Эцэг, эхчүүдийн хамгийн их харамсаж явдаг 10 алдаа. Ирээдүйд харамсахгүйн тулд одооноос хүүхэддээ тэдний алдааг бүү давтаарай!

3

Эцэг эх болгон л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Шинэ тоглоом, амттанаар баярлуулах гэж их цагаар ажиллана, чанга гараар хүмүүжүүлнэ, зорилготой амьдрахыг сургана, мөн сонголтын эрх чөлөөг олгох эсвэл өөрсдөө шийдвэр гаргах чадварыг суулгахыг хичээдэг. Гэр бүл болгон хүмүүжлийн талаар өөрийн гэсэн арга барилтай, гэхдээ аав ээж нарын дунд нэгэн нийтлэг дүр төрх бий: эргээд харахад тэд залуу насандаа гаргасан зарим нэг алдаануудаа засахыг хүсдэг.

Хүүхэдтэй болсон анхны жил үнэхээр ид шидийн мэт өнгөрнө, хүүхдийнхээ хөдөлгөөн, ааш авир болгонд эцэг эх баярлаж хөөрч явдаг. Алдсан боломжиндоо ирээдүйд харамсахгүйн тулд том болсон хүүхэдтэй эцэг эх дараа нь юунд ихээр харамсаж байгаатай танилцана уу. Тэдний амьдралын туршлагыг өөр дээрээ бүү эдлээрэй.

1. Хүүхэдтэйгээ харилцах харилцаанаас таашaaл авч чадаагүй

Иллюстратор Leisan Gabidullina

Хүүхэд балчир наснаасаа том болж бие даатлаа насанд хүрэгчидтэй байнгын харилцаанд байх шаардлагатай байдаг. Үнэнийг хэлэхэд, эцэг эхчүүд ч гэсэн хүүхэдтэйгээ харилцах шаардлага зайлшгүй бий юм. Тийм ээ, чөлөөт цаг улам л багасаад байгаа, гэхдээ хажууд хүүхэд тань тоглож байхад ээж нь ажлаа хийгээд сууж байж болно л доо. Гэтэл энэ байдлыг байнгын дадал зуршил болгочихвол нэг л өдөр компьютерын дэлгэцээс харцаа салгаад эргээд харахад хүүхэд тань том болчихоод өөрийнхөө амьдралаар амьдарч байх вий дээ.

Алдсан цаг хугацааг эргүүлэх ямар ч боломж байхгүй, тэгэхээр зөвхөн хүүхдийнхээ хажууд суугаад байхгүй аль аль нь амьд харилцаанаасаа тайвшрал, хайр энхрийллийг хүртэж байх хэрэгтэй.

 

2. Хүүхдээ бага тэвэрч байжээ

Иллюстратор Leisan Gabidullina

Бие биенээ тэврэх нь эрүүл мэндэд (сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр) ямар их тустайг эрдэмтэд аль хэдийн баталсан. Сайн тал маш их бий, гэхдээ нэг зүйлийг хүлээн зөвшөөрөөрэй – хүүхдээ тэврэхэд танд ямар сайхан байдаг билээ дээ? Гэхдээ ямар нэгэн шалтгааны улмаас олон эцэг эхчүүд хүүхдээ тэвэрдэггүй. Тэдний тэр шалтгаан нь хуучинсаг үзэлтэй холбоотой ( “гар дээрээ битгий их тэвэр, муу зан сурчихна” гэдэг үгийг сонсоогүй хүн байхгүй дээ. Энэ үгийг хүүхэдгүй хүмүүс хэлэх нь их).

Хэсэгхэн хугацааны дараа хүүхэд өсөж том болоод гар дээрээс буух гэж тэмүүлээд эхэлнэ, эргэн тойрон сонирхолтой зүйл их байхад тэврүүлээд байх нь сонин биш. Тэгэхээр тэр багахан хугацааг ашиглах л хэрэгтэй.

 

3. Гэрэл зургийг нь дарж бичлэг хийхээ мартаж байжээ

Иллюстратор Leisan Gabidullina

Гэрэл зургийг нь хадгалаагүй гээд аймшигтай зүйл болохгүй л дээ. Багынх нь зураг байхгүй байлаа гээд хүүхдийн сэтгэл зүйд ч нөлөөлөхгүй, эрүүл мэнд ч муудахгүй. Гэхдээ он жилүүд өнгөрсний дараа та амьдралынхаа мартагдашгүй мөчийг эргэн дурсахыг хүсэх тэр үе гарч л таараа. Том болсон хүүхэдтэйгээ тэр үеийн сэтгэл хөдлөлөө дурсан ярих сайхан шүү дээ. Залхууралгүй зургийн аппаратаа гаргаж ирээд хүүхдийнхээ зургийг тэр үед нь дараагүйд олон эцэг эхчүүд харамсдаг юм.

Та 10 жилийн тэртээх шинэ жилийн салютны бичлэгийг огт санах ч үгүй, дурсах ч үгүй, харин хүүхдийнхээ анхны шинэ жилийн өдөрлөгийг нэг биш удаа үзнэ. Гэрэл зургийн альбомын хувьд гэвэл, технологийн өндөр хөгжлийг үл тоон – үнэ цэнэтэйг найдвартай хадгалах хамгийн шалгарсан арга болно.

 

4. Анхны үгийг нь тэмдэглэж үлдсэнгүй

Иллюстратор Leisan Gabidullina

Тийм ээ, эргэн дурсахад үнэхээр сайхан мөч. Санахгүй байсан ч болно л доо, гэхдээ л сайхан дурсамжтай амьдрах аз жаргалтай биш гэж үү?

 

5. Хөгжүүлдэг тоглоом бага тоглож байжээ

Иллюстратор Leisan Gabidullina

Бага наснаас нь урлагийн авьяасыг нь хөгжүүлснээр алдартай зураач эсвэл жүжигчин болно гэж бид батлахгүй. Гэхдээ ерөнхийдөө боломж бий. Нэгдүгээрт, төрөл бүрийн зүйл сонирхуулснаар хүүхэд юунд илүү дуртай байгааг тодорхойлж болно, тэр сонирхлыг цаашид хөгжүүлэх боломж нь нээгдэх ажээ. Хоёрдугаарт, дурын идэвхтэй тоглоом, жишээ нь, чангаар  ном унших, баримлын шавраар тоглох, эвлүүлдэг тоглоом зэрэг нь оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэхээс гадна үгийн санг нь баяжуулдаг. Гуравдугаарт, та хүүхэдтэйгээ харилцааг бататгаж байна, тэгэхээр энэ бүгд хүүхэдтэйгээ цагийг цуг өнгөрөөх шалтгаан болох учиртай.

Зарим нэг “туршлага”-тай эцэг эхчүүд хэзээ хойно нь харамсан суудаг – хүүхдийнхээ авьяасыг эрт илрүүлж хөгжүүлж чадсангүй дээ. Зарим нэг чадварууд, жишээ нь, сонсголын эсвэл хэмнэл сонсоод эвсэлтэй хөдлөх чадварууд нь бага наснаас илэрдэг байна. Хүүхдүүддээ танин мэдэхгүйн тоглоом тоглуулж бай, бас ном их уншиж өгч байгаарай.

 

6. Хэт ширүүн, чанга харьцаж байжээ

Иллюстратор Leisan Gabidullina

Буруу зүйл хийлээ гээд загнах нэг хэрэг, хөдөлгөөн болгоныг нь гоочлоод, буруушаагаад байвал харин өөр хэрэг болно. Бага байхад нь хэдий хэр их өндөр шаардлага тавьж байна, том болоод төдий чинээ амжилттай хүн болно гэдэг ойлголт буруу юм шүү. Ийм чиг хандлагатай хүмүүжил буруу үр дагаварт хүргэнэ: эвдэгдсэн сэтгэл зүй, биеэ авч явах асуудлууд, тэр ч бүү хэл хөгжлийн доройтолд ч орох аюултай. Тэгээд мэдээж насан хүрсэн хойноо эцэг эхтэйгээ ширүүн харьцана.

Муу дүн авлаа гээд шийтгэх нь сурлагын ерөнхий байдлыг улам л доройтоход хүргэнэ. Үнэхээр чухал гэсэн зүйл дээр л загнаж сургаж бай. Хагалсан аяга, дэвтэр дээрх муу дүн хэнийг ч аз жаргалгүй болгоогүй л юмдаг.

 

7. Хүүхдийн санаа оноог сонсож байсангүй

Иллюстратор Leisan Gabidullina

Та амьдралдаа хэдэн удаа “Чи бие дааж шийдвэр гаргах болоогүй ээ”, “Томчууд бид нар чамаас илүү сайн мэдэж байна” гэдэг үгийг сонсож байсан бэ? Үүнийг сонсоход танд таагүй байгаа нь мэдээж. Гомдох сэтгэл – энэ тохиолдолд уур хүрэхээс ч сөрөг нөлөөтэй. Багадаа үл тоогдож байсан хүүхдүүд том болоод өөртөө итгэлгүй бас хамгаалалтгүй мэт мэдрэмжтэй байдаг. Энэ нь ч логик тайлбартай: өмнөөс нь хэн нэгэн байнга шийдвэр гаргаад яваад байхад өөртөө юу хэрэгтэй байгаагаа хүн яаж ойлгох юм бэ?

Сонгох эрхийг хүүхдэд өөрт нь өг, бас өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлэг. Түүний хүслийг ярилцаж бас тайлбарлаж ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхдийн хэлсэн болгоныг үгүйсгэж, үл тоосон байдал гаргаж огт болохгүй.

 

8. Хүүхдийг бага баярлуулж байжээ

Иллюстратор Leisan Gabidullina

Хүүхэд насны халуун дулаан дурсамжууд – биднээс хэн ч салгаж чадахгүй хамгийн үнэтэй зүйл. Бага насны өчүүхэн баяр хөөр ирээдүйд том амжилтад хүргэхийг үгүйсгэхгүй: хүүхэд эрүүл орчинд өсөж торниж шинэ мэдрэмж авч байгаа бол идэвхтэй хөгжиж байна гэж үзнэ. Аз жаргалтай хүүхэд амьдралд бие даах илүү их чадвартай байдаг, хүмүүстэй ч амархан танилцаж чадна.

Аав, ээж нар ч гэсэн цугтаа өнгөрөөсөн залуу насныхаа аз жаргалтай үеийг эргэн дурсах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр цаг мөч болгоныг ашигла, хайртай үрээ баярлуулах арга чарга гаргаж байх ёстой. Хүүхдийн амьдралд аз жаргалтай сайхан мөч илүү их байг.

 

9. Өрөөл бусдын зөвлөгөөг хэтэрхий их дагажээ

Иллюстратор Leisan Gabidullina

Хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө яаран өгөх дуртай хүмүүс их байдаг. Залуу ээж нар ийм хүмүүсийн золиос болдог нь харамсалтай. Ийм “их мэдэгч”-тэй нүүр тулбал ихийг сонсоно доо – яаж зөв хувцаслах, хүмүүжүүлэх, хооллох, тэр ч бүү хэл яаж амьдрахыг ч заана. Үнэн хэрэгтээ өөрийнхөө хүүхдэд юу болох, болохгүй байгааг төрсөн эцэг, эх нь сайн мэдэж байдаг. Мэдээж бусдын амьдралын туршлага хэрэгтэй тул сонсолгүй яах вэ, гэхдээ сохроор дагана гэж огт байж болохгүй зүйл.

Бас олон нийтийн газар уйллаа гэж хөндлөнгийн хүн таны хүүхдийг загнах эрхгүй (цагдаад, эмчид, мангаст хэлнэ гэж тэд айлгах ч эрхгүй гэдгийг анхаараарай). Та хүүхдийнхээ талд байх ёстой – ингэж чадсан тохиолдолд хүүхэд өөртөө итгэлтэй болж өснө. Ямар ч хүнд хэцүү үед найдвартай тулж түших хүн байгааг тэд ойлгоно.

 

10. Тэдний амьдралын чухал мөчүүдэд хажууд нь байсангүй

Иллюстратор Leisan Gabidullina

Томчууд бидний хувьд онцгой биш өчүүхэн мэт санагдсан зүйл хүүхдийн хувьд маш том хэмжээний чухал зүйл байж болно. Хүний (ялангуяа хүүхдийн) амьдралын чухал үед ойр дотнын хүн хажууд нь байхад ямар сайхан байдаг билээ дээ? Хүүхдийнхээ цэцэрлэг дээр зохион байгуулагдсан арга хэмжээн дээр очиж чадахгүй байсан онцгой шалтгаан тэр үед байсан л байх, гэхдээ ирээдүйд та л харамсана. Хүүхдийнхээ ямар хөөрхөн үеийг үзэж чадалгүй өнгөрөөсөн юм бэ дээ гэж харамсаж суух хэцүү.

Шинэ жилийн гацуур модоо гэр бүлээрээ засаж чимэглэж бай, хүүхэдтэйгээ цуг хүүхдийн жүжиг үз эсвэл эмээ дээрээ цуг оч. Энэ бүх зүйл өөр өөрийн гэсэн ойлголт, дурсамж өгнө. Хүүхдүүд том болсон хойно үнэхээр сайхан мөчүүдийг цугтаа өнгөрөөжээ гэдгийг ойлгох болно.

Таны бодлоор хүүхдийнхээ ямар үеийг илүү их санах бол?

45
ХарамсалтайХарамсалтай
27
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. tiim e amidralinhaa tald n orj bj l hvvhdvvddee zoriulah tsagtai bolj bnda.tomdoo ali hediin oroitson ch vldsen amidraldaa ih tsag gargah bolnoo..

  2. Handaa Handuush

    Handaa Handuush

    2019/01/10 at 21:25

    Aagii MT

  3. Nara Eenee

    Nara Eenee

    2019/01/10 at 22:09

    Enkhmunkh Khishigdelger

  4. Dolgion Dolgion

    Dolgion Dolgion

    2019/01/10 at 23:57

    Demee Mendee

  5. Amka Amka

    Amka Amka

    2019/01/11 at 00:05

    Б. Батбаатар унш

  6. Jambaldorj Tumentsetseg

    Jambaldorj Tumentsetseg

    2019/01/11 at 00:38

    Dambadarjaa Gantumur xani unshaarai

  7. Uranbaigali Ganhuyag

    Uranbaigali Ganhuyag

    2019/01/11 at 01:00

    ᠣᠳᠬᠠᠨᠮᠥ᠋ᠩᠬᠡ ᠭᠠᠩᠪᠠᠶᠠᠷ

  8. Үүрийнтуяа Ахай

    Үүрийнтуяа Ахай

    2019/01/11 at 03:44

    Цэнгэл Болор-эрдэнэ zaawal unshrai

  9. Ц. Энхцэцэг

    Ц. Энхцэцэг

    2019/01/11 at 10:06

    えいえん せんとう

  10. Tuul Bold

    Tuul Bold

    2019/01/11 at 10:30

    Jargalsaihan Sainbileg

  11. Jargalaa Tvwshinjargal

    Jargalaa Tvwshinjargal

    2019/01/11 at 11:01

    Батсанаа Ө.

  12. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/01/11 at 11:04

    Smile Smile

  13. О. Мөнхшүр

    О. Мөнхшүр

    2019/01/11 at 15:16

    Энхбаатар Бат-Эрдэнэ унш

  14. Инфинити Дүүрий

    Инфинити Дүүрий

    2019/01/11 at 16:32

    Доржпалам Мягмаржаргал

  15. Н. Есүй

    Н. Есүй

    2019/01/11 at 17:07

    Enh-bat Orgil

  16. Мягмарсүрэн С.

    Мягмарсүрэн С.

    2019/01/11 at 17:50

    Bmb Surmaa

  17. Оогий Отгонтуяа

    Оогий Отгонтуяа

    2019/01/12 at 20:23

    Н. Пүрвээ daraa n haramsahguin tuld hicheey xairaa???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *