Өдөр тутмын гэрийн ажлыг эрс хөнгөвчлөх, айл болгонд заавал байвал зохих 12 эд зүйл

0

Бид гэрийн ажлыг төвөгтэйг нь ч анзаарахгүй давтан хийсээр л байдаг. Нүдээ нээгээд анхааралтай харвал залхмаар ажлуудыг хөнгөвчлөх аргууд маш их байдаг ажээ. Гэрийн ажлыг хөнгөвчилж байна гээд эрс өөрчлөлт хийх ч шаардлгагаүй юм. Хэд хэдэн энгийн аргыг ашиглахад л хангалттай.

Амьдралыг хөнгөвчлөх аргыг бид үнэхээр их сонирхдог. Тиймээс өөрсдийн олж мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцахаар яарлаа.

Хүнс, аяга таваг угаадаг силикон бээлий

© Depositphotos.com, © Max Home Store / Amazon

Аяга таваг угаадаг порлон угаагч амархан мууддаг, тэгээд ч хоол хүнсний үлдэгдэл цэвэрлэсэн угаагчаар жимс, ногоогоо дахин угаагаад байх нь сэтгэлд нэг л сэвтэй. Өөрөөсөө сойзтой силикон бээлий хэд хэдэн асуудлыг нэг дор шийдэж чадна: бохир аяга тавгийг төвөггүй угаана, өөрөө ч амархан цэвэрлэгдэнэ бас таны гарыг аяга таваг угаагч бодисын нөлөөнөөс хамгаална.

 

Гоожуурын нэмэлт хошуу

© dawnmooree / TikTok

Ийм нэмэлт хошуу нь гал тогоонд ч тэр, угаалгын өрөөнд ч тэр тохиромжтой. Гоожуурын нэмэлт хошуу нь тосгуурын бохирдлыг төвөггүй цэвэрлэнэ – бохирдол байгаа газраар усны урсгалыг тохируулж гоожуулахад л хангалттай. Үүнээс гадна шүдээ угааж байхдаа усан оргилуур мэт дээш нь усаа цацруулж амаа зaйлж болно.

 

Хутгуур тогтоогч

© Trudeau / Amazon

Хоол хийх тоолонд л хутгуурын тавиур угааж цэвэрлэхэд хүрдэг. Үүнээс гадна заримдаа нэг биш төрлийн хоол хийх тул олон хутгуурыг бөөнд нь овоолж тавиад байх нь ариун цэврийн хувьд зохимжгүй, заримдаа нэмэлт таваг ч гаргахаас өөр аргагүй. Ийм тогтоогч асуудлыг амархан шийдэж байгаа юм – хоолны савны хананд тогтооход л хангалттай.

 

Суултуур цэвэрлэх хэрэгсэл

© Depositphotos.com, © jaygoodsrecommed / TikTok

Суултуур цэвэрлэх сойз болон тавиур – нян үржих таатай орчин, тэгээд ч сойзоор суултуур цэвэрлэх нь тийм ч тохиромжтой зүйл биш юм. Толгойны өвчнөөс салах нэг арга сэджээ: бариулд тусгай цэвэрлэгээний бодис шингээсэн нэг удаагийн угаагч наагаад суултуураа цэвэрлэнэ. Бариулд байгаа товчлуур дээр дарахад л угаагч өөрөө салж хогийн саванд унана.

 

Хуруугаа зүсэхээс хамгаалсан бээлий

© Depositphotos.com, © KAROMOUJ Store / Amazon

Хоол хийж сурч байгаа хүүхэд болон өсвөр насныханд хамгийн найдвартай хэрэгсэл болох биз ээ. Гэхдээ насанд хүрэгчдэд ч гэсэн хуруугаа зүсэхээс хамгаалсан бээлий өмсөх шаардлага гарч болзошгүй. Малын болон загасны мах янзалж байхад гар, хуруугаа зүсэх тохиолдол их гардаг, ийм үед л бээлийг өмсөнө. Мөн хобби болон гэр ахуйн бусад ажил хийхэд ч гар, хурууг бэртэл гэмтлээс хамгаалах юм.

 

Ногоо хатаах зориулалттай эргэлддэг сагс

© cherishandfavor / TikTok

Салатны навч зэрэг ногоон навчит ногоог бүрэн хатаах гэж багагүй хөдөлмөр гаргадаг: даавуун эсвэл цаасан алчууран дээр тавьж усыг нь шингээж авахгүй бол салат усандаа хөвөх биз. Эргэлддэг сагс энэ асуудлыг шийдэж чадна. Салатны навчаа дотор нь хийж угаагаад дараа нь товчлуур дээр нь дарахад л хангалттай.

 

Зай хэмнэх гутлын тавиур

© dawnmooree / TikTok

Гутлын тоо олон болоод ирэхээр эмх цэгцэнд оруулах төвөгтэй болдог. Гутлын саванд зай олдохгүй, гутлууд нь дээр дээрээсээ овоорч ёстой уур бухимдал хүргэнэ. Бидний танилцуулж байгаа тавиур асуудлыг тэр дор нь шийдэх юм: орон зай хэмнэхээс гадна гутлын саванд эмх цэгцийг бий болгодог.

 

Хөлийн үс авах тойрог xутга

© Depositphotos.com, © thescruffie / TikTok

Жирийн сахлын xутгаар хөлийн үс авахад цаг их ордог. Харин ийм этгээд тойрог xутга байхад хөлийн үс авах ажлыг 2 дахин хөнгөвчилдөг гэхэд буруудахгүй.

 

Xутга болон хоолны хэрэгсэл угаах сойз

© Depositphotos.com, © Joseph Joseph Store / Amazon

Бээлийн адил уг хэрэгсэл нь гар, хурууг зүсэхээс хамгаалах зориулалттай. Хоол хийх ажилд тусалж суралцаж байгаа хүүхдүүдийн үнэнч туслах болно.

 

Богино долгионы зууханд гоймон болгох сав

© UCHOOSE Store / AliExpress

Ийм сав шпагетти болгох ажлыг маш их хөнгөвчилдөг: тагны дотор хэсэгт тэмдэглэсэн тэмдэглэгээний ачаар гоймонгийн хэмжээгээ тааруулах боломжтой, дараа нь гоймонгоо устай саванд хийж богино долгионы зууханд болгоно. Шпагетти бэлэн болсны дараа шүүр ч ашиглах шаардлагагүй, яагаад гэвэл сав нь өөрөөсөө шүүртэй.

 

Таславчтай хоолны силикон сав

© Depositphotos.com, © Souper Cubes Store / Amazon

Хоолны үлдэгдлийг хоол хийсэн саванд нь хадгалахаас илүүтэй өөр жижиг хуванцар саванд хийж хадгалах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ заримдаа сүмс, шөл зэргийг хадгалах тохиолдол гарна, энэ үед таславчтай хоолны силикон сав хамгийн тохиромжтой. Зарим нэг савны таславч нь салдаг тул тусад нь халаах хоолыг салгаж авахад амар байдаг.

 

Сүү гоожуулах автомат хоолой

© thatisperfect / TikTok

Ийм хоолой байхад аяга кофендоо багахан сүү хийхийн тулд хөргөгчнөөс том савтай сүү гаргаж ирэх шаардлагагүй болно. Сүү хийх саваа аман дээр нь бариад л ганц товчлуур дар. Энэ мэт ганц хоёр орчин үеийн хэрэглэл гал тогоонд байхад таны амьдрал ямар их хөнгөвчлөгдөнө гэж бодож байна.

Та зарим нэг эд зүйлийг аль хэдийн хэрэглээд эхэлчихсэн байгаа юу? Бусад хүмүүс яагаад хэрэглэхгүй байгаа юм бол гэж гайхаад л сууна уу? Энэ жагсаалтад багтаагүй ч таны амьдралыг хөнгөвчилж байгаа эд зүйлийг коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

8
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Oyun Tsedew

    Oyun Tsedew

    2022/01/02 at 21:27

    puh

  2. anujin

    2022/02/09 at 08:56

    wow dajgui shuu

  3. Зочин

    2022/03/11 at 12:25

    Минийхээр хамгийн хэрэгтэй зүйл сармис бутлагч, мах ногоо жижиглэдэг миксер, паркетан шалны зориулалтын шалны мод (эсвэл уураар цэвэрлэгч), сандал, буйдан жижиг эдлэлийн тоос соруулагч, мөс болон ус гаргадаг хөргөгч зэрэг л жинхэнэ амьдарлыг хөнгөвчлөх юм шиг санагдаж байна. Гэхдээ ногоо угаагаад хатаадаг сагс дажгүй шүү.

  4. Зочин

    2022/03/11 at 12:28

    Тосгүй шарагч, мах ногооны миксер, сармис бутлагч, сайн чанарын ир сайтай хутга, заазуур, паркетан шал уураар цэвэрлэгч, хувцас хатаагч машин, буйдангийн тоос соруулагч, дуу багатай угаалгын машин, ухаалаг тоос сорогч гээд олон зүйл байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *