
Амьтан – хүмүүн бидний л адил унтах их дуртай. Жишээ нь, нохой гэхэд л өдрийн 12 цагт нь унтдаг, харин муур ойролцоогоор өдөрт 15 цаг унтдаг байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь – тэд хаана, яаж унтаж амарч байна вэ? Тэдэнд унтахад тухгүй газар гэж байдаггүй бололтой: ор, хаалганы гутал арчдаг дэвсгэр эсвэл бичгийн ширээ – хаана ч гэсэн тэдэнд тухтай.
Гэнэт л гүн нойронд автсан амьтдын өхөөрдөм гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлдлээ.
1. Жоохон чимээгүй бай, миний “загас” унтаж байна

2. Цонхоор харсан чинь үүнийг олж харлаа

3. Муур ийм байрлалд унтаж байгаа бол бүрэн аз жаргалтай бөгөөд өөрийгөө 100 хувь хамгаалалтад байгаагаа мэдэрч буйг илтгэдэг гэнэ. Ганц ч болов зүйл зөв хийж байгаадаа би баяртай байна аа

4. Муурныхаа гэрэл зургийг хуваалцаад байх олон найз надад байхгүй л дээ. Гэхдээ миний муур ингэж унтаж байгаа зургийг үнэхээр хуваалцмаар санагдлаа

5. Муураа олохгүй яг л галзуурдгийн даваан дээр ирээд байсан юм. Тэгсэн муур маань энд ингээд “тасарчихжээ”

6. Муурны шинэ “модон” дээрээ унтаж байгаа миний муурын гэрэл зураг

7. Зочны өрөөнд ингээд унтаж байхтай нь таарлаа

8. Гэр бүлээрээ өсөж торниж байна

Нэг гөлөг нь ээжийнхээ гэдсэн дээр унтаад өгчээ, бурхан минь © bellenrth / Reddit
9. Бяцхан хаски нойрсож байна

10. Бороотой амралтын өдөр гэртээ жаргана гэдэг чинь л энэ байх даа

11. Хөөрхий дөө, хөгшин амьтан байгаа юм, одоо ч хаа таарсан газраа л унтаад өгдөг болж. Гэхдээ өнөөдөр ёстой сайхан газар унтлаа даа

12. Хаана таалагдана, тэр газраа л унтаад өгдөг амьтан даа, миний муур ч…

13. Манай Симка өөрөө ч багтахааргүй хоол гэртээ нөөцлөөд авч. Гэхдээ л яаж ийж байгаад багтаж аваад аз жаргалтай нь аргагүй унтаж байна

14. Би чамайг дэрлээд жаахан дуг хийгээд авъя? Баярлалаа!

15. Хадны доргоны хувьд хамгийн хэцүү зүйл – унтахгүй байх. Даалгаврыг биелүүлж чадсангүй дээ

16. Манай муур бараг 2 долоо хоног ингэж унтаж байна. Хоолондоо сайн, үс нь унаж өнгөө алдаагүй, гэр дулаахан. Зүгээр л ингэмээр байгаа юм байх даа?

17. Манай муур унтахдаа хамгийн хачин газруудыг олдог

18. Сүүгээ ууж дуусгаад л дахиад унтаад өглөө

19. Чата гэдэг юм, манчкин үүлдэр. Ингэж унтах дуртай

20. Чарли – миний сүйт залуугийн нохой. Шатны тэнд дээшээ хараад унтах дуртай. Үүнээс илүү тухтай газар гэж хаана байх вэ дээ?

Таны хайртай амьтан яаж унтдаг вэ? Ямар нэгэн тайлбаргүйгээр бусдад гайхуулах гэрэл зураг танд байгаа л биз дээ?







