
Эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавихын тулд ихээхэн хэмжээний мөнгө төлж спорт зааланд хувийн дасгалжуулагчтай фитнесээр хичээллэхээс өөр аргагүй гэж бодож байна уу? Үгүй ээ, бид та бүхэнд үнэгүй бөгөөд өөрт тохирсон дасгалуудыг сонгон хийх боломжтой YouTube дэх фитнес сувгуудыг санал болгож байна.
Үр дүнг нь та удаан хүлээхгүй таны сэтгэл санаа сэргэж бие галбир тань гуалиг болохыг удахгүй харах болно.
Тухай сувгууд руу орж үзэхийг хүсвэл гарчиг эсвэл зураг дээр нь дарна уу.
Blogilates
Хүчний аэробик болон пилатесийн хосолсон дасгалыг мэргэжлийн дасгалжуулагч Кейси Хо заах бөгөөд хүссэн үр дүндээ хурдан хүрнэ. Цаг зав муутай бол 5 минутын дасгал ч бий.
Official Barstarzz
Фитнес-дасгалжуулагч нарын баг та бүхэнд фитнесээр хичээллэхэд үнэтэй спорт заал болон тоног төхөөрөмж шаардлагагүй гэдгийг өөрийн бие дээр батлах болно. Хаа дуртай газраа, тэр бүү хэл ажлынхаа шалан дээр ч фитнесээр хичээллэж болно шүү.
Strength Camp
Хүчтэн Эллиот Халс та бүхэнд хэрхэн өөр шигээ хүчтэй болохыг зааж өгнө. Түүний хичээл маш ойлгомжтой. Зарим нэг дасгалыг нэмэлт тоног төхөөрөмжтэй хийх тул өөрийн жинд тохируулсан байхыг анхаараарай.
Clubfitz
Компьютерийнхээ дэлгэц дээр гал халуун бүжгийн хичээл авна гээд бод доо? Бодит бүжгийн хичээлийн бичлэг хийсэн тул та яг л бодитоор хичээллэж байгаа мэт сэтгэгдэл төрөх вий.
Scooby
“Скуби” гэх хочтой 54 настай инженер фитнесээр хичээллэхэд насны хязгаар үгүй гэдгийг нотолсон хүн. “Гэрийн дасгал сургуулилт” гэдэг “амар ажил” биш гэдгийг тэрээр өөрийнхөө хичээлээрээ харуулж чадсан юм. Мөнгө үрэлгүйгээр гэртээ фитнесээр хичээллэж булчинлаг болохыг хүссэн хүмүүст Скубигийн хичээл тохирно.
Yoga with Adriene
Эдриэн Мишлерийн суваг таны зочны өрөөг йогийн танхим болгон хувиргана. Амьдралын бүхий л нөхцөлд тохирох йогийн дасгалууд бий: ажлын байрны йог, толгойн өвчин намдаах йог, тэр ч бүү хэл хаягдсан зүрх сэтгэлийг анагаах йог …
Fitness Blender
Даниил, Кэлли нар гэр бүлийн хоёр, хосоороо фитнесээр хичээллэхийн сайхныг харуулжээ. Дасгалын хажуугаар хэдэн килокалори шатаасныг тоо баримтаар харуулна. Шатаасан килокалорио хараад та улам урам зориг орох болно шүү.
Six-pack stomach
Төгс хэвлийтэй байхыг хүсвэл энэ сувгаар зааж байгаа дасгалыг дагаад хийгээд бай. Дасгалыг хэрхэн үр дүнтэй хийх, зөв хооллолт зэргийн талаар танд мөн зөвлөгөө өгнө.
S Arah Fit
Блоггер, фитнес-дасгалжуулагч Сара таныг эрүүл амьдралын хэв маягт хөтөлнө. Тэрээр энэ сувгаа 2006 оноос хойш хөтөлж байгаа бөгөөд зөвхөн дасгалууд заагаад зогсохгүй хоолны зөв дэглэм болон жоруудыг танилцуулах болно.
Body Rock
Хаа дуртай газраа хийхэд тохиромжтой дасгалуудыг та эндээс үзнэ. Өөх тос хайлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх эрч хүчтэй дасгалууд болно.
Tone It Up
Дасгал хийхдээ төгс галбир харж сэтгэлийн таашаал авахыг хүсвэл энэ сувгийг сонгоорой. Бонуст нь далайн эрэг, далайн давалгаан чимээ … Мөн зөв хооллолтын зөвлөгөө өгнө.








Зочин
2016/05/18 at 15:54
i like youtube
Зочин
2016/05/20 at 02:25
bayarlalaa. bugdiig ni subsribe hiichlee