Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино

1

Ганц удаа үзэх нь хангалтгүй санагдах кинонууд байдаг. Үзэж дууссаныхаа дараа учрыг нь ойлгохын тулд толгойдоо эргүүлдсээр байх нь бий.

Нууцлаг үйл явдлаар дүүрэн, үзсэний дараа толгойноос гарч өгдөггүй сонирхолтой кинонуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Backtrack

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 1

Питер Бауэрийн сэтгэл зүйн сэдэвтэй уг кинонд охиноо алдсан эцгийн гунирхал гарна. Өөрийгөө ажлаар дарж хүнд байдлаасаа гарахыг хичээсэн ч өвчтөнүүдийнх нь биеэ авч яваа нь нэг л  этгээд. Бауэр өвчтөнүүдээ өөрийн санаанаас гарч ирсэн гэж үзэж эхлэх бөгөөд төд удалгүй өвчтөнүүдийг нас барсан баримтыг олж үзнэ. Таныг дарамтлах нөхцөл байдал, нууцлаг үйл явдал, учир битүүлэг хэлхээ холбоос…

 

Agasshi

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 2

Өнгөц харахад үйл явдал онцгой юмгүй: Гүн хочтой нэгэн зальжин эр Сокэ гэх ядуу охиныг ашиглан нэгэн баян япон бүсгүйн хайрыг татахаар шийднэ. Киноны үйл явдал үргэлжлэх тусам улам ээдрээтэй болж хэн нь хэнийгээ мэхлээд байгаа нь ойлгогдохоо болино.

 

Transcendence

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 3

Хүний оюун ухааныг даван гарах компьютер зохион бүтээхээр эрдэмтэн Уилл Кастер ажиллаж байгаа. Түүний бүтээлийг таслан зогсоохыг гэмт этгээдүүд санаархаж дарах тэр үед Уилл үхлийн шарх авчээ. Уилл өөрийнхөө оюун санааг компьютерт шилжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ бүхэн юунд хүргэхийг хэн ч таашгүй.

 

ARQ

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 4

Уг киног “Edge of Tomorrow”–ийн өөр нэгэн хувилбар гэж үзэх нь бий. Гол дүрийн баатрууд ARQ гэх генератор байрлаж буй нэгэн лабораторид ажилладаг, уг генератор хүн төрөлхтөнийг аврах эрчим хүчний эх үүсвэр юм. Баг зүүсэн дээрэмчид генераторыг авахыг санаархах бөгөөд гол дүрийн баатрууд амиа үл хайрлан тэмцэнэ. Кино маш сонирхолтой бөгөөд яаж дуусахыг нь тэр болгон таамаглаж чадахгүй.

 

The Loft

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 5

Гэр бүлтэй таван найз залуу дундаа нэг байр хөлсөлж нууц амрагуудаа авчирч цэнгэх боломжийг бий болгоно. Байрандаа нэгэн цогцос олтол бүх зүйл сайхан байв. Найзууд бие биенээ хардаж эхэлнэ, өөр хоорондынхоо бохир нууцыг дэлгэж дор бүрнээ мөрдлөгө явуулах ажээ.

 

Nerve

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 6

Сургуулиа төгссөн Вид коллежид суралцах мөнгө хэрэгтэй. Ингээд тэрээр “Nerve” нэртэй тоглоомд нэгдэхээр шийджээ. Хэрхэн яаж тэмцэхийг үзэгчид шийдэх тийм тоглоомд түрүүлбэл багагүй мөнгөтэй болно. Ви төд удалгүй Иэнтэй танилцаж тэд нэг баг болжээ. Тоглоомын үе цааш ахих тусам хүндэрсээр, тоглоомоос гарах ямар ч боломж байхгүй.

 

10 Cloverfield Lane

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 7

Мишель автомашины осолд орж ухаан алдсан бөгөөд үл мэдэх хүний хонгилд сэрнэ. Өөрийгөө хулгайлагдсан гэж бодох бүсгүйд түүнийг аварсан гэж итгүүлэхийг оролдоно. Бүсгүйг ухаан алдахад дэлхий дээр аймшигтай зүйл тохиолдсон тул гадагш гарч болохгүй, энэ хонгилд л аюулгүй гэж бүсгүйд итгүүлнэ. Мишель тэдний үгэнд итгэхгүй байсан ч нэгэн өдөр аймшигтай зүйл харна.

 

Self/less

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 8

Нас тогтсон саятан Дэмиен Хейс өөрийгөө эдгэшгүй өвчтэй гэдгийг мэднэ. Түүнд нэгэн компаниас санал иржээ: түүний оюун санааг өөр нэгэн залуугийн биед шилжүүлэх. Эхлээд бүх зүйл сайхан байлаа, цаг хугацаа өнгөрөх тусам Дэмиен өөрийгөө хэн болохыг мэдэж эхэлнэ.

 

The Gift

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 9

Саймон болон Робин нар бүх зүйлээ урьдчилан төлөвлөдөг нэгэн гэр бүлийнхэн. Саймонтой цуг суралцаж байсан Гордо гэх залуу гарч ирснээр тэдний амьдрал орвонгоороо эргэх шиг болжээ. Гордо болон өөрийн нөхөр хоёрын дунд нэгэн аймшигтай нууц байгааг Робин олж мэднэ. Энэ бүхнийг мэдсэний дараа нөхөртөө итгэж чадах болов уу?

 

Horns

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 11

Иг Перриш америкийн нэгэн жижиг хотхонд амьдардаг, хотхоны оршин суугчид түүнийг нэгэн бүсгүйн амь насыг хөнөөсөн гэдэгт итгэлтэй байгаа. Нэгэн өглөө сэрээд харахад Игийн толгой дээр эвэр ургажээ: энэ цаг мөчөөс эхлэн Игийг харсан хүн зөвхөн үнэнийг л өчдөг болсон. Өөрт заяагдсан энэ увдисыг ашиглан Иг алуурчныг олохоор шийднэ.

 

Solace

Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 11 кино 10

Жон Клэнси бол хүнд хэргийг илрүүлэхэд ТТГазарт туслалцаа үзүүлдэг зөн билэгтэн. Түүний шинэ дайсан бол аймшигтай алуурчин, Жоноос хэдэн алхамын өмнөх үйл явдлыг харж чаддаг нэгэн. Киноны гол дүрд Хопкинкс болон Фаррелл нар тоглосон гэхээр таны сонирхолыг улам татах болов уу.

7
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Elbeg Nyamdorj

    Elbeg Nyamdorj

    2016/11/26 at 12:52

    intersteller iig 2oos olon uzej bj oilgono

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/26 at 15:22

    ss

  3. Kaspersky

    2016/11/26 at 15:57

    +1 Shutter island

  4. Baigal Marush

    Baigal Marush

    2016/11/27 at 14:18

    uzeheer oruulbal bayarlana

  5. jmjm

    2016/11/28 at 01:30

    kpop medeelel beltgej ogch bloxuu
    bighit entertainmentiin auditionii talaar

  6. zochin

    2016/11/28 at 10:27

    negan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *