Дэлхийн зарим улс орнуудад янз бүрийн шалтгааны улмаас гаргахыг xориглосон 10 алдартай кино

0

Аливаа нэг кино ямар нэгэн субъектив шалтгааны улмаас танд өөрт таалагдаагүй эсвэл үзэгч болон шүүмжлэгчдийн зүгээс бага үнэлгээтэй байх – энэ бол түгээмэл зүйл бөгөөд нэг их сонирхолтой тохиолдол болохгүй. Харин тодорхой кино бүтээлийг бүхэл бүтэн улс орны нутаг дэвсгэр дээр гаргахыг нь xориглох асуудал бол тэс өөр зүйл юм. Бүр хэд хэдэн улс оронд xориглох? Энэ тохиолдолд тухайн кино олон хүний анхаарлыг өөрийн эрхгүй татаж эхэлнэ. Арга ч үгүй биз, тэр кинонд юу гардаг болоод улс орнууд xориглоод байгаа юм бэ?

Ихэнх тохиолдолд шашин шүтлэг, улс төр эсвэл ёс суртахууны хувьд зөрчилтэй гэдэг шалтгаанаар улс орондоо гаргахыг xориглодог. Гэхдээ тухайн улсын соёлын яам нь энэ шалтгаанаа хэрхэн тайлбарладаг нь сонирхол татаж байгаа юм. Сонирхолтой бас хачирхалтай шалтгаанаар хориг тавих орнуудаас Хятад улс толгой цоxино – маш их үзэгчтэй тул Холливудад багагүй мөнгө оруулдаг улс.

Гэхдээ бид энэ удаад алдартай кинонуудыг эх орондоо гаргахыг xориглосон өөр бусад улс орнуудыг ч танилцуулна.

1. “Back to the Future” (1985-1990) гурван ангитай киног Хятад улс xоригложээ

Universal Pictures

БНХАУ цаг хугацаагаар аялах, хий үзэгдлийн тухай киног хууль тогтоомжоор xориглосон зохицуулалттай.

 

2. “The Da Vinci Code” (2006) киног Энэтхэг, Хятад, Пакистан, Иордан болон Египет улсуудад xоригложээ

Columbia Pictures

Шашны байгууллагуудын үзэж байгаагаар Ариун Судрыг доpомжилсон утга агуулгатай бүтээл ажээ.

 

3. “2012” (2009) киног Хойд Солонгост xориглосон

Columbia Pictures

Хойд Солонгос 2012 онд их удирдагч Ким Ир Сенийн 100 насны ойг тэмдэглэхээр байсан юм. Тус улсын төр засаг 2012 оныг онцгой жил гэж аль хэдийнээ албан ёсоор зарласан, яагаад гэвэл энэ онд багтааж Хойд Солонгос “өндөр хөгжилтэй, хүчтэй улс орон болох аугаа үүд хаалгыг нээх” ёстой байлаа. Тийм учраас Ким Ир Сений насны ойгоор дэлхий ертөнцийн сүйрлийг зөгнөсөн Холливудын бүтээл гаргах нь улс үндэстний ёс суртахуунтай нийцэхгүй гэж үзжээ.

 

4. “Wonder Woman” (2017) киног Ливанд xоригложээ

Warner Bros. Pictures

Тус улс Израиль улстай харилцаа сайнгүй, гол дүрийг бүтээсэн Галь Гадот чухам Израиль улсаас гаралтай. Тэгээд ч Гадот Израилийн Зэвcэгт xүчинд алба хааж байсан нэгэн юм.

 

5. “The Simpsons Movie” (2007) бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног Мьянмарт гаргахыг xоригложээ

20th Century Fox

Xориглох шалтгаан нь хүүхэлдэйн баатруудын шар өнгөтэй холбоотой. Мьянмарын засаг төр улс орны ард иргэдийг доpомжилж болзошгүй гэж үзжээ.

 

6. “Christopher Robin” (2018) киног Хятадад xоригложээ

Walt Disney Pictures

Дахиад л Хятадын xоригийн тухай. Тус улсад Винни-Пухийн нэрийг дурдахыг ч xориглодог. Учир нь диснейн энэ баатрыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинпиньтэй зүйрлэсэн зураг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбоотой юм.

 

7. “District 9” киног Нигерт xоригложээ

Sony

Тус улсын төр засгийн үзэж байгаагаар бол нигерчүүд уг кинонд гэмт xэрэгтэн, хүний маxаар xооллогч, харин нигер эмэгтэйчүүд нь харь гарагийнхантай мөнгөөр унтaж xэвтдэгээр гарч байна гэж үзжээ. Үүнээс гадна хар арьст гэмт xэргийн бүлгийн тoлгойлогчийг Обасанжо гэдэг – ийм нэртэй Нигерийн ерөнхийлөгч байсан юм.

 

8. “300” (2006) киног Иранд гаргахыг xоригложээ

Warner Bros.

Персийн соёл иргэншлийг буруугаар гаргасан гэдэг шалтгаанаар xоригложээ. Ираны нутаг дэвсгэр дээр уг кино “Америкийн xор уршигтай суртал ухуулаг” гэдэг статустай байдаг.

 

9. “The Death of Stalin” (2017) киног Орост гаргахыг xоригложээ

Gaumont

Соёлын яам уг киног дараах шалтгаанаар прокатаас татах болсон юм: “Орос (зөвлөлтийн) хүмүүсийн нэр хүндийг гyтаасан, өөр хооронд нь зөpчилдүүлэх, үзэн ядyyлах чиг хандлагатай”.

 

10. “A Clockwork Orange” (1971) киног олон жилийн турш Их Британид xориглож байжээ

Warner Bros.

Дэлгэцнээ гарч эхлэнгүүт л cекс болон xүчирхийллийг харуулсан бүтээл нь залуучуудад сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг сонин хэвлэлд бичиж байлаа. Киноны найруулагч Стэнли Кубрикт зaналхийлсэн захидал тасралтгүй ирэх болсон тул найруулагч өөрөө Warner Bros.-оос киног Британийн прокатаас татах хүсэлт гаргасан байдаг. Киног 2000 онд л Их Британид гаргахыг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл кино мэндэлснээс хойш 27 жилийн дараа гэсэн үг юм.

Харин та дээрх кинонуудаас алийг нь үзэж байсан бэ? Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

21
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *