“IBIZA OUT” фестивал 3 дахь жилдээ

0

Дэлгэр зуны улирал айлчлан ирж залуус чөлөөт цагаа хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх талаар дор бүрнээ төлөвлөн суугаа байх. Тэгвэл “IBIZA OUT” амьд хөгжмийн фестивал энэ зун гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа таатай мэдээ бидэнд байна. Уг фестивал нь хэдийнээ залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг болсон билээ. Өнгөрсөн зуны “IBIZA OUT” фестивалд 4500 гаруй залуучууд цугларч хэзээ ч мартагдашгүй доргио өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

“IBIZA OUT” фестивалийн гол онцлог нь залуучуудад чиглэсэн олон сонирхолтой спорт арга хэмжээнүүдээс гадна, амьд хөгжим болон электро хөгжмийг хослуулан цэвэр агаарт, туул голын эрэг дээр зохион байгуулагддагаараа онцлог юм. Өмнөх фестивалиудын нээлт олон улсын ижил төстэй арга хэмжээнүүдийн нэгэн адил сүр дуулиантай, үзүүштэй  болж чадсан нь залуусын сэтгэлд хүрч чадсан юм.

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 12

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 13

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 14

2015 оны “IBIZA OUT” фестивалд жүжигчин “Холливууд Амараа” хүрэлцэн ирсэн нь тэр үдшийн содон зочидын нэг байсан бөгөөд тэрээр “… би монголдоо зохион байгуулагдаж байгаа ийм задгай арга хэмжээнд анх удаа хүрэлцэн ирлээ. Гадаадын томоохон арга хэмжээнээс дутахааргүй сайхан болж байгаад үнэхээр баяртай байна” гэж хэлсэн юм.

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 1

Тус наадмын үеэр Монголд анх удаа зохиогдсан Beach Fitness Model 2015 тэмцээн амжилттай болж Эрэгтэй шоорттой төрөлд: Тэргүүн байр Түвшинбаяр 2-р байранд Мөнх-Очир 3-р байранд Даваажаргал нар шалгарсан бол Эмэгтэй бикини төрөлд: Тэргүүн байр Намуунцэцэг 2-р байр Одгэрэл 3-р байр Доржиймаа нар шалгарч амжилттай оролцсон юм. Мөн олны танил эрхмүүдийн Элсний воллейбалын тэмцээнд жүжигчин Баяраа тэргүүтэй баг тэргүүлж, жүжигчин Алдараа болон “Оюун ухааны академи”-ийн захирал Хатанбаатар тэргүүтэй баг удаалсан нь энэ наадмын сайхан дурсамжуудын нэг болж үлдсэн.

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 2

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 3

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 4

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 5

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 6

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 7

Оройн арга хэмжээнд Амьд хөгжмийн LEMONS хамтлаг доргиож LEGO болон COMPASS хамтлагууд энэ үдшийн сор нь байж чадсан бөгөөд “DJ Henza” олныг өөрийн сэтээрээ бишрүүлж байсан бол “DJ Marala” ирсэн бүх залуусыг доргиож байлаа. Мөн “DJ Dashka”, “DJ Ulzi”, “DJ Ankhaa” нар өөрсдийн уран бүтээлээ өргөн барьсан билээ. Дуучин Энхзол DJ Henza нар “Ibiza Out”-ийн сүлд дууг дуулсан нь их хотын залуусд маш том Сюрприз болж чадсан юм. Их хотын залуусын зуны нэгэн үдэш  ийнхүү хэзээ ч мартагдахааргүй сонирхолтой, соёлтой байж чадсан нь олон залуусын талархлыг хүлээж залуу насны тод дурсамж болон үлдсэн гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байдаг.

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 8

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 9

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 10

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 11

Энэ жил “IBIZA OUT”-2016 фестивал 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 6 дугаар сарын 17, 18 Монгол шилтгээнд болох бөгөөд эхний өдөр электро амьд хөгжим, хоёр дахь өдөр нь хип хоп R & B чиглэлээр хамтлаг уран бүтээлчид тоглох бөгөөд их хотын залуусыг нэгэн үдшийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлэхийг урьж байна. Аагим зуны доргио өдрүүд айсуй залуусаа.

Ерөнхий зохион байгуулагч Глобал Маркетинг Медиа Групп

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 15

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 16

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 17

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 18

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 19

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 20

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 21

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 22

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 23

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 24

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 25

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 26

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 27

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 28

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 29

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 30

"IBIZA OUT" фестивал 3 дахь жилдээ 31

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *