Сэтгэл зүйчид өөрсдийнхөө стрессийг тайлахад ашигладаг 8 арга

4

Сэтгэл судлаач – асуудал шийдэх, айдсыг давах, өөрийгөө ойлгох, тайвшрахад тусладаг мэргэжил. Тэд ч бас хүн, тиймээс стресст орно, хүнтэй л адил таагүй мэдрэмжтэйгээ тэмцэнэ.

Стресс хурдан тайлах аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ, энэ удаад мэргэжилтнүүд өөрсдөө өөр дээрээ ашигладаг аргуудыг шүү.

1. Толгойд орж ирж байгаа болгоныг бичих

Жон Даффи (John Duffy) – өсвөр насныхны хүмүүжилийн тухай номын зохиолч, сэтгэл судлаач хэлэхдээ: “Би стрессээ тайлахын тулд юм бичдэг. Бодол, нөхцөл байдал, хүмүүсийн харьцаа, ирээдүйн нийтлэлийн санаа. Би бүгдийг бичнэ, толгойд орж ирсэн болгоныг биежүүлнэ. Уран бүтээлч энэ үйл явц маш үр дүнтэй, яагаад гэвэл асуудлаас хол байлгаж толгой минь сэргэдэг. Үүний дараа би асуудлыг өөр өнцгөөс харж эхэлдэг” гэжээ.

 

2. Хоол хий, хоолны орцыг өргөнөөр сонго

Сэтгэл зүйч, зохиолч, багш Жеффри Самбер стресстэй тэмцэх хэд хэдэн аргыг ашигладаг:

“Сэтгэл тавгүй байхад би ихээр идэх дуртай. Гэхдээ эрүүл хоол эсвэл урьд өмнө идэж үзээгүй хоол байх ёстой. Дэлгүүрээр явж хоол хийх орцоо цуглуулна, дараа нь орцуудаа нарийн нямбай, удаан бэлдэнэ. Хоол минь амттай бол амтны таашаал авахыг хүсдэг. Үр дүнг нь заримдаа Facebook дээр тавих ч сайхан. Найз нөхөд минь надад атаархаг л дээ”.

 

3. Бүх булчингаа ажиллуул

Америкийн сэтгэл зүйч Кевин Чепмен стресстэй тэмцэхийн тулд аль 1920 онд боловсруулсан булчин суллах арга хэмжээ авдаг гэжээ.

Зарчим маш энгийн: маш хүчтэй ачааллын дараа хүчтэй тайвшрал ирдэг. Өөрөөр хэлбэл булчин 10 секунд ачаалал авахад дараа нь 20 секунд булчин сулрахад хүч зарцуулж тайвширдаг байна.

Нийт 200 дасгал байх бөгөөд бүх бүлгийн булчин ажиллана. Эдгээрийн 16-г хийхэд л хангалттай гэж үзэж байна. Өөрт  таалагдаж байгаа дасгалыг эндээс сонгоно уу.

 

4. Зөв хариу үйлдэл үзүүл, эсвэл нэгмөсөн үл тоо

Сэтгэл судлаач Сьюзен Краусс Уитборн стресстэй тэмцдэггүй харин урьдчилан зайлсхийхийг хичээдэг. Тэрээр хүнд үед амандаа үглэх нэг уншлагатай гэж хэлж болно. “Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, гэхдээ үүнд үзүүлэх хариу үйлдлээ өөрчилж чадна”.

Сөрөг нөхцөл байдалд эерэг хариу үйлдэл үзүүлэх нь стрессээс зайлсхийхэд тусалдгаас гадна ямар нэгэн зүйлийг хүлээн авах туршлага суулгадаг байна. Мөн алдаан дээрээ суралцаж чадна.

 

5. Урсгал бодлыг зогсоох

Сэтгэл судлаач Мартин Селигман маш энгийн нэгэн арга ашиглахыг зөвлөж байна, толгойноосоо элдэв бодлоо авч хаяхад л болно.

Алгаа ташаад чангаар “Зогс! Энэ тухай би дараа бодъё” гэж чанга хэл. Эсвэл гартаа резин хийгээд бодол эргэж ирвэл резинээ тат (өөрийгөө чимхсэн ч болно). Эргэлдсэн бодлыг таслан зогсоохын тулд өөрийгөө сэргээх ямар нэгэн арга хэмжээ ав. Асуудлыг тодорхой хугацаагаар хойш тавь. Үүний тулд анхаарлаа ямар нэгэн этгээд, сонирхолтой зүйлд хандуулах хэрэгтэй.

 

6. Нэг цаг дуртай зүйлээ хий

Сэтгэл зүйч Эми Пшеворски тодорхой хугацаанд юу хүссэнээ хийхийг зөвлөж байна. Унш, зур, амттай хоол ид – ерөнхийдөө танд таашаал авчирдаг юм болгоныг л хий. Ямар ч ажил, үүрэг хариуцлага, сөрөг бодол байх ёсгүй.

 

7. Мэдрэлээ хяна

Этгээд ч гэлээ үр дүнтэй аргыг сэтгэл зүйч Тони Бернхард санал болгожээ. Долоовор хуруугаараа уруулаа хоёр тийш ил. Уруулын гадаргуу дээр байрлах мэдрэлийн цэгийг өдөөж өгөх бөгөөд үр дүнд нь амархан тайвширна.

 

8. Өөр бусад сонгодог аргуудыг ашиглана

Мэдээж стресс тайлах өөр бусад сонгодог шалгарсан аргууд бий.

Жишээ нь, “Депресстэй амьдрал” номын зохиогч, сэтгэл зүйч Дебора Серани стрессийн үед бие махбодь юу хүсэж байна түүнийг нь өг гэж зөвлөжээ. “Мэдрэмж юу хүсэж байна тэрийг нь өгдөг. Жишээ нь, машиндаа зүгээр суугаад радиогоор жазз хөгжим сонсоно, халуун устай ваннд хэвтэнэ эсвэл амттай цай оочлон ууна”.

33
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdenebat Batsaikhan

    Erdenebat Batsaikhan

    2018/01/25 at 15:09

    Munkhbayar Sambuu unshaad uz de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *