
Кофены тухай сайн муу элдэв мэдээ сонссоны дараа өглөөний аяга кофегоо тухлан ууж суухад бэрх болов уу? Кофены талаар өчнөөн олон цуурхал байдаг бөгөөд тэдгээрт итгэсэн кофены хэрэглэгчид энэхүү унднаасаа татгалзаж байна. Дараах 11 худал цуурхалыг уншингаа кофегоо тайван уугаарай.
1. Үдээс хойш уусан кофе нойр хулжуулдаг
Кофе бол сэргээш. Өдрийн хоолны дараа уусан аяга кофены кофеин цахилгааны хурдаар элгээр дамжин шүүгдэж ихэнх хувь (75 хувь орчим) нь 4-7 цагийн дараа биеэс гадагшилна. Ингэхээр таны 3 цагт уусан кофе унтах цаг болох үед ул мөргүй биеэс гадагшилсан байна гэсэн үг юм.
2. Кофены үрэн дээр буцалсан ус хэрэглэх
Хэрвээ цельсийн 93 хэмд буцалсан усаар кофегоо найруулж байгаа бол кофеноос гашуун тос ялгарах болно. Иймд, та этгээд гашуун амтанд дуртай бол маш их халаасан ус хийж уугаарай.
3. Кофе ам цангуулна
Ёстой худлаа. Яагаад гэж үү? Аяга руугаа нэг өнгийгөөд хар даа? Усны шинж тэмдэг бүхий зүйл байж л байгаа биз дээ.
4. Аяга кофе таны ухаан санааг эрүүлжүүлнэ
Кофе уухтай холбоотой кофеины талаар ташаа мэдээлэл бас маш их байдаг. Кофеин согтуу хүнийг илүү сэргэг болгодог гэсэн цуурхал байдаг, гэхдээ Америкийн сэтгэл судлалын холбооны судалгаагаар кофеин хэрэглэснээр согтууруулах төрлийн сөрөг нөлөөг багасгаж чадахгүй. Харин ч эсрэгээрээ муугаар нөлөөлөх буюу “согтууруулах төрлийн ундаа болон кофеиныг зэрэг хэрэглэсэн хүн өөрийгөө машин жолоодох, зогсоолд тавих бүрэн чадвартай, эрүүл ухаантай байгаа гэж ташуу бодож олон нийтэд хор уршиг учруулж болзошгүй” гэж судалгаанд дурьджээ.
5. Кофе таныг илүүдэл жингээ хасахад тусална
Бас яг ч тийм биш юм. Кофеин багахан нөлөөлөх буюу бодисын солилцоог нэмэгдүүлэхэд маш багаар нөлөөлнө. Гэхдээ, урт хугацааны турш турахыг хүсч байгаа хүнд бол өчүүхэн ч нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Кофе ууснаар хэсэгхэн хугацаанд хоол идэх дуршлыг бууруулна, иймд илүүдэл жингээс хасах төгс арга биш юм.
6. Кофе таны өсөлтийг зогсооно
Энэ буруу ойлголт дэлхий даяар тархсан. Кофе уувал өсөлт зогсоно гэдэг үлгэрийг эмээ нар л ярьдаг байх. Яагаад ингэж ярих болсныг олж тогтоож чадаагүй бөгөөд шинжлэх ухаан кофены нөлөө өсөлтөд ямар ч холбоогүй гэдгийг нотолсон.
7. Кофенд донт*х магадлал өндөр
Үнэний багахан хувьтай ч санаа зовох зүйлгүй. Кофеин төв мэдрэлийн тогтолцоог сэргээх боловч багахан хэмжээгээр л үйлчилнэ. Хүний бие нэгээс хоёр хоногтоо кофеины нөлөөнөөс гардаг, харин х*р тамхи бол өөр яриа болоод явна шүү дээ.
8. Кофе зүрхний өвчин, хорт хавдар, яс сийрэгжих болон галзуу өвчнийг үүсгэнэ
Тайван байж болно, бүх зүйл хэвийн. Өдөрт 3 аяга буюу 300 миллиграммаас ихгүй кофе уухад таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй. Хэрвээ таны цусны даралт өндөр байдаг бол кофе уусны дараа хэсэгхэн зуур зүрхний цохилт нэмэгдэхээс биш холестрины хэмжээ нэмэгдэх, зүрх судасны өвчин, галзуу өвчний эх үүсвэр болно гэж байхгүй. Харвардын судалгаанаас харахад эрүүл мэндэд тустай зүйл харин их байна.
9. Жирэмсэн эмэгтэйчүүд кофе ууж болохгүй
Хэвлий дэх үрд гаж нөлөө үзүүлэхгүй, гэхдээ өдөрт 200 миллиграммаас буюу 1 аягаас хэтрүүлээд хэрэггүй гэж зөвлөж байна. Таны уусан кофе эхэсээр дамжин бойжиж буй үр хөрвөлд очих боловч түүнд муугаар нөлөөлөх эсэх талаар хийсэн судалгаа одоогоор алга байна. Тэгэхээр найдвартай нь дээр, болгоомжтой л байгаарай.
10. Хар болтол нь хуурсан бол өтгөн кофе болно
Бүр эсрэгээрээ гээч, үнэн шүү! Кофены үрийг их хуурах тусам кофеин багасч илүү хүчиллэг амттай болдог.
11. Кофены төрөл бүр адил кофеины хэмжээтэй байдаг
Хүн болгон кофегоо адил чанаад байдаггүй биз дээ? Тэгэхээр зарим аягатай кофены кофеин их байхад зарим нь бага л байна. Жишээ нь, McDonald’s-ийн унц кофенд өчүүхэн 9.1 миллиграмм байхад Starbucks-ийн аяга кофенд 20 миллиграмм кофеин байдаг.







