Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ?

1

Таны хайртай гэрийн тэжээвэр амьтан тань дэлхий ертөнцийг яаж хардаг бол гэж бодогдож байсан уу? Тэнгэрт халин нисэх бардам бүргэд, далавчаараа гайхуулан нисэх эрвээхий гээд л… эсвэл өвсөнд нуугдсан могой яаж хардаг бол?

Могой: хэт улаан туяагаар харах гайхамшиг нь олзоо олох хэрэгсэл болно

Хэвлээр явагч, ялангуяа хортой могой олзоо дулаан ялгаруулалтыг мэдэрч байрлалыг нь нарийн тогтоож чаддаг. Хортой могой – орчин үеийн хэт улаан туяаны хүчин чадлаас даруй 10 дахин ихээр мэдэрдэг байна.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 11

Нохойн саарал амьдрал

Бидний хайрладаг нохой олон сайн шинж чанартай ч амьдралыг нэг л өнгөөр хардаг нь харамсалтай.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 1

Скараб хорхойн нууцлаг харилцаа

Энэ төрлийн хорхой гэрлийн ялгарлыг харах чадвартай. Энэ чадвараа хоорондоо харилцахад ашигладаг гэж эрдэмтэд үзэж байна. Зөвхөн энэ төрлийн хорхой л гэрлийн ялгарлыг харах тул бие биенээсээ төөрдөггүй, бусад амьтдаас биеэ хамгаалах чадвартай.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 13

Муурын хараа шөнө идэвхижнэ

Муур хараа муутайд тооцогдохоос гадна нохойн адил нэг л өнгөөр хардаг. Харанхуй шөнө болтол тэд манан дунд л яваа юм шиг харна. Хүний сайн харахад шаардлагатай гэрлээс 6 дахин бага гэрэлд эргэн тойрноо тод хардаг нь тэдний гэрэл мэдрэх нүдний бүрхүүлтэй холбоотой ажээ.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 2

Шөнийн гүрвэл буюу амьд шөнийн камер

Энэ бяцхан амьтны нүд хүний нүднээс 350 дахин илүү гэрлийг мэдэрдэг. Харьцуулахад: сар шувуу ердөө л 100 дахин илүү гэрэл мэдэрдэг байна. Гүрвэлийн аварга том нүд нь шөнийн гэрлийг илүү мэдэрч байгаль дэлхийг өнгө өнгөөр нь ялган хардаг.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 3

Үхрийн хараа: Өвс ургамал ногоон биш ч гэлээ хангалттай харагдана

Бэлчиж буй үхэрт өвс ургамал ногоон өнгөөр харагдахгүй, улбар шар эсвэл улаанаар харагдана. 360 градуст бүгдийг харна.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 4

Эрвээхий: хүний нүдэнд харагдамгүй өнгө

Хүнтэй харьцуулахад өнгийг маш сул ялгаж харна. Улаан, хөх, ногоон өнгийг тод харахгүй хэт туяагаар дамжуулж байгаа мэт хардаг ажээ.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 5

Зөгий өнгийг хүнээс хурдан хүлээж авна

Зүгээр ч нэг ажилч зөгий гээгүй бололтой, нүд нь хүртэл ажилч юм. Хүнээс 3 дахин хурдтайгаар өнгийг хүлээж авдаг, хүний мэдрээгүй хэт туяаг хүртэл харах чадвартай.
Энэ чадвараа өндөр ургасан өвс ургамалд тоосоо хүртээхэд баримжаа авдаг гэж эрдэмтэд үзжээ.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 6

Хамелеон: харахад л гайхалтай болохоос биш …

Хамелеон хоёр нүдээ бие биенээсээ хамааралгүйгээр тус тусдаа анивчуулдаг цорын ганц амьтан. Аварга том нүдээрээ 360 градусын эргэн тойронд харж чадна. Үүгээр ч зогсохгүй, онцгой чадварынхаа ач тусаар дайснаасаа нуугдаж чаддаг.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 7

Анааш: мэдээлэл ба аюулгүй байдал

Өөрийн биеийн өндөр, хурц харааныхаа тусламжтайгаар ойртож буй аюулыг мэдэрч бусад амьтдад анхааруулдаг. Өнгийг ялгаж харахаас гадна харах талбай их тул бусад анаашийг ч хянах боломжтой.
Өөрийн харцыг ашиглаж мэдээлэл дамжуулна: ширтэж харвал ирж буй аюулыг мөн бусад анаашийг дөхөж ирэх хэрэггүй цааш байхыг илэрхийлдэг байна.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 8

Агуу том кальмар: дэлхийн хамгийн том нүдтэй

Түүний нүдийг сагсан бөмбөгийн хэмжээтэй зүйрлүүлж болно. Биендээ томдсон энэ нүд нь дайсан хөлбөмбөгийн талбайн зайнаас ойртон ирж байгааг харанхуйд мэдрэхэд тусална.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 12

Богомол-хавч: хиймэл дагуул шиг нүдтэй

Амьтны ертөнцийн хамгийн нууцлаг, гайхалтай нүдтэй амьтан. Ихэнх амьтан өнгө ялгаж харах 3 фоторецептортой бол энэ хавч 12-той. Энэ үзүүлэлтээрээ өнгийг дээд зэргээр ялгаруулж харах ёстой боловч үнэндээ хүний нүдний өнгө ялгаруулах хэмжээнд ч хүрч чадахгүй.
Урьдчилсан таамгаар бол богомол-хавчийн фоторецептор нь өнгө ялгаруулахад бус харин харсан өнгийг тархинд мэдээлэл хүргэх үүргийг илүү гүйцэтгэдэг бололтой. Скараб-хорхойн адил гэрлийн ялгарлыг мэдрэх чадвартай бөгөөд үүнийгээ нууц мэдээлэл солилцохдоо ашигладаг байх талтай.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 9

Сарьсан багваахайн аль хэр сохор вэ?

Бидний мэдэж байгаагаар бол сарьсан багваахай гэдэг амьтан сохор, гэхдээ бас таг ч сохор биш ээ. Жимсний сарьсан багваахай нь мэдрэгч савхаараа өнгийг ялгаж, өдрийн гэрлийг мэдэрдэг байна.
Харин зарим нэг төрлийн сарьсан багваахай үнэхээр сохор гэж хэлж болно, тэд гаргасан хэт авианы цуурайгаар шөнө “харж” олзоо “мэдэрдэг” байна.

Ан амьтад хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ? 10

10
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Paidto Click

    Paidto Click

    2015/08/28 at 15:58

    http://munguoloh.miniih.com/ Интернетээр зар үзэж нэмэлт орлоготой болцгооё… Хэдэн ч насны хүн энэ ажлыг хийх боломжтой!!! Сонирхож байвал Холбоос(ЛИНК)-ээр ороод үзээрэй!!! Энэ ажлыг хийхэд өдөрт танд Ком + Интернет бхад л хангалттай !!!

  2. Барсболд Баатараа

    Барсболд Баатараа

    2015/08/28 at 18:52

    Nohoindoo ongo zaaj ogood bhad surahgui bsiimaa hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *