Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр

1

Өргөн хорвоод өөр өөрийн гэсэн үзэл санаа, өвөрмөц заншилтай олон үндэстэн зэрэгцэн аж төрөх бөгөөд тэд бүсгүй хүний гоо сайхан, тачаангуй төрхийн тухайд янз бүрийн хэмжүүртэй байх ажээ. Дэлхийн өнцөг булан бүрт ямар эмэгтэйг хамгийн хүсэмжит хүүхэн хэмээн өргөмжилдөг вэ? Танд аль нь таалагдах бол?

Франц – Унаган төрх

Байгалийн унаган төрхөө хадгалсан бүсгүйчүүдэд тэд илүү дуртай. Будаг энгэсэг бага байх тусмаа л сайн. Үсээ засаж янзлаагүй, ямар ч насны загварлаг эмэгтэйг тэд шүтнэ.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 1

Малайз – Цонхигор, авсаархан

Малайзчууд Азийн бусад орнуудтай ижил цайвар арьсанд мөн дуртай. Царай нь цагаан байх тусам илүү хөөрхөнд тооцогдоно. Сувдан цагаан байвал бүр янзтай. Мэдээж бие хаа нь тэгш, авсаархан байх ёстой гэнэ.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 2

Австрали – Спортлог, идэвхтэй

Австралид усны хувцас өмсөөд сайхан харагдах нь хамгийн чухал. Спортлог, булчинлаг, жигд борлосон арьстай бүсгүйчүүд тэнд од болно. Ихэнх хүн ам нь наран шарлагын газар, үгүйдээ л гэхэд түүнтэй ойрхон амьдардаг улсаас өөр юу хүсэх билээ?

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 3

Польш – Тэгш хэм, ялдам

Польшид өндөр нуруу, том хөх, өргөн тааз тийм ч чухал бус. Тэгш хэмтэй гоолиг бие, шулуун юм уу долгионтой урт үс хамгийн өндөр үнэлэмжтэй байна.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 4

Швед – Нордын дээд загвар

Цайвар, бараг цагаан гэмээр үс, цэнхэр нүд, өндөр шанаа. Яг ийм бүсгүйг хамгийн тачаангуй хэмээн тооцно. Гэхдээ зөвхөн гадаад төрх хангалтгүй бөгөөд сүүлийн үеийн загвараар хувцасласан байх ёстой. Харин стилийн хувьд “бага байвал сайн” гэсэн зарчмыг баримтална. Энэ нь нүүр будалт, хувцсанд орох хурц тод өнгөний хувьд юм шүү дээ. Бүх зүйл нь энгийн мөртлөө чамин, ялдамхан байх хэрэгтэй.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 5

Өмнөд Солонгос – Бусдаас цагаан

Том бөөрөнхий нүд, шаазан цагаан арьс бол Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн хувьд хамгийн том шалгуур. Гоо сайхны энэ стандартаас болж 10 бүсгүй тутмын нэг нь ирт мэсэнд нүд амаа даатгадаг. Мөн нүүрний тигээ өөрчилж гонзгой нарийхан болгох мэс засал их хийлгэдэг гэнэ. V хэлбэртэй зууван нүүр моодонд ордог учраас хацрын өөхөө соруулж, шанааны ясаа тайруулдаг ажээ.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 6

Иран – чамин хамар

Хэдийгээр эмэгтэйчүүдийн хувьд хатуу дэглэмтэй ертөнц боловч иран хүүхнүүд бусдын л адил гадаад төрхөндөө санаа тавьдаг. Хөлнөөсөө зулай хүртлээ хар даавуунд ороолттой явдаг болохоор ил гардаг нүүрэндээ хамаг анхаарлаа хандуулна. Нүдээ тод зурж, хөмсгөө их арчилна. Гэхдээ хамгийн гол үзүүлэлт бол хамар юм. Төгс хэлбэртэй чамин хамар. Тиймээс бараг хүн бүр хамраа янзлуулж, хагалгааны дараа бардам аргагүй маск зүүж явдаг гэнэ. Сүүлийн нэг жилд Иранд 70 мянга гаруй хагалгаагаар хамар тэгшилсэн мэдээ байна.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 13

АНУ – Бүх юм нь том

Бараг бүх үндэстэн холилдсон энэ улсад гоо сайхны ганц хэмжүүр гэж байхгүй. Гэхдээ тэд гоолиг эсвэл булчинлаг биетэй, өндөр нуруу, том хөх, борлосон арьстай, том нүдтэй хүүхнүүдийг хамгийн сайхан гэж бараг дуу нэгтэй хэлнэ. Тохируулж чадсан байвал нүүрээ тод будсан ч зүгээр.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 7

Бразил – Супер моделуудын орон

Бор шаргал арьстай, цайвар нүд, шаргал үстэй бүсгүй хамгийн дур булаам байна. Тэд өдөр тутам хуруу хумсаа янзлуулж, илүүдэл үсээ авахуулж, иллэг барианд орно. Бразилд үргэлж сайхан, тордож арчилсан төрхтэй байх ёстой.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 8

Пакистан – Жинхэнэ цасангуа

Дур булаам бүсгүйчүүдийн тухай бодоход санаанд эхэлж оромгүй нэгэн улс бол яах аргагүй Пакистан. Гэхдээ энд сайхан хүүхэн олон. Ерөнхий стандарт нь: сүүн цагаан арьс, урт хар үс, цэнхэр юм уу ногоон нүд.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 9

Тайланд – Эмэгтэйлэг төрх

Энд бас л цайвар арьстай хүүхнүүдэд дуртай. Иймээс цайруулах тос, цайруулах гоо сайхны үйлчилгээнүүд их эрэлттэй. Цагаан арьс бол баян чинээлэг, дээдсийн хүрээллийн илрэл гэнэ.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 10

Дани – Барби бүсгүйчүүд

Шаргал үстнүүдийг шүтдэг Хойд Европын бас нэгэн улс. Шведүүдтэй адилаар тэд цайвар үсэнд дуртай. Харин нэмээд нүдээ хараар хүрээлбэл тун тачаангуй санагддаг гэнэ.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 11

Серби – Тун ойлгомжтой стандарт

Шаргалдуу арьс, зузаан уруул, жижгэвтэр хамар, том цэнхэр нүд, туранхай өндөр шанаа. Сербичүүд ч мэдрэмж сайтай юм аа.

Улс үндэстнүүдийн дур булаам төрх, гоо сайхны хэмжүүр 12

12
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *