөө гаргаж удирдлагадаа танилцуул. Жишээ нь: “Миний бусадтай харилцах харилцаа дээд зэргээр хөгжсөн, харамсалтай нь миний одоо эрхэлж буй ажилд би ур чадвараа бүрэн ашиглаж үр өгөөж авчирч чадахгүй байх шиг байна. Харилцагчтай холбогдох харилцааны асуудлыг өөр дээрээ авахыг хүсэж байна.”

 

2. Өсөж дэвших боломжийг хар

Байгууллага болгонд өсөж дэвжих боломж бий: менежментийн сургалт, программын сургалт эсвэл өөрөө төлбөрөө төлөөд гадуур сургалтанд хамрагдсан ч болно. Одоогоор танай байгууллага танд сурч боловсрох санал тавьж чадахгүй байгаа ч гэлээ та өөрөө тусламж хүсэж болно. Муугаар бодлоо гэхэд танд татгалзсан хариу өгнө биз, гэхдээ таны мэргэжлээ дээшлүүлэх хүслийг тэд мэдэж авна.

3. Өөрийгөө мэдрүүлж ойлгуул

Хэрвээ та өндөр албан тушаал хашихыг хүсэж байгаа бол зөвхөн өөрийнхөө үүргийг гүйцэтгээд зогсохгүй илүү ихийг хий. Санаа оноогоо хурал дээр чөлөөтэй илэрхийл, төслийг удирдах саналыг тавь эсвэл нэмэлт сургалтанд суух хүсэлтээ гарга. Эдгээр нь таныг цаашид өсөж дэвжих сонирхолтой байгааг илтгэнэ бас таны хариуцлага үүрэх чадварыг ч бусдад илэрхийлэх юм. Ажилтныхаа ийм чанарт удирдлага нь анхаарал хандуулдаг, магадгүй дээд албан тушаал хаших санал тавихыг ч үгүйсгэхгүй.

 

4. Ядраад байвал өөртөө амрах цаг өг

Ядарч үхтлээ ажиллах ямар ч шаардлага байхгүй, танд ч тэр, ажил олгогчид ч тэр ямар ч ашиг авчрахгүй. Тиймээс амарч байгаарай. Ажлаа хаях боломжгүй байсан ч гэсэн богино хугацааны амралт өөртөө ол. Жишээ нь, амралтын хоёр өдрийг зөвхөн амралтандаа л зориул. Ирэх ажлын долоо хоног шинэ эрч хүчээр ажилдаа орох чадалтай болно.

 

5. Шинэ ажил хай

Ажлынхаа нөхцөл байдлыг сайжруулах хичээл зүтгэл гаргасан ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа бол шинэ ажил хайх цаг нэгэнт болжээ. Танд тохирох ажлын байр ямар байх ёстойг сайтар бод. Цаашид өсөж дэвжих боломжийг хар, таны ур чадварыг бүрэн гаргаж чадах ажил мөн үү, шинэ мэдлэг танд өгч, цалин хөлс цаашид нэмэгдэх үү? Ажил болон хувийн амьдралын тэнцвэрт байдал алдагдах уу, байгууллагын соёл, байрлал таны сэтгэл санаанд нийцэж байна уу? Ингээд урт жагсаалт гаргаад өөрт тохирох ажлаа хайж эхэлж дээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *