Цагийг эзэлсэн инээдмийн жүжигчин Чарли Чаплиний ишлэлүүдээс

0

1889 оны 4-р сарын 16-нд энэ дэлхийд цагийн эзэлсэн инээдмийн жүжигчин Чарльз Спенсер Чаплин мэндэлжээ. Өнөөг хүртэл энэхүү домог болсон жүжигчнийг даваж гарах авьяастан тодроогүй л байна.

Зуун жилийн турш үзэгч олны хайрыг татаж байгаа авьяастны хэлсэн үгнүүдээс та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

  • Энгийн байна гэдэг хэцүү даалгавар.
  • Би тамга дардаснаас айдаггүй. Амьдрал тэр чигээрээ дардас. Төрнө, үхнэ, өдөрт гурван удаа хооллоно, дурлана, уйдна.
  • Амьдралыг бүхлээр нь харахад эмгэнэлт жүжиг шиг, алсаас харахад инээдмийн жүжиг шиг харагддаг юм.
  • Зааныг үзэн яддаг: тийм хүчирхэг мөртлөө үнэн ноомой, үгэнд оромтгой.
  • Хүүхдээрээ байж үзээгүй хүн хэзээ ч том хүн болж чадахгүй.
  • Аливаа зүйл чин сэтгэлд оршино. Хөгшин настай хүн угаалгын өрөөндөө халтираад унавал хэн ч инээхгүй. Харин баян нөхөр халтираад унавал – хүн болгон үхтлээ инээх биз.
  • Фрейдтэй санал нийлэхгүй нэг зүйл байдаг юм, би хувьдаа секс бол хүнийг тодорхойлох нэгэн фактор болохгүй гэж боддог.  Миний хувьд, даарах, өлсөх, өлөн зэлмүүн амьдрал хүний сэтгэл зүйг тодорхойлох хүчин зүйл гэж үздэг.
  • Миний уй гашуу хэн нэгнийг хөгжөөж болно. Харин миний инээд наргиа хэнийг ч уйтгарт автуулж болохгүй.
  • Маргаангүй амьдрал уйтгартай байна. Амьд зүйл болгон ямар нэгэн маргааны сэдэв болж өгдөг юм.
  • Кино дуутай болсноос хойш миний дуугүй Чарлигийн төгсгөл ирсэн юм. Би Чарлиг ямар дуу хоолойтой байхыг төсөөлж чадаагүй.
  • Бодож бодож хийсэн мөртлөө тэнэг болсон аливаа зүйл зүгээр л тэнэгээрээ зүтгээд хийсэн тэнэгтлээс ч их байдаг юм.
  • Хүний мөн чанар үнэндээ согтсон үед гардаг.
  • Ямар ч эмэгтэй тэрбумтан эрийг саятан болгож чадна.
  • Толь – миний хамгийн сайн анд, намайг уйлж байхад тэр хэзээ ч инээдэггүй юм.
  • Нэг хүн алсан бол алуурчин болно, хэдэн саяар нь албал баатар болно. Цар хүрээнд л учир байна.
  • Хийл эсвэл төгөлдөр хуур дээр тоглож байгаа шиг сэтгэхийн тулд өдөр тутмын дасгал сургуулилт хэрэгтэй.
  • Нүгэлт энэ хорвоод мөнхийн зүйл гэж ганц ч үгүй, бидний өөдгүй зан хүртэл мөнх бус юм.
  • Бүх зүйлд гарын дүйтэй хүмүүсийг сод ухаантан гэж андуурч байсан удаатай.
  • Амьдрал бол давтаж болдоггүй дуурь адил. Тэгэхээр уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, бүжиглэхдээ бүжиглэж, инээхдээ инээ, хөшиг хаагтдал хүссэнээрээ амьдар. Дахиж өөр боломж олдохгүй.
  • Утга учир танд ямар хэрэгтэй юм бэ? Амьдрал бол – хүсэл, үүнд ямар ч утга учир байхгүй.
7
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/18 at 20:01

    amidral bol husel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *