Артерийн судас бөглөрөх аюулаас урьдчилан сэргийлэхэд туслах 9 хоол хүнс

2

Артерийн судас муудах нь чухал эд эрхтнүүдийн цусан хангамж тасалдаж байгаатай холбоотой байдаг. Атеросклероз бол артерийн судасны хананд атеросклерозын товруу үүсэх эмгэг юм. Энэ нь цусны урсгалд саад болж, судасны хананы уян хатан чанарыг алдагдуулдаг байна.

Дээрх асуудлаас болж үүсэх хамгийн аюултай үр дагавар бол судасны өвчин болон зүрхний үйл ажиллагаа доголдох явдал юм. Үүнээс сэргийлэх арга болон эмчилгээний тухайд, холестерол ихтэй хоол хүнсний хэрэглээг багасгах, оронд нь жимс жимсгэнэ болон хүнсний ногоо хэрэглэх, мөн эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал юм.

Артерийн судас бөглөрөхөөс сэргийлэх, байгалийн гаралтай, эрүүл хоол хүнсний жагсаалтыг танд хүргэж байна:

 

1. Сармис

Сармисыг урт хугацааны туршид зүрхний асуудал болон цусны даралт ихсэх гэх зэрэг олон төрлийн өвчинд хэрэглэсээр ирсэн. Хэд хэдэн судалгааны үр дүнд сармис нь артерийн судасны хананд атеросклерозын товруу үүсэх эмгэгийг эмчлэхэд сайн нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ.

2. Усан үзэм

Резвератрол, флавонойд болон кверцетинээр баялаг усан үзэм нь өөх тосны хэмжээг хэвийн байлгаж, бие дэх бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжихээс гадна атеросклерозын товруу үүсэх болон цус бүлэгнэх, судасны өвчин үүсэхээс сэргийлэх гэх мэт олон ач тустай. Харин хэрэв та чихрийн шижин өвчтэй бол чихэрлэг усан үзэм хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг санаарай.

3. Оливын тос

Хэд хэдэн судалгаагаар оливын тос нь олон ач тустай болохыг баталсан. Оливын тосыг тогтмол хэрэглэснээр цусан дахь муу холестеролын хэмжээг бууруулахад сайнаар нөлөөлдөг байна.

4. Аньс

7 хоногт 3 аяга аньсны шүүс уувал судасны хананы дотоод гадаргуу дахь муу холестеролыг арилгана. Түүнчлэн аньс өөх тосыг цусанд шингэхээс сэргийлэх үүрэгтэй эсүүдийн тоог нэмэгдүүлнэ.

5. Улаан лооль

Солонгос эрдэмтдийн хийсэн судалгаагаар улаан лооль нь найрлагандаа их хэмжээний ликопин агуулдаг ба энэ нь артерийн судас хатуурахаас сэргийлнэ. Ликопин бол хүчтэй антиоксидант ба хавдрын эсрэг сайн нөлөөтэй, мөн хөгшрөх үйл явцыг удаашруулдаг. Улаан лоолийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ.

6. Бууцай

Бууцай нь кали болон фолийн хүчил зэрэг чухал амин дэмүүдээр баялаг ба цусны даралт ихсэх, холестеролын хэмжээний тэнцвэр алдагдахаас сэргийлнэ. Түүнээс гадна зүрхний үйл ажиллагааг доголдуулахгүй байх ач тустай. Найрлагандаа их хэмжээний лутейн агуулдаг.

7. Киви болон тарвас

Киви болон тарвас жимс найрлагандаа их хэмжээний антиоксидант агуулдаг тул холестеролын хэмжээ ихсэхээс сэргийлдэг байна. Иймд өдөр тутам бага хэмжээгээр тарвас болон киви хэрэглэх нь артерийн судсыг цэвэрлэх ач тустай юм.

8. Анар

Анар жимс атеросклероз болон артерийн судас хатуурахаас сэргийлнэ.

9. Овьёос

Овьёос бол ширхэглэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн ба бие дэх холестеролын хэмжээг хэвийн байлгахад сайнаар нөлөөлнө. 1.5-2 аяга овьёосыг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэвэл бие дэх холестеролыг 20% бууруулна.

Төгсгөлд нь хэлэхэд та артерийн судсаа цэвэрлэж, бөглөрөхөөс сэргийлэхийн тулд ямар нэгэн онцгой дэглэм баримталж, эм бэлдмэл уух шаардлагагүй. Ердөө эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, дээр дурдсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхэд болно.

Танд эрүүл энхийг хүсье!

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *