Өвлийн улиралд машинтай хүн бүрийн мэдвэл зохих 18 зөвлөгөө

1

Өвлийн улирлын цорын ганц гоёл болсон цас мөс гулгах тоглоход сайхан ч зарим үед тэр дундаа машинтай хүмүүсийн хувьд багагүй асуудал үүсгэдэг. Дэлхийн зарим орнуудад орсон асар их цас гадаа хоносон машинуудыг ил харагдахгүй болтол дарснаар жолооч нарт машинаа хунгар цасан дороос ухаж гаргах асуудал тулгарч байна. Хүйтэн шөнө машины шил цонх бүхэлдээ цантаж, хусаж арилгахаас өөр аргагүй болдог. Энэ мэтчилэн өвлийн улиралд жолооч нарт тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхэд туслах 18 аргыг толилуулж байна.

1. Шил арчигчаа шөнөдөө цонхноос хөндийрүүлэн босгож, оймс углачихвал цонхонд наалдаж хөлдөхгүйӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 1

2. Хаалга чинь нээгдэхгүй хөлдчихсөн бол цоожин дээрээ соруул байрлуулаад үлээӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 2

Мөн гар ариутгагч ашиглаж болно.

3. эсвэл асаагуур ашиглан машиныхаа түлхүүрийг халаагаад цоожиндоо шургуулӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 3

4. Сахлын тос нь цонх цантахаас хамгаалнаӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 5

Цонхныхоо дотор талд сахлын тос шүршээд арч. Мөн шөнө машиндаа ямар нэгэн шингэн зүйлийн тагийг нээж орхихгүй байх хэрэгтэй. Учир нь шингэн ууршиж, уур цан болдог.

5. Цантахаас сэргийлж, оймсонд муурын ялгадасны бодис хийгээд машиндаа байрлуулӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 4

Энэхүү бодис нь чийг болон үнэрийг шингээдэг.

6. Машины хаалганы резинийг наалдуулж хөлдүүлэхгүйн тулд гал тогооны шүршигчээр шүршӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 6

Хаалганы ирмэгээр гал тогооны шүршигчээр шүршээд цаасан алчуураар арч. Энэ аргыг цас арилгахдаа хүрзэнд ашиглаж болно.

7. Цонхон дээрх мөсөө хайлуулахын тулд халуун ус хэзээ ч бүү ашиглаӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 7

8. Сайн чанарын мөсний хусуур авӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 8

9. Кредит картыг мөс хусагч болгон ашиглаӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 9

Мөн пластик хусуур ашиглаж болно. Гэхдээ металл, шил гэх мэтийг ашиглаж болохгүй гэдгийг анхаараарай.

10. Хэрвээ цонхоо нээхэд мөстэй хэвээрээ байвал энэ хөгийн аргыг хэрэглэж болноӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 1

11. Толио цантуулахгүйн тулд амыг нь цоожилдог гялгар уут углаад хонуулчихӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 10

12. Их гэрлээ гялалзуулахын тулд шүдний оогоор өнгөлӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 11

13. Шинэ дугуй авах цаг болсон үгүйг зоосон мөнгөөр шалгаӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 13

14. Машиныхаа тээшинд 9 кг-ийн жинтэй ямар нэг зүйл авч явах нь нэмэлт ачаа хэрэгтэй болсон үед хэрэг болноӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 12

Мөн гулгаатай үед дугуйн дороо багахан хэсгийг цацчихвал үрэлтийн хүчийг сайжруулна.

15. Хэрвээ дугуй чинь суусан бол цаасан хайрцаг ашиглан үрэлтийн хүчийг сайжруулж болноӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 14

Эсвэл бохир, нойтон болно гэж дургүйцэхгүй бол машиныхаа шалавчийг ашиглаж болно.

16. Цагаан цуу, усны холимгоор гар аргаар хийсэн мөстөлтөөс хамгаалах холимог хийж болноӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 15

Цагаан цуу болон усны харьцаа 3:1 байхад болно.

17. Их цастай газарт буух шаардлагатай үед гутлынхаа гадуур хос оймс углачихвал цас гутлын түрий руу орохгүйӨвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 16

Энэ нь мөн машинаа түрэх үед гутал чинь хальтрахгүй байхад тустай.

18. Хэрвээ цасан шуурганд суусан бол машинд чинь гар утасны зөөврийн цэнэглэгч, анхааруулгын гурвалжин, дулаан хөнжил эсвэл аяны хөнжил, илүү дулаан хувцаснууд, цэвэр ус, мууддаггүй хөнгөн зуушнууд, нөөц батерей бүхий гар чийдэн, элс эсвэл муурын ялгадасны бодис, яаралтай тусламжийн болон аюулгүй байдлын энгийн хэрэгслүүд болох данхраад, хүрз, чирэгч гэх мэт хэрэгслүүд, цас мөс хусагч ба шүүр зэрэг зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.Өвлийн улиралд машиндаа хэрэгжүүлүүштэй 18 арга 17

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. italk.mn

    2015/02/03 at 19:27

    Англи хэлний яриа сайжруулах 100 загвар өгүүлбэр. Заавал уншаарай —-> http://italk.mn/archives/3438

  2. https://www.facebook.com/pages/Салон-сервис/333863010132623

    2015/02/11 at 03:17

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *