Шинэ жилийн гоёлдоо юу өмсвөл хамгийн тохиромжтой болохыг зурхайн ордоороо олж мэдээрэй!

1

Ирж буй шинэ оныг гоёмсог, чамин гоёл чимэглэл, хувцсаар угтахыг зурхайчид зөвлөж байна. Өнгөний хувьд шар, оранж, алтлаг, хар, шаргал өнгө зонхилно. Өөр бусад өнгүүд ч байж болно, хүн бүрийн сонирхол өөр шүү дээ.

Материалын хувьд зөвхөн цэвэр, ялангуяа атлас, элэг, торгон дээр анхаарал хандуулна.

Гоёл чимэглэлийг ч мартаж болохгүй тухай сануулж байна: жижигхэн чамин цүнх, үнэт эдлэл, жинхэнэ чулуу зэргээр гоёно.

Шинэ жилийн гоёл

1. Хонь

Хар, шаргал өнгө сонговол илүү зохимжтой. Онгорхой ухлаадасгүй, декольтегээс зайлсхийнэ. Энэ орой жоохон даруухан загнаарай, нөхөрсөг Нохой жил танд олон бэлэг бэлджээ.

 

2. Үхэр

Шинэ жилийн үдэшлэг дээр туршилт хийхээс айх хэрэггүй: тод өнгийн гоёл зоригтой сонго. Тохирох гоёл чимэглэлийг ч хэрэглэ, том хэмжээтэй цагирган ээмэг сонгохыг зөвлөж байна.

 

3. Ихэр

Ногоон эсвэл хөх өнгийн гоёлын даашинз сонговол зохилтой. Өчүүхэн ч зүйл үлдээж болохгүй. Амжилт дуудахын тулд үсээ улаан эсвэл алтан шар атласаар чимэглэнэ.

 

4. Мэлхий

Маш их сонголтыг санал болгожээ. Сэтгэлд нийцэж буй хувцсыг сонго, чамин гоёл чимэглэлээр дуусгахаа мартаж болохгүй. Гялалздаг од, төрөл бүрийн хэмжээтэй чулуун гоёл чимэглэл зоригтой хэрэглээрэй.

 

5. Арслан

Энэ жил тайван байж болно, өөрийн хүслээр сонголтоо хий. Ганц л болзол бий – гоёл чимэглэлд даруухан ханд. Гоёл чимэглэлийн хувьд алтан шар өнгийг сонгоорой.

 

6. Охин

Тод, хурц өнгийн хувцас сонгоорой, гэхдээ нүүрний будалт зөөлөн өнгөтэй байна. Үсний чимэглэл зүү – таны өөрийн гоо сайхныг тодосгож өгнө.

 

7. Жинлүүр

Өөртөө байнга эргэлздэг Жинлүүрийнхэнд даруухан, завсрын өнгийг санал болгож байна. Хөх цэнхэр, ногоон эсвэл оранж өнгийн хувцас илүү зохино. Байгалийн цэвэр чулуугаар хийсэн гоёл чимэглэлээр чимнэ.

 

8. Хилэнц

Энэ жил бусдаас онцгойрох ёстой. Тод өнгийн гоёл чимэглэлийг мартаж болохгүй. Гоёмсог хүзүүний зүүлт, том бугуйвч… Шинэ жилийн орой гялалзахаас бүү ай.

 

9. Нум

Энэ ордны бүсгүйчүүд илүү задгай байхад болно. Тэгэхээр богино даашинз, цээж ил гарсан гоёлын хувцас сонгоорой.

 

10. Матар

Шар эсвэл алтлаг өнгийг сонгохыг зөвлөж байна. Гарандаа анхаарал хандуулахаа мартаж болохгүй, жишээ нь, хумсаа чамин маягаар засуулна. Гоёл чимэглэлийн хувьд даруухан байвал зохилтой.

 

11. Хумх

Шал шүргэсэн гоёмсог даашинз, өмдтэй костюмын хослол, гүн ухлаадастай даашинз авахаар дэлгүүр гар. Өнгийг сайтар зохицуулах хэрэгтэй. Даруухан загварын хувцас сонгосон бол гоёл чимэглэлээр өнгө оруулаарай.

 

12. Загас

Ямар ч загварын хувцас зохино. Хөх, чернилэн ягаан, улаан өнгийг илүү сонирх. Гоёл чимэглэл сонгохдоо сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгд.

Таны найз бүсгүйчүүдэд ч гэсэн энэ мэдээлэл хэрэг болж магадгүй. Тэдэнтэйгээ нийтлэлийг хуваалцахаа бүү мартаарай.

9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *