Японд илүүдэл жинтэй хүмүүсийг нэг цагийн 2000 иенээр түрээсэлдэг үйлчилгээ олны анхаарлыг ихээр татах болжээ

0

Хүн түрээслэх үйлчилгээ нь Японд төдийлөн шинэлэг зүйл биш билээ. Тус улсад найз залуу түрээслэх, дундаж эргэм насны эрчүүдийг компаниуд түрээслэн авах зэрэг олон төрлийн хүн түрээсийн үйлчилгээ байдаг байсан ч илүүдэл жинтэй хүн түрээсийн үйлчилгээ өмнө нь огт байгаагүй ажээ. “Дэбукари” гэж нэрлэсэн энэхүү үйлчилгээ нь Японд ховор байдаг 100 кг буюу түүнээс дээш жинтэй хүмүүсийг цагаар түрээсэлдэг аж.

Дэбукари үйлчилгээг илүүдэл жинтэй хүмүүст зориулсан “Qzilla” брендийн үүсгэн байгуулагч ноён Блисс нэвтрүүлсэн бөгөөд өөрийн брендийн нүүр царай болох загвар өмсөгч хайж олоход хүндрэлтэй байсан нь энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх сэдлийг түүнд төрүүлсэн хэмээн компанийн веб хуудастаа өгүүлжээ. Тэрээр илүүдэл жинтэй хүмүүсийн авьяасын агентлагаа 2017 онд дийлэнх нь “Qzilla” брендийн хэрэглэгчдээс бүрдсэн 45 хүнтэйгээр байгуулж байсан аж.

Харин энэ оны 4-р сард Дэбукари бренд илүүдэл жинтэй хүмүүс хэрэгтэй болсон хүмүүст зориулан цагийн 2000 иенийн үнэлгээтэй түрээсийн үйлчилгээ явуулж эхэлжээ. Магадгүй илүүдэл жинтэй хүн түрээслэж яах юм бэ гэж та бодож байх болох юм. Тэдний үйлчлүүлэгчид тэднийг ихэвчлэн илүүдэл жинтэй найздаа зориулан хувцас худалдан авахдаа модел болгон ашиглах эсвэл дэргэд нь илүүдэл жинтэй хүн байгааг хараад өөрөө өөртөө сэтгэл ханамжийг бүрдүүлэх зэрэгт ашигладаг байна. Аж ахуйн нэгж, компаниудын хувьд илүүдэл жинтэй хүмүүсийг хоолны дэглэм сурталчлах, зар сурталчилгаанд тоглуулах зэрэгт зориулан түрээслэдэг ажээ.

Дэбукари үйлчилгээний хувьд, “бүдүүн, илүүдэл жинтэй” гэх үгсийг сөрөг утгаар биш, үйлчилгээнийхээ өнгө төрх болгох хэлбэрээр ашигласан нь илүү үр дүнтэй болсон аж. Илүүдэл жинтэй хүмүүс ч өөрсдийгөө энэхүү үйлчилгээний нэг хэсэг болгон түрээслэж, өөрсдийгөө бүдүүн гэж дуудуулахдаа эмзэглэдэггүй гэжээ. Тус үйлчилгээнд тавигдах гол шаардлага нь 100 кг ба түүнээс дээш жинтэй, насанд хүрсэн хүн байх гэнэ.

Тус компанийн зүгээс үйлчилгээний хөлс болох цагийн 2000 иенийг түрээслэгдэж буй хүнд олгох бөгөөд үүнээс үйлчлүүлэгчтэй холбосон зуучлалын мөнгийг л суутгах зарчимтай ажиллаж байгаа ажээ.

Одоогоор Дэбукари үйлчилгээ Японы томоохон хотууд болох Токио, Осака, Айчид хэрэгжиж эхлээд байна.

4
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *