Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин

0

Урт үсээ тайруулна гэдэг сэтгэлд нэг л эвгүйг бүсгүй хүн бүр мэднэ. Богино үс нь хичнээн зохиж байсан ч гэсэн дотроо “үс минь хэзээ нэг ургах бол доо” гэсэн бодол тээсээр.

Дүрдээ орохын тулд гялалзсан хуйхтай болсон одууд ч мөн ингэж бодож л байсан байлгүй. Үсээ хусуулсан эдгээр бүсгүйчүүдэд урлагийн төлөө өөрийгөө золиосолсон хэмээн шагнал гардуулмаар ч юм уу?

Деми Мур – “G.I. Jane”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 1

Хамгийн түрүүнд бодогдох дүр бол энэ, үзэсгэлэнт Деми Мур тусгай ангийн дайчин эмэгтэйн дүрд орохын тулд ганган хар үсээ хусуулж орхисон. Ингэлээ гээд онцгой шагнал энэ тэр аваагүй ч жүжигчнийг анхаарч эхэлжээ.

Сигурни Уивер – “Alien 3”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 3

Деми Мур халзан толгойтой боллоо гээд санаагаар унаагүй, харин ч зараа толгой гаргачихаад энэ тэнд зургаа даруулж явсан юм. Харин Сигурни Уивер зураг авалтаас бусад үед парик зүүж явжээ, аргагүй дээ охин нь дөнгөж 2 ой хүрч байсан тул ээжийнхээ шинэ үсний засалтанд нэг л дасаж өгөхгүй байжээ.

Кейт Бланшетт – “Heaven”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 2

2000-аад оны эхэнд тэрээр Холливудын хамгийн сэтгэл булаам жүжигчинд тооцогдож байлаа. Гэтэл нэг л өдөр шаргал үсээ хусуулж нэгэн гэмт хэрэгтэн бүсгүйн дүрийг бүтээжээ. Үсээ хусуулсандаа тэрээр сэтгэлээр унасангүй, харин ч түүний цаашдын алдрын үүдийг нээсэн бололтой.

Натали Портман – “V for Vendetta”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 4

2005 онд бас нэгэн урт үст бүсгүйн тоо нэгээр цөөрсөн юм. Натали Портман өөрийн гараар урт үсээ зураг авалтанд зориулж хайчилсан бөгөөд үснээсээ салахыг аль эртнээс хүсэж байснаа ч илэрхийлжээ.

Синтия Никсон – “Wit” театрчилсан тоглолт

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 5

2006 онд тэрээр хөхний хорт хавдрыг даван туулж чадсан тул энэ дүрийг бүтээх саналыг дуртайяа хүлээж авсан болов уу. Үсээ ямар ч эргэлзээгүйгээр хусуулсан бөгөөд олны өмнө нь ч ил тод гарч ирж байсан юм.

Мария Кожевникова – “Батальонъ”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 6

Өөрийн шаргал үснээсээ салсан бас нэгэн жүжигчин эмэгтэй Дэлхийн хоёрдугаар дайны эмэгтэй дайчин бүсгүйн дүрийг гайхалтай бүтээж чадсан юм. Энэ кинонд хэдэн арван үзэсгэлэнт бүсгүйчүүд үсээ халзалжээ.

Валерия Шкирандо – “Батальонъ”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 7

Энэ жагсаалтанд багтаж буй бүсгүйчүүд бүгд урт үстэй байсан бөгөөд анх удаа үсээ хусуулсан бүсгүйчүүд. Харин Валерия үсээ хусуулахдаа богино үстэй байсан юм, хэдхэн сарын өмнө артхаус киноны дүр бүтээхдээ үсээ бүр халзан болтлоо зураг авалтын үеэр өөрөө хуссан байжээ. Нилээдгүй хугацаанд эвгүй байсан гэж жүжигчин бүсгүй өөрөө хэлж байжээ.

Энн Хэтэуэй – “Les Misérables”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 8

Холливудын одод үснээсээ салахад бэлэн байхыг бодоход кино урлаг гэдэг агуу зүйл бололтой. Энн Хэтэуэй гол дүрд тоглоогүй ч гэсэн үсээ хусуулсныхаа төлөө Оскар авч багагүй урамшуулал хүртжээ. Шагналын хур буусан бүсгүй үсээ хусуулсандаа юундаа ч харамсах вэ дээ.

Хилари Суонк – “Boys Don’t Cry”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 9

Хилари халзан болоогүй ч тачирхан үстэй бандийн дүрийг гайхамшигтай бүтээсэн. Тэрээр шилдэг эмэгтэй дүрээрээ Оскар авч үзэгчдийн хайрыг татаж чаджээ.

Шарлиз Терон – “Mad Max: Fury Road”

Торгомсог зөөлөн үсээ урлагийн төлөө золиосолсон 10 эмэгтэй жүжигчин 10

Үс сайхан бол зүс сайхан гэж үг байдаг. Гэтэл зарим нэг жүжигчин бүсгүйчүүдийн толгойн зөв хэлбэрээс болж байна уу гэлтэй үсгүй байсан ч сайхан харагддаг бүсгүйчүүд байх юм. Эдгээр бүсгүйчүүдэд Шарлиз Терон зүй ёсоор багтана, үстэй ч үсгүй ч гоо үзэсгэлэн хэвээр.

Бүсгүйчүүдийн нэгэн гол чимэг болсон урт үснээсээ хагацахаас татгалзаагүй бүсгүйчүүд амжилтанд хүрч чадсаныг бид энэхүү жагсаалтаас харж байна. Аливаа өөрчлөлт шинэ хөгжлийн эхлэл гэдэг биз дээ?

2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Золзаяа Амгаланбаатар

    2016/05/18 at 21:28

    zuulun bsniig.ni yaaj medsiin barij vzee yu

  2. Blah Blah

    2016/05/18 at 22:50

    хэрүүлч пизда вэ зүгээр мэдээ уншиж чадахгүй

  3. Bat Saihan

    2016/05/19 at 00:22

    tegeed od hun bj usendee yamar chamshig anhaaral tawiq bhuu teed yamar ih mungu zardgiig medhuu

  4. Ganaa Ganhuyag

    2016/05/19 at 01:42

    Urlagiin tuluu bishee mungunii l tuluu shvvde

  5. Цээлээ Цэцэгээ

    Цээлээ Цэцэгээ

    2016/05/20 at 14:05

    Ккк ажил нь шүү дээ

  6. Зочин

    2016/05/21 at 15:10

    mongonii toloo bolovson yanhanuud

  7. Зочин

    2016/05/25 at 17:36

    Sexy haragdaj bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *