Нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан боловч одоо устаж үгүй болсон 10 амьтад. Хэрэв тэд устаагүй бол хүн төрөлхтөнийг мөхөөж ч мэдэхээр амьтад байжээ

1

Хүн төрөлхтөн дэлхий дээр хэдэн сая жилийн тэртээ амьдарч байсан амьтдын олдворуудыг олж илрүүлсээр л байна. Олдсон араг яс эсвэл хадгалагдаж үлдсэн хэсгүүдийг эвлүүлж тусгай программын тусламжтайгаар ямар амьтан байсныг нь гаргаж ирэх боломжтой болжээ. Дараа нь тэр амьтдыг бидэнд уран сайхны эсвэл шинжлэх ухааны сэдэвтэй нэвтрүүлгээр танилцуулдаг уламжлал нэгэнт тогтсон. Эдээр амьтдыг харж суухад хэрвээ тэд одоо амьд байсан бол… гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Мэдээж хүн төрөлхтөн аль хэдийн хөлд нь сүйдсэн байх байж гэсэн бодол толгойд эргэлдэж эхлэх биз ээ. Яагаад гэвэл бид чинь одоо ч гэсэн зэрлэг амьтдаас айж, сүрдэж явдаг шүү дээ. Тэгэхээр олон сая жилийн өмнө зэрлэг байгальд дураараа сэлгүүцэж явсан амьтад одоо байсан бол бүр ч… Тэд биеэр үлэмж том, биеийнхээ хэмжээгээр хүч гэж дуусашгүй, тэгээд зан араншигийн хувьд нөхөрсөг байсан эсэх нь ч эргэлзээтэй. Чухам ямар амьтдын тухай яриад байгааг цугтаа харцгаая.

Liopleurodon

© gator426428

Плиозавровын төрөл. Энэ амьтан матартай төстэй, гэхдээ биеийн хэмжээгээр хавьгүй том. Лиоплевродоны урт 7 метр ч хүрнэ, харин жингийн хувьд ойролцоогоор 5 тонн байжээ.

 

Argentavis

© nat-geo

Биеийн өндөр 2 хүртэл метр, харин жингээрээ ойролцоогоор 70 кг хүрэх энэ амьтан зэрлэг шувууны төрөлд хамаарна. Үүнээс гадна тус шувууны далавч аварга том – 7 хүртэл метр. Аргентавис нь хурдаараа ч гайхагдах шувуу  – цагт 70 хүртэл километр хурдлах чадвартай байжээ.

 

Dunkleosteus

Плакодермын төрөл. Биеийн жин нь нэг тонн хүрч байснаас гадна урт нь 4 метрээс хол давж байсан ажээ. Энэ амьтны бүр 6 метрийн урттай араг яс олдсон тохиолдол бий.

 

Titanoboa

© m0rris0n_hotel

13 метр хүртэл урттай, 1 тонн хүртэл жинтэй устаж үгүй болсон аварга том могой. Үнэхээр санаанд багтамгүй хэмжээ. Яг энэ могойн үзвэрийг Нью-Йоркийн галт тэрэгний буудал дээр тавьж олны хүртээл болгожээ.

 

Helicoprion

© Dmitry Bogdanov

Мөгөөрсөн загасны устаж үгүй болсон нэгэн төрөл. 8 хүртэл метрийн урттай, жингийн хувьд 500 кг хүрч байжээ. Өөр бусад төрлийн загаснуудаас ялгагдах онцлог – Геликоприоны шүд нь спираль хэлбэрээр ургадаг байсан нь зарим нэг тохиолдолд хөрөө байдлаар ашиглаж байсан байж болох юм.

 

Megalodon

© Serge Illaryonov

Устаж үгүй болсон акул нь 15 метр хүртэл урттай, ойролцоогоор 50 тонн жинтэй байжээ. Түүний эрүүний ясыг музейн үзвэр болгон тавьсан байдаг.

 

Sarcosuchus

Матартай төстэй хэвлээр явагч амьтны нэгэн төрөл, гэхдээ саркозух нь 10 метр хүртэл урттай, 3-аас илүү тонн жинтэй байжээ.

 

Kelenken

© ケラトプスユウタ / Pardusco

Аварга том биетэй нисдэггүй шувууны нэгэн төрөл. Биеийн өндөр нь 3 метр болон үүнээс ч өндөр байж болно, харин жингийн хувьд 200 орчим кг.

 

Pentecopterus

© Patrick J. Lynch

Хилэнцэт хорхойн хэлбэр бүхий хавчны нэг төрөл, уртаараа 2 метр хүрч байжээ.

 

Quetzalcoatlus

© TortoiseJockey

Шувуун үлэг гүрвэлийн бүлд хамаардаг, үнэхээр санаанд багтмааргүй үлэмж биетэй нэгэн. Биеийн өндөр нь 10 метр, жингээрээ 250 килограмм байжээ.

56
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/01/30 at 21:07

    Одоо хүртэл байсан бол хүний хоол болох л амьтад байж.Нэг бодлын устсан нь азтай юм.

  2. Shijir Shijir

    Shijir Shijir

    2022/01/30 at 21:24

    Хүн төрөлт зүйл 6м өндөр байсан гэхээр сүрдмээр биш юм бишүү кк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *