4 сарын дотор 20 кг турсан түүх: Энэ эмэгтэй төмс шиг бөөрөнхий биетэй байж байгаад фитнес модель болтлоо эрс өөрчлөгджээ

2

Гайхалтай жингээ хассан түүхүүд бусдад урам зориг болон итгэл найдварыг төрүүлдэг. Ихэнх нөхцөлд, энэ нь танд амьдралаа өөрчлөх боломж байгааг харуулж байгаа юм. Хүн бүрийн хувьд, жингээ хасах нь харилцан адилгүй зорилгоос болдог, гэхдээ ихэнх хүмүүсийн гол зорилго бол эрүүл мэндээ бодох, сэтгэл хангалуун амьдрах билээ.

Желли Девоте (Jelly Devote, жинхэнэ нэр нь Аса Энглиш буюу Asa English) бол Шведийн фитнес модель бөгөөд олон мянган дагагчдаа эрүүл амьдралын хэв маяг руу хөтөлж, урам зориг хайрладаг нэгэн юм. Түүний биеийн галбир үнэхээр гайхалтай, гэхдээ хэдэн жилийн өмнө тэр одоогийнхоосоо тэс өөр хүн байжээ.

© Instagram/jellydevote

Бусад олон залуу хүмүүс шиг, Желли 21 настай байсан бөгөөд тэр үедээ хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд дуртай байснаас гадна, оюутнуудтай цуг хөгжилдөж, наргидаг байв. Гэсэн хэдий ч, тэр өөрийнхөө наран шарлагийн газар дээрх зургийг харснаас хойш, өөрийгөө өөрчлөхөөр шийджээ. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй талаар түүнийг жин огцом нэмж эхлэхэд нь эмээ нь бас хэлж байсан байна.

© Instagram/jellydevote

Эхлээд, тэр хоол хүнснээсээ согтууруулах ундааг хасаж, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх болсон бөгөөд түргэн хоолны газрын бүтээгдэхүүнүүдээс бүрмөсөн татгалзахаар шийджээ. Энэ нь түүнд 4 сарын хугацаанд 20 кг турахад тусалсан байна. Идэх зуршлаа өөрчлөхийн хажуугаар, Желли дасгал хийх болсон байна. Мөн хоол хийж иддэг болж, эрүүл хүнсийг сонгон хэрэглэхийг илүүд үздэг болжээ.

© Instagram/jellydevote

Фитнес түүний хамгийн дуртай сонирхлуудын нэг байв. Өөрийнхөө өөрчлөгдөж байгааг харсан тэрээр, илүү эрчимтэй дасгал сургуулилт хийж, Инстаграмын блог хөтлөх болж, бусад хүмүүсийг эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар урам зориг өгөхийг хүссэн байна.

© Instagram/jellydevote

 

© Instagram/jellydevote

Түүний гайхалтай өөрчлөлтийн дараагаар, Желли итгэмээргүй сайхан харагдах болсон юм. Тэр өөрийнхөө 20 настай үеийн өмнөх зургийг одоогийн өөрчлөгдсөн үетэйгээ харьцуулж, тогтмол Инстаграмдаа постолдог.

© Instagram/jellydevote

 

© Instagram/jellydevote

Желли дасгалын хөтөлбөрөө илүү эрчимжүүлж, хоол хүнсэндээ анхаарч, жин хасах тал дээр тодорхой хэмжээний туршлагыг хуримтлуулсан байна. Түүний ажил нь хүмүүст бусдыг харж өөрчлөгдөх биш, өөрийнхөө эрүүл мэнд болон аз жаргалтай амьдралын төлөө өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгуулах явдал гэнэ.

© Instagram/jellydevote

 

© Instagram/jellydevote

Желли шиг хүмүүс үргэлж өөрөө өөртэйгөө зөрчилдөж байдаг. Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, бие организмоо эрүүл байлгахын тулд, өөртэйгөө зөрчилдөж, дасгал хийх болон зөв хооллох тал дээр эргэлзэж, өөрийгөө буруу зүйлд өөхшүүлэх хэрэггүй. Буйдан дээрх шарсан төмс байхаа боль – биеийнхээ хэлбэрт анхаар!

© Instagram/jellydevote
21
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganaa Galaa

    Ganaa Galaa

    2019/04/08 at 21:43

    Ganaa Chuka Chuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *