Эмээ маань 40 жилийн турш энэ хуанлигаар үсээ засуулж байна… Түүний үсэнд маш олон найзууд нь атаархдаг

1

Эмэгтэй хүний үсэнд ямар нэгэн ид шид оршдог гэж ярьцгаадаг. Эмэгтэй хүнийг зөвхөн чимээд зогсохгүй хувь тавиланд нь нөлөөлнө. Тийм учраас үсчин болон зурхайчид тодорхой өдөр үсээ засуулж байхыг зөвлөж байна. Үүнд сарны тооллын зурхайг ашиглана. Сарны тооллоор бидний өвөг дээдэс үсээ засуулж байсан бөгөөд одоо ч засуулсаар байна. 70 настай эмээ маань 20-настнуудаас дутахааргүй үстэй гээд бод доо?

Сарны тооллоор үсний үзүүрийг засвал үнэхээр хурдан ургана – энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл.

Сарны тооллоор аль өдөр байгааг тодорхойлж үсээ засуулахад үс гэмтэж өнгө зүсээ алдахгүй. Жишээ нь, хэрвээ та албан тушаал ахихыг хүсэж байгаа бол энэ аргыг туршиж үзээрэй. Чухам аль өдөр зорилгодоо хүрэхэд нөлөөлөх вэ? 2018 онд үсээ чухам хэзээ засуулахыг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

2018 оны үс засуулах хуанли

1-р сар

Тааламжтай өдрүүд

2, 6, 14, 15, 19–23, 26–29 – үсний үзүүр тэгшлэхэд таатай, үс хурдан ургана. Хими хийлгэхэд үсэнд маш бага гэмтэл учруулна.

7, 17–18, 20–23, 27–29 – эдгээр өдрүүдэд үсээ будуулах эсвэл этгээд үсний засалт хийлгээрэй.

Тааламжгүй өдөр

1–3, 8–10, 16–17, 24–25, 30–31 – үсний ямар ч арчилгаа, үүнд үсний маск, ороох зэрэг үсэнд муугаар нөлөөлнө.

4, 5, 20–21, 28 – үс будах, ороох, засуулахад тааламжгүй.

 

2-р сар

Тааламжтай өдрүүд

3, 4, 12–14, 20–23, 28 – үсний ургалтанд сайнаар нөлөөлөх өдрүүд.

4, 5, 13, 15, 19–20, 28 – үсний үзүүр тэгшлэх, будах, маск зэрэг нь үс бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ, бас унахаас хамгаална.

Тааламжгүй өдрүүд

1, 4, 6–8, 15–16, 18, 23 – эдгээр өдрүүдэд үсчин рүү шагайгаад ч хэрэггүй.

1, 6–8, 15–16, 23 – үс будах, ороох, хими хийлгэх, засуулахад муу.

 

3-р сар

Тааламжтай өдрүүд

5–6, 11–14, 19–22, 26–29 – үстэй холбоотой бүх арчилгаанд тааламжтай. Үс гялалзаж өнгө нь сэргэнэ. Засуулсан бол ургалтанд сайнаар нөлөөлнө.

7, 12–14, 21–22, 26–28 – үзүүр тэгшлэх, будахад тааламжтай өдрүүд.

Тааламжгүй өдрүүд

2, 31, 28 – урьд нь үсээ засуулах, будахаар төлөвлөсөн байсан бол татгалз.

1–3, 8–10, 16–17, 24, 30–31 – үстэй холбоотой бүхий л арчилгаа үсэнд муугаар нөлөөлнө. Өөр тааламжтай өдрүүд рүү шилжүүлсэн нь дээр.

 

4-р сар

Тааламжтай өдрүүд

4–5, 11–12, 17–21, 25–28 – чадварлаг үсчингээр үсээрээ тоглуулсан ч болно. Үсэнд хүрсэн болгон үсийг амилуулж өнгө зүс нэмнэ. Тэр ч бүү хэл сексийн эрч хүчийг нэмэх ажээ.

13, 19–21, 25–28 – үсний өнгийг өөрчлөхөөр шийдсэн бол зоригтой хий.

Тааламжгүй өдрүүд

8, 16, 23, 30 – 4-р сарын эдгээр өдрүүдэд үсчин явах хэрэггүй, зорилго нь ямар байх нь хамаагүй. Үс сэргээх маск тавьсан ч үр дүнгээ өгөхгүй ажээ.

7–9, 15–16, 22–23, 29–30 – үсний засалтаа өөрчлөхөд үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

 

5-р сар

Тааламжтай өдрүүд

3–5, 9, 11, 17–21, 29–30 – үсээ будуулах зэрэг үсний аливаа арчилгаа сайнаар нөлөөлнө.

3–4, 9, 13, 16–20, 30 – үсний үзүүр засах, будуулахад тааламжтай.

Тааламжгүй өдрүүд

1, 3, 7–9, 14–15, 22, 28–30 – энэ өдөр үсчинд бүү ор.

1, 7–8, 14–15, 22, 28–30 – будах, засуулахад тохирохгүй. Бас тосон маск түрхэхээс зайлсхийнэ – үсийг хүндрүүлж болзошгүй.

 

6-р сар

Тааламжтай өдрүүд

3–4, 14–19, 21–26, 30 – эдгээр өдрүүдэд өөрийнхөө уран зөгнөлийг зоригтой биелүүл.

15–17, 22–25 – үс сэргээх үйлчилгээ маш үр дүнтэй болно. Үс ургуулахад үсний өнгө төрх өөрчлөгдөхгүй.

Тааламжгүй өдрүүд

13, 28 – үсний ямар ч арчилгаа үсэнд сөргөөр нөлөөлнө. Үс хугарамтгай, дуулгаваргүй болох ажээ.

6, 12–13, 19–21, 27–29 – үсчинд очих хэрэггүй өдрүүд.

 

7-р сар

Тааламжтай өдрүүд

2–4, 8–10, 14–18, 20–25, 29–30 – үсчинд очиход тааламжтай өдөр хэмээгдэнэ. Үсний арчилгаа нь ургалтанд сайнаар нөлөөлнө. Хими хийлгэж байгаа бол авах гаж нөлөө нь бага.

15–17, 20–25 – үс ургуулахад тааламжтай.

3–4, 8–10, 15–17, 21–23, 28–29 – үсний өнгийг өөрчлөхөд айх аюулгүй.

Тааламжгүй өдрүүд

1, 13, 16, 27, 30 – үс маш эмзэг болно, ялангуяа будуулсан бол.

1, 6, 12–13, 19, 26–28, 30 – үсчин, гоо сайхны салон ороод нэмэргүй.

 

8-р сар

Тааламжтай өдрүүд

1–2, 6–9, 12–17, 19–24, 29–30 – салаалсан үзүүрийг засахад маш тохиромжтой. Үс илүү өтгөн болж гялалзана.

14–16, 21–24 – үсний аливаа арчилгаа үсний ургалтанд сайнаар нөлөөлнө.

Тааламжгүй өдрүүд

3–5, 11, 18, 24–26 – үсний засалт хийлгэхэд тохиромжгүй.

6–8, 14–16, 20, 28–30 – үсээ будуулж байгаа бол хүссэн үр дүнд хүрэхгүй болохыг анхааруулж байна.

 

9-р сар

Тааламжтай өдрүүд

5, 10–16, 18–23, 28–29 – үсчин орж байгаа бол та баяр баяслаар дүүрэн байх болно, үсний ургалт сайжирч өнгө зүс нэмнэ.

6, 11–15, 19–22, 28 – үс будуулахад тааламжтай.

Тааламжгүй өдрүүд

2–3, 8–9, 17, 24–26 – үсний аливаа өөрчлөлт үс уналтад хүргэнэ.

5–7, 12–14, 19–21, 28–30 – эдгээр өдрүүдэд үсчин орлоо гээд үс муудахгүй ч гэлээ сайжрахгүй.

 

10-р сар

Тааламжтай өдрүүд

4–7, 10–15, 17–22, 27–29 – шинэ засалт хийлгэхэд маш тохиромжтой өдрүүд.

17–22 – гэмтсэн үсийг сэргээрэй.

Тааламжгүй өдрүүд

2, 8–9, 23–25, 31 – үсэнд хүрсэн болгон үсийг гэмтээнэ.

4–6, 9, 11–13, 18–19, 27–29 – үсчин орохоос татгалз.

 

11-р сар

Тааламжтай өдрүүд

1–5, 8–14, 17–21, 27–29 – засалт, ургуулах, тэгшлэх, будах – бүгдийг хийлгэж болно.

2–5, 8–13, 18–21, 27–28 – үсээ будуулахад гайхалтай өнгө зүс орно. Зохихгүй байх магадлал маш бага.

Тааламжгүй өдрүүд

6, 7, 15–16, 22–24, 30 – эдгээр өдрүүдэд үсчин ороод дээрдэхгүй, харин ч үсний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Маш удаан ургах болно шүү.

 

12-р сар

Тааламжтай өдрүүд

3–4, 8–15, 17–20, 25–28 – үсээ засуулахад хурдан ургана. Хими хийлгэж байгаа бол үсэнд үзүүлэх гаж нөлөө бага.

2–4, 8–12, 17–20, 25–28 – үсний урт, өнгийг зоригтой өөрчил.

Тааламжгүй өдрүүд

1, 6–8, 16, 22–23, 29–31 – эдгээр өдрүүдэд үсчин ороод хэрэггүй. Ялангуяа будуулахаас татгалз.

 

Зөвлөгөө

Үсээ өтгөн, урт ургуулахыг хүсэж байгаа бол удирдаж буй орд Арслангийн орд байгаа өдөр үсчин орохыг санал болгож байна. Охины ордод үсээ засуулбал үс дуулгавартай болно. Сар буцаж байхад Мэлхий, Нум, Хонины ордод үсээ засуулахаас зайлсхийнэ.

Өдрөө зөв сонгонд үсчинд очсоноор үснийхээ өнгө зүс, ургалтыг сайжруулах боломжтой. Уг хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *