Гэрэл зургийг нь дарах xориотой байдаг дэлхийн хамгийн алдартай 10 газрын талаарх сонирхолтой баримт

0

Бидний дунд аялах дуртай маш олон хүн бий. Дэлхий ч үзэж харах газар ихтэй. Түүхэн дурсгалт газруудаар аялахад өөрийн эрхгүй дуу алдах нь цөөнгүй бөгөөд сэтгэл хөдлөхийн сацуу дурсгал болгон гэрэл зураг дарахыг хүснэ.

Дуу алдаж биширч болно, харин тэр болгон гэрэл зураг дарж болдоггүй газар гэж байх ажээ. Зарим нэг газруудад тодорхой xориг тавьсан байх бол зарим нэг тохиолдолд гэрэл зургийн аппарат ч барьж орж болохгүй.

Кымсусаны нарны ордон

Хойд Солонгост байрлах Кымсусаны нарны ордон – төрийн тэргүүд асан Ким Ил Сон болон Ким Жон Ил нарын бунxан гэж хэлж болно. Ийшээ орох амаргүй: гадаадын хүн төрийн тусгай арга хэмжээний үеэр зөвшөөрөл авч байж л нэвтрэх боломжтой. Орсон хүн хэд хэдэн дүрэм зайлшгүй баримтлах үүрэг хүлээнэ. Жишээ нь, гэрэл зураг авах, бичлэг хийх, тамxи татах, ярих xориотой. Энэ дүрэм бунxны бүх газарт мөрөгддөг. Үүнээс гадна нэвтрэн орж байгаа хүн болгон гаднын тоос шороогоо цэвэрлүүлэх тусгай машинаар дамжин ордог ажээ.

 

Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхаг нь дэлхий дээр хамгийн их зургаа авахуулдаг газар. Гэхдээ зарим нэг xориг байдаг ажээ. Учир юунд оршино вэ гэвэл, шөнийн өнгө төрх нь тусдаа урлаг хэмээгддэг бөгөөд зохиогчийн эрхтэй. Тийм учраас түүхэн дурсгалт объектын шөнийн дүр зургийг бичгэн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх xориотой. Хэрвээ мэргэжлийн бус гэрэл зурагчин хувийн хэрэгцээндээ гэрэл зураг авах гэж байгаа бол зөвшөөрөл шаардлагагүй.

 

Нойшванштайны цайз

Германд байрлах романтик цайзын гэрэл зургийг тэр болгон авах боломжгүй. Хөтчийн удирдлага доор 35 минут л уг объектоор аялуулдаг нь аюлгүйн байдлыг хангах зорилготой хэмээгддэг. Цaйзын дотор талын гэрэл зургийг авах тас xориотой. Мөн цайз дотор үүргэвч, цүнхтэй явахыг xориглоно.

 

Гранд Каньон

Дэлхийн хамгийн урт үргэлжлэх хавцлуудын нэг. Жилд 4 сая орчим хүн аялдаг гэсэн тооцоо бий. Жуулчид тусгайлан бэлдсэн шилэн гүүрэн дээр очиж ойр орчмыг харах дуртай. Эндээс гоё гэрэл зураг дарж чадахгүй: жуулчид энд гэрэл зургийн аппаратгүй нэвтрэх ёстой. Шилэн гүүрэнд цав суулгахгүйн тулд гутландаа ч тусгай зөөлөн углааш углана.

 

Таж Махал

Дэлхийн гайхамшиг болсон Таж Махалын гэрэл зургийг зөвхөн гадна талаас нь л авч болно. Дотор талд нь гэрэл зураг авахыг xориглодог. Мөн Таж Махалд хоол идэх, шуугилдах, тамxи татах xориотой. Үүнээс гадна ухаалаг утсаа унтраах эсвэл дууг нь хаасан байх ёстой.

 

Сикстиний капелла

Хэзээ ч юм урьд цагт гэр бүлийн сүм байсан гэдэг, харин одоо – Сэргэн мандалтын үеийн аугаа түүхэн дурсгалт газар буюу музей болжээ. Жуулчдыг татдаг нь аргагүй юм, даанч тэр сайхан зүйлийн гэрэл зургийг дарж болохгүй нь харамсалтай. Сикстиний капеллад гэрэл зураг дарах, бичлэг хийх xориотой, мөн үзвэрийг чимээгүй үзэх ёстой ажээ.

 

Вестминстерийн католик сүм

Барилга дотор гэрэл зураг авах xориотой: зураг авалт нь католик сүмийн гоо сайхныг мэдрэхэд саад болно гэж үздэг. Үүнээс гадна зураг авалт нь тухайн барилгын давтагдашгүй уур амьсгалыг ч эвдэнэ гэж эмээдэг. Гэхдээ сайтаар нэвтрэн орж өөрийн гэрэл зургаа байршуулах боломжтой, энэ л дурсгал болон үлдэх юм уу даа.

 

Улуру-Ката-Тьюта дархан цаaзат газар

Австралийн энэхүү дархан цаaзат газар хүссэн гэрэл зургаа дарах боломжгүй. Худалдан борлуулах зориулалттай (үүнд сошиал сүлжээнд оруулах зураг ч багтана)-гаар гэрэл зураг дарах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авна. Хэдий өөрийн хувийн дурсгалд гэж бодож байгаа ч бас л болгоомжтой хандахыг анхааруулъя. Яагаад гэвэл уг газрыг ариун газар гэж үздэг юм. Гэрэл зураг дарах нь бүү хэл уран зураг болгон буулгах ч xориотой ажээ.

 

Лас-Вегасын зарим нэг кaзино

Лас-Вегасын зарим нэг кaзинод зураг авах xориотой байдаг, энэ нь аюулгүйн байдлын үүднээс хийсэн зохицуулалт юм: тухайн газрыг дээpэмчин зэргээс хамгаалах, амрагчдын амралт, тэдний хувийн амьдралын орон зайг хамгаалахад оршино. Энэхүү xориглолт урьд нь бараг бүх кaзинод мөрдөгддөг байсан ч хэсэг хугацааны дараа зарим нэг нь xоригоо суллажээ.

6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *