Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор

0

Бэлэн давхраат зуурмагаар хийхэд хялбар, маш сонирхолтой зууш бэлтгэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Бид танд зориулж ямар ч ширээн дээр гоё харагдах, богино хугацаанд болдог 9 зуушны жорыг хүргэж байна. Амтлах мэдрэхүйгээ баярлуулаарай!

Утсан мах, бяслагтай

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 1

Орц:

  • 1 уут давхраат зуурмаг
  • 300 гр утсан мах
  • 12 зүсэм хатуу бяслаг
  • 1/2 аяга хайлуулсан цөцгийн тос
  • 1 хоолны халбага намуу
  • 1,5 хоолны халбага шар гич
  • 1 хоолны халбага жижиглэсэн сонгино
  • 1/2 цайны халбага исгэлэн, чихэрлэг сүмс

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Зуурмагаа илдээд 12 тэнцүү тэгш өнцөгт болгон хуваана. Тэгш өнцөгт бүр дээр зүсэм мах, бяслаг тавина.
  3. Зуурмагийн хэрчим бүрийг орооно.
  4. Жижиг саванд тос, намуу, гич, сүмс, сонгино хийж холино.
  5. Листээ тосоор тослоод ороомгон зуурмагаа тавина. Дээр нь бэлтгэсэн сүмсээ асгана.
  6. Ойролцоогоор 25 минут шаргал өнгөтэй болтол жигнэнэ.

Брокколи, бяслаг, утсан махтай

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 2

Орц:

  • 2 аяга хэрчсэн брокколи
  • 2 аяга хэрчсэн утсан мах
  • 1 аяга үрсэн хатуу бяслаг
  • 1/2 аяга майонез
  • 2 багц ногоон сонгино
  • 800 гр давхраат зуурмаг

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Брокколиг машиндаад саванд хийнэ. Ногоон сонгиноо хэрчээд дээр нь жижиглэсэн брокколигоо нэмнэ. Дээр нь бяслаг, майонез нэмээд хутгана.
  3. Зуурмаган дээрээ шанзаа тавиад зуурмагаа хэлбэржүүлнэ.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 3

  1. 20 минут буюу шаргал бор өнгөтэй болтол нь жигнээрэй.

Мах, амтат чинжүүтэй

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 4

Орц:

  • 2 хоолны халбага цөцгийн тос
  • 1 сонгино
  • 1 амтат чинжүү
  • 500 гр чанасан үхрийн эсвэл тахианы мах (хэрчсэн)
  • 1 уус давхраат зуурмаг
  • 12 зүсэм дурын ямар ч хамаагүй хатуу бяслаг

Сүмсэнд:

  • 2 хоолны халбага зөөхий
  • 2 хоолны халбага майонез
  • 1 цайны халбага гич
  • 1/4 цайны халбага хатаасан сармис
  • 1/8 цайны халбага хар перец

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Хайруулын тавган дээр тосоо халаагаад сонгино, чинжүүгээ зөөлөн болтол 5-7 минут шарна. Гал дээрээс авна. Илүүдэл тос, шингэнийг асгана.
  3. Зуурмагаа 8 тэнцүү хэсэгт хувааж тугалган цаас дэвссэн листэн дээр эсвэл зурган дээрх шиг 30 см-ийн диаметртэй хэвэн дээр тавина.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 5

  1. Зуурмаган дээрээ бяслаг, мах, сонгино, чинжүүг ээлжлэн тавиад сүүлд нь дахин бяслагаа тавина.
  2. Зуурмагийн ирмэгийг төвд нь болгоомжтой нааж өгнө. Зургийн дагуу.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 7

  1. Шаргал бор өнгөтэй болтол 20-30 минут жигнэнэ. Үүний дараа хөргөнө.
  2. Нарийн боов бэлэн болох зуур сүмсэнд орох бүх орцоо хооронд нь хольж сүмсээ бэлтгээд нарийн боовтойгоо идээрэй.

Цөцгийтэй бяслаг, бууцайтай

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 6

Орц:

  • 1 уут давхраат зуурмаг
  • 1 уут цөцгийтэй бяслаг
  • 1/4 аяга үрсэн хатуу бяслаг
  • 2 хоолны халбага хэрчсэн шинэхэн бууцай
  • Яншуй (чимэглэхэд хэрэглэх)

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Жижиг саванд цөцгийтэй бяслаг, хатуу бяслаг, бууцайгаа хийж холино.
  3. Зуурмагаа 8 гурвалжин болгон хуваана. Гурвалжин бүр дээр шанзаа түрхээд өргөн талаас нь эхлэн орооно.
  4. Ороомгоо листэн дээрээ тавина. Шаргал бор өнгөтэй болтол 12 минутын турш жигнээрэй.

Тахиа, лууван, ногоон сонгинотой

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 8

Орц:

  • 500 гр жижиглэсэн тахианы цээж мах (чанасан)
  • 1/2 аяга халуун ногоотой кетчуп
  • 1/2 аяга үрсэн лууван
  • 1/4 аяга ногоон сонгино
  • 150 гр үрсэн хатуу бяслаг
  • 1 уут давхраат зуурмаг

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Тахиа, кетчупээ том саванд хийгээд дээр нь лууван болон жижиглэсэн сонгиноо нэмнэ. Бяслаг нэмээрэй.
  3. Зуурмагаа 5 тэнцүү хэсэгт хуваагаад тугалган цаас дэвссэн листэн дээр эсвэл зурган дээрх шиг 30 см-ийн диаметртэй хэвэн дээр тавина.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 9

  1. Шанзаа зуурмаган дээрээ тавина.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 10

  1. Голд нь тавьсан стаканаа аваад зуурмагийн ирмэгийг дотогш нь нааж өгнө. Зургийн дагуу.

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 12

  1. Шаргал бор өнгөтэй болтол 20-30 минут жигнэнэ. Үүний дараа хөргөнө.

Давсалсан байцаа болон амталсан үхрийн махтай

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 11

Орц:

  • 1 уут давхраат зуурмаг
  • 8 нимгэн зүссэн амталсан үхрийн мах
  • 8 нимгэн зүссэн хатуу бяслаг
  • 2/3 аяга давсалсан байцаа (цаасан салфеткаар хуурай болгосон байх)
  • “Thousand Islands” сүмс
  • 1 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
  • 1 цайны халбага намуу цэцгийн үр

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Зуурмагаа 8 тэнцүү гурвалжин болгон хуваана.
  3. Гурвалжин бүр дээр зүсэм мах, бяслаг, бага зэргийн давсалсан байцаанаас тавина. Дээр нь сүмснээс асгана.
  4. Гурвалжин бүрийг өргөн талаас нь эхлэн орооно. Ороомог бүрээ тосолсон листэн дээр тавина. Шарах шүүгээнд ойролцоогоор 12 минут жигнэнэ.

Савхтай хот-дог

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 13

Орц:

  • 1 уут давхраат зуурмаг
  • 4 зайдас
  • 100 гр хатуу бяслаг
  • 1 өндөгний цагаан
  • Урт модон савх

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Зуурмагаа 8 тэнцүү гурвалжинд хуваана. Зайдсаа дундуур нь зүсээд савхандаа шордоно. Бяслагаа 8 тэнцүү хэсэг болгон хэрчинэ.
  3. Гурвалжин бүрийг өргөн тал дээр нь зайдас болон бяслагаас тавина. Гурвалжин зуурмагаа орооно.
  4. Ороомгоо листэн дээр тавина. Ороомогны дээд гадаргууг өндөгний шараар арчаад ойролцоогоор 15 минут жигнэнэ.

Нухсан төмстэй давхраат аяга

Давхраат зуурмагаар бэлтгэх 9 гайхалтай амттай зуушны жор 14

Орц:

  • 1 уут давхраат зуурмаг
  • 2 аяга төмсний нухаш
  • 1,5 аяга үрсэн хатуу бяслаг
  • 4 зүсэм гахайн мах
  • 3 хоолны халбага жижиглэсэн ногоон сонгино
  • 1/4 аяга зөөхий

Сүмсэнд:

  • 1 хоолны халбага зөөхий
  • 1 хоолны халбага майонез
  • 1/8 цайны халбага хатаасан сармис
  • 1/8 цайны халбага нухсан перец
  • Чимх давс

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 190 °C хүртэл халаана.
  2. Сүмсэнд орох бүх орцоо нийлүүлж хутгана.
  3. Жижиг саванд нухаш, бяслаг, сүмс, мах (жижиглэсэн), ногоон сонгино хийгээд сайтар хольж хутгана.
  4. Зуурмагаа 8 тэнцүү дөрвөлжинд хуваана.
  5. Дөрвөлжин бүрийг кексний хэвэнд хийнэ. Тус бүрт нь дээр нь 1 халбага шанз тавиарай.
  6. 15-17 минут жигнээрэй. Ногоон сонгино, зөөхийгөөр чимэглэж болно.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *