2015 оны Ламборжини Хуракан машин

0

2015 оны Ламборжини Хуракан машинИталийн тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Ламборжини /Lamborghini/ брэнд 50 жилийнхээ ойгоор 5.2 литрийн багтаамжтай V10 хөдөлгүүр нь 600 морины хүчийг гаргах чадалтай Ламборжини Эгойста /Lamborghini Egoista/ машинаа танилцуулснаас хэдхэн сарын дараа 83 дахь удаагийн Женевийн авто шоун дээр Ламборжини Хуракан Эл Пи 610-4 загвараа танилцуулсан. Супер спорт машиныг шинэ түвшинд аваачсан энэ машин нь жолоодоход хялбар байдал болоод тансаг байдал, спортлог хэв шинжийг хамтад нь агуулжээ. Ламборжини брэндийн хамгийн их амжилт дагуулсан загвар болох Галлардо /Gallardo/-гийн удаах загвар болон гарч буй энэ машин дөрвөн дугуйндаа хөтлөгчтэйн дээр 5.2 литрийн багтаамжтай V10 хөдөлгүүр нь 610 морины хүчтэй. 0-100 км/цагийн хурдыг 3,2 секундын дотор авах энэ машины дээд хурд 325 км/цагт хүрэх аж. Дотор талын хувьд шинэчлэгдсэн загвар бүхий бүхээг нь арьс болон алкантара хэмээх тусгай материалаар бүрэн бүрхэгдсэний дээр 12,3 инчийн өнгөт дэлгэц нь жолоочийг шаардлагатай бүхий л мэдээллээр хангах үүрэгтэй. Ламборжини Хуракан машин 100 км тутамд 12,5 литр шатахуун зарцуулах юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *