Шүд яагаад мэдрэг болдог вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

4

Шүд мэдрэмтгий болох явдалтай олон хүн тулгарч байсан байх. Алим хазахад, халуун чихэрлэг цай уух … зэрэг үед дуу алдмаар гэнэт хатгаж өвдөх бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь шүд болон амны ариун цэвэр сайн сахидаг, шүдний эмчид үргэлж үзүүлж, урьдчилан сэргийлж байдаг нь энэ өвчнөөс бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш юм.

Шүдний мэдрэмтгий байдал гэж юу вэ?

Энэхүү гэнэтийн хатгаж өвдөх өвчнийг гиперестезией буюу шүд хэт мэдрэмтгий болох гэж эмч нар нэрлэх бөгөөд  олон хүний ойлгодог шиг шүдний паалангаас биш харин түүний дотор байрлах дентин буюу тугалмайтай холбоотой юм.

Дентинд нарийн микро-суваг, түүнтэй холбоотой мэдрэлийн төгсгөл маш ихээр байх ба эдгээр суваг паалангаар хаагдаж, хамгаалагдсан үед шүд хэвийн мэдрэмжтэй байна. Харин паалан цоорч, нимгэрэн, мэдрэлийн төгсгөлүүд ил гарч ирэх үед шүд хамгийн энгийн зүйлд ч маш эмзэг, мэдрэмтгий болдог билээ.

Энэ өвчнийг анхаарч эмчлүүлэх хэрэгтэй бөгөөд үл тоовол удалгүй шүд цоорох өвчинд нэрвэгдэнэ. Мөн шүд хэт мэдрэмтгий байх нь биеийн эрүүл мэндэд ямар нэг болохгүй зүйл бий болжээ гэдгийг илэрхийлж байж болох юм.

Шүд яагаад мэдрэмтгий болдог вэ?

Шүдний элдэв өвчин, пародонтоз, паалангийн цууралт зэрэг нь гадаад шалтгаанаас үүдэлтэй бөгөөд эдгээртэй хэрхэн тэмцэх нь ойлгомжтой. Гэтэл энэ хэт мэдрэмтгий байдал заримдаа шүд эрүүл, хэвийн байхад ч тохиолддог. Яагаад? Хэд хэдэн шалтгаан бий билээ.

1. Та ам зайлагч хэт их хэрэглэдэг

Мэдээж амны ариун цэвэр чухал байлгүй яахав. Гэхдээ ам зайлагчийг хэт их хэрэглэх нь таны шүдний пааланг үрж нимгэрүүлж байдаг ба эдгээр ам зайлагч нь ихээхэн хүчиллэг шинж чанартай байдгаас энэ юм. Хэрвээ ам зайлагч зайлшгүй тогтмол хэрэглэх шаардлагатай бол шүдний эмчид үзүүлэн тохирох бүтээгдэхүүн сонгох нь зөв.

2. Та исгэлэн зүйл идэх дуртай

Нимбэг идэх тухай ярьж байгаа юм биш ердөө л янз бүрийн ундаа, мандарин, элдэв цитрусын жимс, түүгээр хийсэн бусад бүтээгдэхүүн зэрэг анх харахад ямар ч гэмгүй мэт хүнсний тухай ярьж байгаа юм шүү. Шүдний паалангийн зузаан, мэдрэлийн төгсгөл зэрэг нь хүн болгонд янз бүр байх ба та зузаан гэгч паалан, хуягтай биш л бол иймэрхүү хүнс их хэрэглэх нь удахгүй шүдний хэт мэдрэмтгий өвчинтэй болоход хүргэх магадлалтай.

3. Та шүдээ цайруулсан

Энэ үйл ажиллагаа маш олон сөрөг үр дагавартай бөгөөд зөвхөн туршлагатай эмчийн хийх ёстой ажил боловч сайхан шүдтэй байхын тулд олон хүн дээрх анхааруулгыг үл тоодог. Үр дүнд нь иймэрхүү өвчинтэй болох нь бий.

4. Таны хазалт, зажлалт буруу

Бага насны үед энэ нь мэдрэгдэхгүй боловч нас ахих тусам буруу зажлалт, хазалт нь паалан үрэгдэх гол нөхцөл болдог байна. Паалан багасах тусам мэдрэмтгий байдал нэмэгдэх учир буруу хазалтаа эртхэн зөв болгох хэрэгтэй.

5. Буруу зуршил

Та хумсаа мэрдэг юм уу шүдээ хавирдаг муу зуршилтай байж болно. Эдгээр нь шүдний пааланд маш жижиг цууралт, завсар бий болгож, шүдний дентин хамгаалалтгүй болно.

6. Буйл өвчлөх

Нас ахихад зөвхөн шүд төдийгүй, буйл ч элэгдэх ба шүд буйлны завсар, зай улам их болж шүдний уг ил гарна. Шүдний уганд зузаан паалан байхгүй учир шүднээсээ илүү мэдрэмтгий байдаг билээ. Мөн буйл нь шүдний чулуу болон тамхи татах зэргээс болж шүднээс зайтай болж болно.

7. Таны эрүүл мэндэд ноцтой аюул тулгарч байж болзошгүй

Хэрвээ нэг биш хэд хэдэн шүд зэрэг хэт мэдрэмтгий болсон бол энэ нь чихрийн шижин өвчинтэй болж байгаагийн нэг шинж байж болно.

Зарим нэг шүдний хэт мэдрэмтгий байдлыг эмчлэх зорилготой эм нь бамбай булчирхайн ялгаруулах дааврыг багасгаж болзошгүй учир эхлээд дотоод шүүрлийн ямар нэг өвчин байгаа эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй.

Шүдний хэт мэдрэмтгийг хэрхэн яаж бууруулах вэ?

Хэрвээ энэ нь “хааяа хааяа тохиолддог” хэмжээний бол элдэв ардын эмчилгээ гэж явсны хэрэг үгүй ба ямар ч өндөгний хальс, ам зайлах элдэв шингэн нь таны шүдний пааланг нөхөн сэргээхгүй. Магадгүй халуун сүү, зарим нэг ургамлын хандаар амаа зайлах нь паалангийн жижиг зай завсрыг бөглөж, нэг хэсэг өвчин намдааж болох ч ус уух юм уу шүдээ угаахад л бүгд алга болох билээ.

Тиймээс цаг алдалгүй шүдний эмчид очих нь зөв ба чухам тэд л юунаас болж энэ өвчин үүсэв гэдгийг тодорхойлж, зарим нэг эмчилгээ хийх ба эдгээр нь:

1. Шүдийг тусгай лакаар бүрэх

Ингэснээр паалангийн жижиг зай завсрыг бүрж мэдрэлийн төгсгөлүүд хамгаалалттай болох ба эдгээр лак нь шүдний паалан бэхжүүлэх үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ бүх ажиллагааг фторжуулах хэмээх нэрлэдэг билээ.

2. Бусад бүрэх бүтээгдэхүүн

Шүдний лакаас илүү нягтралтай бусад бүрэх бүтээгдэхүүн байх ба эдгээрийг шүдний ил задгай болсон угийг бүрэхэд хэрэглэнэ.

3. Шүдний тусгай хэв

Эдгээр нь хэрэв та шөнө шүдээ хавирдаг бол хэрэгтэй зүйл бөгөөд шүдний эмч таны шүд, тагнайн хэмжээг авч бэлдэж өгөх ба та зөвхөн шөнөдөө хиймэл шүд хэрэглэж байгаа мэт хийх бөгөөд шүдний пааланд ирэх ачаалал, даралтыг багасгаж өгдөг.

4. Шүдний мэдрэг байдалд зориулсан тусгай шүдний оо

Шүдний пааланг бэхжүүлэх, шүдний дентинийн мэдрэг байдлыг багасгах тусгай бодис бүхий ийм оог эмч танд зөвлөх бөгөөд үүнийг хэрэглэхдээ шүдний сойз ашиглах эсэхээ мэдэж авах нь чухал шүү.

Ер нь шүдэндээ уян, зөөлөн хандах хэрэгтэй ба хатуу сойзоор ширүүн угаах, шүд цайруулах элдэв зүйл хэрэглэх нь шүдний пааланг гэмтээж байдаг юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.

27
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Энхцэцэг Батмөнх

    Энхцэцэг Батмөнх

    2018/01/24 at 16:25

    Madam & Sir
    Би бол хатагтай Мари Jeannee, франц гаралтай бизнесмэн юм
    Францад амьдардаг. Ядуурал, гадуурхалтай тэмцэхийн тулд
    банк, би танд онлайнаар санал болгож байна:
    * Арилжааны зээл
    * Хувийн зээл
    * Санхүүжилтийн зээл
    * Үл хөдлөх хөрөнгийн зээл
    * Хөрөнгө оруулалтын зээл
    * Бизнесийн хөрөнгө оруулалт
    Зээлийн хүүний түвшин нь бүхэлдээ 3%, зээлийн санал нь маш энгийн, миний санал маш ноцтой бөгөөд та үүнийг хууль журмын дагуу хэрэгжүүлэх боломжтой болох уу? Хувь хүний хоорондох зээлийн зээл. Өнөөдөр надтай уулзаж, зээл авахыг хүсч буй мөнгөний хэмжээгээ мэдэгдээрэй. Миний и-мэйл хаяг:
    [email protected]

    Таныг уншихыг хүсэн хүлээж байна

  2. Nyamchimeg Enkhtuvshin

    Nyamchimeg Enkhtuvshin

    2018/01/24 at 23:44

    AAAa

  3. Nyamchimeg Enkhtuvshin

    Nyamchimeg Enkhtuvshin

    2018/01/24 at 23:44

    AAAa

  4. Uka Davaa

    Uka Davaa

    2018/01/25 at 13:22

    Баярлалаа энгийн мөртлөө ийх хэрэгтэй зүйл бна

  5. Uka Davaa

    Uka Davaa

    2018/01/25 at 13:22

    Баярлалаа энгийн мөртлөө ийх хэрэгтэй зүйл бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *