Мэдэхэд илүүдэхгүй арга: төмөр лаазыг халбагаар хэрхэн онгойлгох вэ?

2

Лаазалсан бүтээгдэхүүний тагийг зориулалтын онгойлгогчгүйгээр онгойлгож болно гэдгийг та мэдэх үү? Мэдээж та швейцар хутга гаргаж ирээд тагийг нээж болно, гэхдээ тэр болгон гар дор тийм тусгай хутга байх уу үгүй юу гэдэг өөр хэрэг, ялангуяа хөдөө хээр явж байхад? Лаазны тагийг онгойлгох маш энгийн арга байдгийг танд танилцуулахаар бэлдлээ, жирийн л хоолны халбага, тэгээд энэ ажлыг гүйцэтгэх бага зэргийн эв дүй байхад л хангалттай.

Юуны түрүүнд халбага, лааз хоёрыг сайн “зууралдуулах” хэрэгтэй. Лаазны тагийг онгойлгохын тулд аль ч хэсгийг нь сонгож болно.

Халбагаа лаазны таган дээр тавиад “савчуулна”, энэ үед халбаган дээрээ сайн дарж өгөөрэй.

Лаазны зөөлөн металл халбаганд цоорч ирнэ. Идэх хоолтойгоо нэг алхам ойртож чадсан шүү.

Үнэндээ ажлын хамгийн хэцүү үе ард хоцорлоо. Одоо бол цаг хугацааны л асуудал үлдэж байгаа юм.

Тагны цоорсон хэсэгт халбагаа зоогоод хэсэг хэсгээр металлыг зүснэ.

Халбагаар тагийг зүссээр нөгөө захад нь хүрэхээс наана та тагийг бүрэн нээж чадна. Ингээд л боллоо.

Анхааруулга: тагийг онгойлгохдоо болгоомжтой байгаарай. Лаазны таг хурц ирмэгтэй тул хуруугаа зүсэх аюултай. Хэрвээ танд бээлий байгаа бол заавал өмсөөрэй.

Лаазны тагийг ямар нэгэн тусгай онгойлгогчгүйгээр ингэж амархан онгойлгож болно гэж та өмнө нь бодож байсан уу?

Хэрхэн онгойлгож байгааг та доорх бичлэгээс үзэж болно.

9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *