Жүжигчин Киану Ривзийг сошиал сүлжээнд яагаад бүх хүн “сайн залуу” хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ?

0

Канадын жүжигчин Киану Ривзэд хүмүүс янз бүрээр л ханддаг. Хэн нэгэнд түүний тоглосон бүх кинонууд таалагддаг бол нөгөө нь нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин биш гэж үнэлнэ. Гэхдээ интернетэд эргэлзээгүй олны хайрыг татсан жүжигчин юм.

Үе үе мийм болох түүний дүр төрхөд биш харин зураг авалтын талбайгаас гадуурх хүнлэг харьцаанд бүх учир байгаа ажээ.

kym-cdn.com

Тэгээд Киану Ривз хэр сайн залуу юм бэ дээ?

kym-cdn.com
gqmiddleeast.com

Жинхэнэ утгаараа хит болсон “The Matrix” киноны дараа ч гэсэн оддын өвчин тусаагүй юм. Нэг биш арван жил цуг ажилласан хамтрагчид нь энэ тухай батлан хэлнэ. Жишээ нь, “Constantine” кинонд цуг тоглосон Рейчел Вайс. Үнэний ортой байж чадах уу? Учрыг нь цааш олцгооё.

welt.de
kinorium.com

Ривз өндөр шан харамжийн араас хөөцөлддөг хүмүүсийн тоонд огтоосоо ч орохгүй. Жишээ хэлэхэд, “The Devil’s Advocate” киноны дүр түүнд муугүй мөнгө авчрах байсан юм. Даанч тэр үед продюсерууд Аль Пачинод арайхийж л цалинг нь тавихаар байв. Үүнээс болоод жүжигчин өөрийнхөө авах шан харамжийг 2 сая доллараар багасгаж кино бүтээгчдэд тус болжээ.

life4health.ru
film.ru

Үүгээр ч дуусахгүй. “The Replacements” кинонд Жин Хэкмен тоглох болсон тул Ривз өөрийнхөө орлогыг 80 хувиар багасгажээ. Тэрээр зураг авалтын талбай дээр ажиллаж байгаа жирийн ажилтанд ч анхааралтай ханддаг. Хэн нэгэнд нь мөнгөний шаардлага гарвал тэр бодох санах зүйлгүй шууд л тусална.

yandex.net
userapi.com

Аль хэр үнэн эсэхийг шалгахад ч амар. Од маань өөрийнхөө шагнал хөлсийг юунд хэрхэн зарцуулж байгаагаар л мэдчихнэ. “The Matrix” киноны эхний ангиас жүжигчин 114 сая ам.доллар авсны 80-ыг нь тусгай эффект дээр ажилласан багт зарцуулжээ. Яах гэж тэр үү? Дараагийн ангиуд улам сайн болоосой гэж.

vremax.com
slantmagazine.com

Үүнээс гадна тэр киноны орлон тоглогч болгонд Harley Davidson мотоцикл бэлэглэсэн. Кинонд оруулсан тэдний хүнд хөдөлмөрийг хувийн зүгээс өндрөөр үнэлж, талархаж байгаагаа ийн илэрхийлжээ.

autoevolution.com

“John Wick: Chapter 4” киног бид хэдий үзээгүй байгаа ч гэлээ Ривз орлон тоглогчдод дурсгалын үгстэй Rolex цаг бэлэглэсэн нь аль хэдийн шуугиан тарьсан.

media-amazon.com
do-slez.com

Тэр өөрийгөө жирийн ард иргэдээс хэзээ ч дээгүүр тавьж байгаагүй. 2019 онд болсон үйл явдлаар түүний энэ байдлыг ойлгож болно. Тэр өдөр америкийн Бербанк орох нислэг замдаа Бейкерсфилдэд буухад хүрч л дээ. Зорчигчид таньж мэдэхгүй газар яах учраа олохгүй сандарцгаасан байна. Ривз аян замын андууддаа хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй нислэг хүлээж байхаар микроавтобус хөлсөлж аваад зам хороож байвал дээр гэсэн санал тавьжээ. Тэр микроавтобусны үнийг бүгдийг ганцаараа төлсөн байдаг.

Алдартай хүн өөртөө лимузин захиалаад гэрийнхээ үүдэн дээр бууж болох л байсан, гэхдээ тэр үүний оронд хүмүүсийг зугаацуулж цугтаа гэрэл зургаа даруулж байв.

twimg.com

“Exposed” киноны зураг авалт 2016 онд амжилттай дуусаж киноны гол дүрүүдийн нэгэнд тоглосон Ривзэд зориулж үдэшлэг зохион байгуулахаар шийджээ. Жүжигчин зааж өгсөн хаягийнх нь дагуу ирэхэд клубийн үүдэн дээр хүмүүс орох гээд дугаарлаад зогсож байж, тэр алдар хүнд, танилаа ашиглаж урдуур нь дaйрсангүй.

kinomania.ru

Үүний оронд дугаарын төгсгөлд очоод бусдын адил ээлжээ хүлээн 20 минутын дараа клуб-д оржээ. Тэр үдэшлэгийг уг нь өөрт нь зориулж зохион байгуулаад байгаа шүү дээ.

dkoding.in
blogspot.com

Мөн эмэгтэйчүүдэд хандах хандлага онцгой анхаарал татна. Жирийн ч бай, алдартай ч бай хамаагүй эмэгтэй хүнтэй авахуулсан бүх гэрэл зургууд дээр тэр бүсгүйчүүдэд гараараа огт хүрдэггүй, тэр хувийн орон зайг нарийн баримталдаг нэгэн. Түүний энэ аргыг сошиал сүлжээнд “агаарт хөөрөх гар” гэж нэрлэжээ.

memondo.com
yandex.net

Гэлээ гэхдээ тэр бүсгүйчүүдэд хэзээд туслахад бэлэн. Жишээ нь, “Speed” киноны зураг авалтын үеэр Сандра Баллок хүчтэй хөдлөх үед даашинзны хормой нь дэрвэх вий, чадвал дараарай гэж жүжигчнээс хүсжээ. Киану хүлэгт баатар шиг л бүсгүйн хүсэлтийг ёсоор болгож байв.

com.tr
nedosmotrel.ru

Сайхан санаатай хүнийг ч гэсэн гай зовлон тойрдоггүй. Ривз 90-ээд оны сүүлээр Женнифер Саймтай харилцаагаа тасалсан. Үнэндээ жүжигчин бүсгүй амьгүй хүүхэд төрүүлсний дараа тэд салцгаасан юм л даа. 18 сарын дараа жүжигчин бүсгүй машины ослоор нас бaрсан нь харамсалтай. Ривз түүний оpшуулгын ёслолд оролцож бусадтай зэрэгцэн шaрилыг хүндэтгэлтэйгээр барьж явсан юм.

yandex.net

Тэр цагаас хойш сайн дурын сангуудад туслах болжээ. Төрсөн эгчийгээ цусны хорт хавдрыг ялан дийлэхэд нь тусалсан. Өөрийн төрсөн эгч аймшигтай өвчнөөр яаж шаналж зовж байгааг харсан тэрээр киноны орлогынхоо 70 хувийг хорт хавдартай тэмцэх үйлсэд зарцуулдаг болжээ. “Матрикс”-ын шинэ ангийн орлогыг ч гэсэн ийм байдлаар зарцуулна.

news24viral.com
twimg.com

Кианугийн нэр алдар улам нэмэгдэж байгаа ч гэлээ тэр хүн чанараа огт гээгээгүй. Тиймээс тэр үнэхээр сайн залуу гэх тодотголыг зүүх нь лавтайяа.

twimg.com
21
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *