Арьсан гутал, цүнх, буйдангаа хэрхэн арчилж сайхан болгох вэ?

2

Бүх л зүйл, бидний хэрэглэж байгаа зүйлс бүгд л цаг зуурын бөгөөд эдгээр зүйлс өөрсдөө бидэнд мөнхийн юм гэж үгүй шүү гэж сануулах мэт байдаг бөгөөд үүнтэй эвлэрэхээс ч өөр аргагүй. Бидний чадах зүйл бол эдгээр зүйлийнхээ эдэлгээний хугацааг аль болох уртасгахын тулд янз бүрийн арга чарга хэрэглэх явдал юм.

Арьсан гутал, цүнх, буйдан тань хичнээн гамтай эдэлсэн ч нэг л мэдэхэд зураастай болсон байх нь бий. Айхтар юм биш ч та үүнийг арилгах гэж оролдолгүйгээр улам муутгавал… гунигтай л юм.

Арьсан бүтээгдэхүүний өнгө төрхийг сэргээх хэд хэдэн сайн арга байдаг ба хэрвээ та гутлаа болон бусад арьсан эдлэлээ анхааралтай харвал цаг хугацааны үлдээсэн зарим нэг мөрийг харж болох юм.

Гутал дээрх зураас, сэв

  • Чүдэнзний толгой юмуу шүдний сойз дээр өнгөгүй лак эсвэл супер цавуу түрхэх
  • Зурагдсан, сэвтэй хэсгийнхээ дотор талаас нь энэ бэлдмэлээ түрх
  • Цавуудсан хэсэгтээ ямар нэг таарах материал тавьж 3-4 минут дарах ба энэ хугацаанд арьсны нимгэн давхарга арьсандаа сайн наалдах ёстой.
  • Хэрвээ ингээд ч сэв, зураас үлдсэн бол дахин супер цавуу түрхээд түүнийгээ өнгө нь таарах будгаар нимгэхэн будна. Иймэрхүү зүйлд акрилын будаг сайн тохирно. Ингээд л болоо. Ямар ч сэв зураас байхгүй болох нь энэ.

Сэв зураасыг лааны тос ашиглан арилгах

  • Гүнзгий зураасыг лааны тос болон түүнтэй төстэй бусад бодис ашиглан арилгаж болно.
  • Лааны тосоо халааж гэмтсэн арьсан дээр цэвэрхэн түрх.
  • Лаа хатаж, биежих үед нь зөөлөн зузаан материалаар арчаад гутлын тосоор тослоно.

Арьсан буйдан ч гэсэн бас гэмтэх ба үүнийг засах нь гутал янзлахтай адил боловч зарим нэг онцлог бий.

Арьсан эдлэлийн сэв зураасыг хэрхэн арилгах вэ?

  • Зураас, сэв байгаа орчинд оливийн тос түрхэнэ. Зөөлөн, тойрог байдлаар түрхэх ёстой юм шүү.
  • Тос шингэж, бүрэн хатах хүртэл хүлээнэ.
  • Хэрвээ ингээд алга болоогүй бол дараагийн арга хэмжээг авна. Мөн л тосоо түрхэх ба даавуун эдлэл бага зэрэг норгон гэмтсэн хэсэгт тавина.
  • Энэ даавуун дээрээ халуун индүү тавьж индүүдэх ба халсан тос арьсанд гүн шингэх замаар сэв зураас алга болно.
  • Бүр мэдэгдэхгүй болгохын тулд хөвөнтэй саваагаар таарах өнгийн гутлын тос авч тухайн хэсэгт түрхэх ба илүүдлийг нь зөөлөвчөөр авна.

Лакан гутал дээрх зураасыг арилгах

  • Зөөлөн саван халуун усанд уусгаад түүгээрээ лакан гуталныхаа зураастай хэсгийг арчина.
  • Хуурай даавуугаар хатаж хуурай болтол нь арч
  • Хумсны лакнаас тохирох өнгө олж зураасаа дарна. Ганцхан удаагийн түрхэлт хангалттай.

Лакан гутал нь маш эмзэг бөгөөд элдэв зураас сэв амархан гардаг билээ. Иймэрхүү сэв зураастай болгохгүйн тулд  гутлаа зөв арчлах хэрэгтэй ба гутлаа хатуу сойзоор үрэх, хэт халуун, хүйтэн нөхцөлд хадгалах зэргээс зайлсхийх хэрэгтэй.

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *