Үүнийг уншсаны дараа та дахиж хэзээ ч чихний хөвөнгөөр чихээ цэвэрлэхгүй!

2

Таныг мэдэх хүртэл аюул ямар нэгэн байдлаар нуугдаж байдаг! Иймд хэрэв та хэрэглэх ёстой дүрмээс гажвал, чихний хөвөнгөөс болж олон сөрөг нөлөөг мэдрэх болно.

Яагаад чихний хөвөн аюултай байдаг вэ?

Эхний ээлжинд чихэн дотор асар олон мэдрэлийн төгсгөлүүд байдаг, иймд хэрэв та чихний хөвөнг хэтэрхий гүн хийвэл өвдөлт болон тав тухгүй байдлыг мэдэрнэ. Хоёрдугаарт, чихний хоолойн арьс хулхиар хүрээлэгдсэн байдаг ба тосон давхарга гэж хэлж болно, хэрэв та хэтэрхий хүчтэй хийвэл чихээ хавдрын эсрэг ямар ч хамгаалалтгүй болгож байна гэсэн үг юм. Гуравдугаарт, хэрэв та дээр дурдсанчлан хэтэрхий гүн хийвэл хуйхны бөглөрөл үүсгэж болзошгүй ба бүр илүү гүнзгий хийх тусам бүр ч илүү хүндрэл үүснэ. Зарим тохиолдолд үр дагаврыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг.

© Instagram/prokopglass

 

Чихний хөвөнгөөс болгоомжил!

31 настай Их Британийн оршин суугч чихний хөвөн хэрэглэснийхээ дараа эмнэлэгт хүргэгджээ. Түүний хувьд чихний хөвөнгөөс болж хавдар авсан ба өөрөөр хэлбэл чихний хөвөнг чихэн дотроо гацаасан байна! Хавдрын шинж тэмдэг ухаан алдах болон бөөлжих байдлаар илэрчээ. Сүүлд нь тэрээр хүмүүсийн нэрийг хүртэл санахаа больсон байна. Улмаар түүний чих нь үрэвсэж, юм хүртэл сонсохоо больсон гэнэ. Дээрх тохиолдол ихэвчлэн өндөр настай хүмүүс, тэр тумсаа чихрийн шижин эсвэл сул дархлаатай хүмүүст тохиолддог байна. Энэ бол зүгээр ч нэг хавдар биш, үхэлд хүргэж болох аюултай зүйл!

Voyagerix / Shutterstock.com

Чихний үрэвсэл нь нэг төрлийн хавдар эсвэл үрэвсэл гэж хэлж болох ба ихэвчлэн усанд сэлдэг хүмүүст тохиолддог өвчлөл юм – байнга усанд сэлснээр чихэн дотор чийглэг орчин үүсдэг. Мөн чихний хөвөн нь дээрх өвчин тусахад хүргэдэг бас нэгэн хүчин зүйл юм.

Үзлэгээр дээр дурдсан хүний чихний хоолой нь бүхэлдээ үрэвсэж, эмгэг үүссэн байжээ. Мөн гавал дотор нь яртай үрэвсэл хэдийнээ бий болсон байв. Хэдэн 7 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа өвчтөний нөхцөл байдал дээрдэж, хавдар буурч эхэлсэн байна. Түүнд бүрэн эмчлэгдэхэд 10 долоо хоног шаардлагатай байсан гэнэ.

nito / Shutterstock.com

Энэ бол цорын ганц жишээ биш юм. Мөн шүршүүрт орсны дараа чихний хөвөн хэрэглэж байгаад чихэн дотроо гацааж байсан эрэгтэйн явдлыг энд дурдаж болно. Тэрээр 2 жилийн хугацаанд үүнийгээ мэдэлгүй амьдарсан ба сонсгол нь бага багаар муудаж эхлэх үед эмчид очиж үзүүлж байж юу болсныг олж мэджээ. Чихний хөвөн үйлдвэрлэдэг газруудын хувьд хэрэглэгчдэд чихний хөвөнг зориулалтын дагуу зөв хэрэглэх ёстойг анхааруулж байгаа ба хамаагүй хүчтэй эсвэл гүн хийж чихээ ухахгүй байхыг уриалжээ.

© Instagram/newworldglass_mgmt

 

Чихний хөвөн ашиглахгүйгээр хэрхэн чихээ цэвэрлэх вэ?

Юу ч хэрэглэсэн бай, чихний хоолойг биш, чихний дэлбээг цэвэрлэх ёстой гэдгийг санаарай. Чихний хөвөн ашиглалгүйгээр чихээ цэвэрлэх дараах 2 аргыг мэдээд аваарай:

  1. Чигчий хуруу болон амны алчуур. Чигчий хуруугаа амны алчуураар хучих эсвэл марль ашиглан чихээ цэвэрлэж болно. Хамгийн тохиромжтой цаг үе бол шүршүүрт орсны дараа ба яагаад гэвэл халуун ус чихний хулхийг зөөлрүүлдэг байна.
  2. Чихний хулхи арилгагч зориулалтын шингэнийг дусаах хэрэгтэй.
Voyagerix / Shutterstock.com

Хэрэв таны чих нэг л тааламжгүй мэдрэмж төрүүлээд байвал эмчид очиж үзүүлэхээсээ битгий цааргалаарай. Танд эрүүл энхийг хүсье!

35
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Bolortuya Bayanmunkh

    Bolortuya Bayanmunkh

    2019/04/04 at 08:12

    Blu K Blizzard

  2. Enkhnaran Ganbold

    Enkhnaran Ganbold

    2019/04/04 at 08:13

    Sukhbat Erdenebat

  3. Энхээ Золжаргал

  4. Тэгвэл орос шүдэнз нь дээр юм б.а к к к

  5. Э. Энхтүвшин

    Э. Энхтүвшин

    2019/04/04 at 08:36

    Jargalmaa Jargalsaikhan

  6. Ganbat Daramsuren

    Ganbat Daramsuren

    2019/04/04 at 09:58

    Zolzaya Enkhbayar

  7. Хүнчин

    2019/04/04 at 11:40

    Сонсож бай юманд амархан хуйлрагч МОНГОЛЧУУДХАНУУДАА Хүн өөрийнхөө чихийг хөвөнгөөр өөрөө ухахаар харж чадахгүй учраас хулхиа гүнрүү нь оруулах аюултай мөн хүүхдийн чихний нүх жижигхэн учраас хөвөнгөөр ухвал мөн цааш нь улам оруулдаг. Тиймд нэгт ухаалаг бай тэхгүй бол юу ч хийсэн бол чихээ ч ухаж чадахгүй нөгөө ертөнцөд талий нь гэж байгааг ойлго. Хоёрт аль болох өөрөө бүү ух бас улаан цайм том хөвөнтөй ухуур жижиг нүхрүүгээ битгий чих Бусдаар сүртэй аюултай зүйл байхгүй. Тэгээл юу юу болоогүй хуйлардагийн нэг хүн сайн гэвэл дагаа л сайн мундаг агуу сүр хүчит тэнгэр бурхан огторгуйн эзэн гээ л яваад өгнө тэгснээ нэг нь л өө муу байсан байнлээ гэнгүүт л дагаа л чөтгөр шулам баас шээс өт жоом бэтгэ болоод дуусдаг ЯАЧИХСАН ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ БУСДЫН АМААР БАЙДАГ БҮХ ДАВХАРГУУД ЯЛГААГҮЙ НЭГ ЧИХТЭЙ БОЛЧИХСОН АРДУУД ВЭ.

  8. Uka Ukaa

    Uka Ukaa

    2019/04/04 at 14:47

    И.Жавхлан

  9. Denny Mgl

    Denny Mgl

    2019/04/04 at 16:06

    Lhagvajargal Erdenejargal Jagaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *