Та үүнийг уншсаны дараа дахин хэзээ ч хэт халуун цай уухгүй! Яагаад гэвэл…

2

Цай бол арьсыг өнгөлөг болгох, эд эрxтнийг цэвэрлэх гэх мэт олон байдлаар эрүүл мэндэд ач тустай байдаг шингэн билээ. Гэхдээ уухаасаа өмнө температурыг нь сайтар шалгах хэрэгтэй! Тэр тусмаа хэрэв та халуун цай уух дуртай бол эсвэл цайг халааж уудаг анхаарлаа хандуулна уу.

АНУ-ын “Хавдар Судлалын Нийгэмлэг”-ээс Иран улсын 40-75 настай 50,000 хүн дээр халуун цай уух нь улаан хоолойд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Тэдний олж мэдсэнээр улаан хоолойн хорт хавдраар өвчлөх магадлал том хэмжээтэй аягаар 2 удаа буюу 709 мл, 60 градусын температуртай цайг 1 болон түүнээс дээш өдөр бүр уудаг хүмүүс 90% илүү өндөр байдаг болохыг баталжээ.

© LOGVINYUK YULIIA / Shutterstock.com

 

© ShotPrime Studio / Shutterstock.com

Хэрэв та цайгаа бага зэрэг хөргөх үүднээс дээрээс нь сүү хийдэг бол, хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна. Гэхдээ, судалгаагаар ганц цай биш, бусад төрлийн шингэн зүйлсийг халуунаар нь уувал, ерөнхийдөө улаан хоолойн хорт хавдар тусах өндөр магадлалтай гэдгийг судлаачид хэлж байна. Хойд Америк, Ази болон Африк тивийн хүмүүс бүр ч илүү халуун цай уудаг учир, энэ тал дээр анхаарах хэрэгтэй аж.

© 9nong / Shutterstock.com

Улаан хоолойн хорт хавдар бол ам болон ходоодоор дамжин өвчилдөг хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулдаг өвчин юм. Энэ эрхтэн маш эмзэг учир, амархан хорт хавдар үүсгэгч эсийн халдварт нэрвэгддэг. Гол илрэх шинж тэмдгүүд нь жин огцом хасах болон хавагнах байдлаар илэрдэг.

© Medical Art Inc / Shutterstock.com

Хэрэв та улаан хоолойгоо шаардлагагүй эрсдэлээс хамгаалахыг хүсэж байвал, бид танд хэрхэн эрүүл бас амттай цай хийх аргыг хэлж өгье.

Ус цайны хамгийн чухал найрлага учир, та температурт анхаарлаа хандуулах нь чухал: 170 болон 185 фаренгейтын температурт цагаан болон ногоон цайнд тохиромжтой, харин хар болон ургамлын цайнд 208-212 фаренгейтын температур тохирно. Цайг буцалгаж, идээшүүлсний дараа, бага зэрэг хөргөж байж уугаарай. Ингэснээр та ямар нэгэн эрсдэлээс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах юм.

© Adam Otvos / Shutterstock.com
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Glim Hearth

    Glim Hearth

    2019/04/07 at 08:14

    Aku Alikhan

  2. Dovjoo BatOyun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *