Хямдралаар мөнгөө хэмнэхийг хүссэн ч, яг үнэндээ түрийвчээ л нимгэлэхэд хүргэх 9 ашиггүй худалдан авалт

0

Хямдрал болон “хар баасан гараг”-ийг худалдан авалт хийх хамгийн зөв үе гэж үздэг, яагаад гэвэл энэ үед дэлгүүрийн лангуун дүүрэн хямдралтай бараанууд жирэлзэнэ. Энэ үед бодитой хэмнэлт гаргахын оронд бид өөрсдөөсөө нууцаар илүү ихийг зарцуулдаг ажээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай – бидний өөрсдийн анзааргагүй байдал, өөрт хэрэггүй эд зүйл худалдаж авах, бас дэлгүүрүүдийн маркетингийн арга заль.

Хямдралын үеэр ямар бараанаас холуур явбал дээр вэ гэдгийг бид танд танилцуулах гэж байна. Бид таны түрийвчин дэх хэдэн цаасыг л хэмнэх санаатай.

9. Тоглоом

© evdoha / Depositphotos.com

Итгэнэ үү, байна уу таны л хэрэг, гэхдээ “хар баасан гараг” – бэлгэнд тоглоом худалдаж авахад хамгийн тохиромжтой хугацаа биш юм. Энэ үед үнэ нь мэдэгдэхүйц буудаггүй, гэхдээ өнгөрсөн жилдээ сайн борлуулагдаагүй тоглоом дуу алдмаар хямдарна. Энэ үеийг тоолгүй өнгөрч чадвал баяраас өмнөх 1 эсвэл 2 долоо хоногийн өмнөөс жинхэнэ хямдрал эхэлнэ дээ, энэ үед л та мөнгөө хэмнэх боломжтой.

 

8. Ном

© radub85 / Depositphotos.com

Хямдралын үеэр үнийг нь харж баярлаад өөрт огт хэрэггүй эд зүйл худалдаж авах тохиолдол их гардаг. Жишээ хэлэхэд л, танай гэрт унших нь битгий хэл нээж ч үзээгүй хэдэн арван ном бий гэдэгт мөрийцсөн ч болж байна. Тэгсэн мөртлөө л дахин өөр шинэ 2-3 бестселлер авах гээд гар чинь явж л байгаа биз дээ? Энэ үед гараа татаж аваад нэгийг бодох хэрэгтэй – иймэрхүү байдлаар яваад байвал гэрээ хэрэггүй номын агуулах болгох нь дээ гэж.

 

7. Зурагт

© kviktor / Depositphotos.com

Худалдагчийн эсвэл “хар баасан гараг”-аар санал болгож байгаа зурагт нь ихэнх тохиолдолд хуучирсан загвар эсвэл тун удахгүй засварт өгөхөөр тийм л бараа бүтээгдэхүүн байдаг. Хэрвээ танд зурагт зайлшгүй шаардлагатай байгаа бол илүү даруухан хямдралтай загварыг сонирхох нь зөв юм. Бусад хямдралтай зурагтуудтай харьцуулахад ашиггүй юм шиг харагдах хэдий ч хэрэглээний хувьд хамаагүй илүү хэмнэлт гаргаж өгөх юм шүү.

 

6. Гоёл чимэглэл

© Depositphotos.com

Гоёл чимэглэл, алмазын хувьд “хар баасан гараг” мөн л тийм ч ашигтай байж чадахгүй. 12 дугаар сард гоёл чимэглэлийн худалдан авалт эрс нэмэгддэг, өөрөөр хэлбэл энэ үед дэлгүүрүүд жилийн орлогынхоо 20 хувийг ганцхан сард хийх боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ үед онцгой хямдрал болно гэж найдсаны огт хэрэггүй. Статистикаас харахад, шинэ жил дөхөх тусам гоёл чимэглэл, алмазын үнэ улам л нэмэгддэг ажээ.

 

5. Тренд бараа бүтээгдэхүүн

© ifeelstock / Depositphotos.com, © Depositphotos.com

Орчин үеийн зах зээл худалдан авах чадвартай хэрэглэгчдийг ямар нэгэн шинэлэг зүйлээр байнга л гайхшруулах гэж хичээж байна. Гэхдээ их хувиар хямдарсан байна гээд моод болсон болгоныг худалдаж авах нь утгагүй. Өөрийгөө бодлогогүй худалдан авалтаас хамгаалахын тулд, үүнд мөн хүнсний бүтээгдэхүүн ч гэсэн хамаарна, урьдчилан өөрт нэн шаардлагатай, гэхдээ хямдралтай үед л худалдан авалт хийх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргах хэрэгтэй.

 

4. Хувцас

© Depositphotos.com

Хямд үнэ, ялангуяа хувцасны үнэ хямдарсан байхад бодлогогүй худалдан авалт хийхэд хүргэдэг. Бид өөрт таараагүй, улирал нь болоогүй хувцсыг худалдаж авахдаа өөрийгөө турна эсвэл удахгүй зун болох юм чинь гэж хуурдаг. Үүнээс гадна энэ үед уг хямдрал нь зөвхөн тодорхой бараанууд дээр байгааг огт анзаардаггүй. Ингээд сагс дүүрэн овоолсон хувцас дотор хямдралгүй хувцас ч орсон байгааг тэр үед огт тоодоггүй ажээ.

 

3. Оо энгэсэг

© ifeelstock / Depositphotos.com

Гоо сайхны бүтээгдэхүүний хямдрал ч гэсэн эргэлзээ төрүүлнэ. Өөрийн арьсанд тохирдог оо энгэсгийг нөөцөлж авмаар эсвэл шинэхэн бүтээгдэхүүнийг өөр дээрээ туршиж үзэхийг хүсэх нь их. Гоо сайхны бүтээгдэхүүн хямдрах – ихэнх тохиолдол хугацаа нь дуусаж байгаа, мөн эхний түрхэлтээр л мөнгөө салхинд хийсгэснийг ойлгож болох юм.

 

2. Бэлгийн цаас, сав баглаа

© 9151677427 / Depositphotos.com

“Хар баасан гариг”-аар бэлгийн цаас, сав баглаа, боодол хямдарсан байгааг ч харж болно. Гэхдээ үнэн бодит хямдрал баяр дөхөөд ирэхээр л явагддаг. Энэ нь ч өөрийн гэсэн логик тайлбартай – дэлгүүрүүд баярын шинж төрхтэй бэлгийн цаас, сав баглаа боодлын нөөцөөсөө зайлшгүй салах шаардлагатай биз дээ. Хэрвээ баярын бэлгээ эрт боох зайлшгүй шаардлага байхгүй л бол 12 дугаар сарын төгсгөл хэсэгт тайван хүлээж байж болох нь ээ.

 

1. Баярын чимэглэл

© 9151677427 / Depositphotos.com, © 9151677427 / Depositphotos.com

Тийм ээ, шинэ жилийн чимэглэлд ч гэсэн энэ дүрэм хамаарна. “Хар баасан гараг”-аар худалдаж авахгүй байхыг зөвлөе: улаан өнгөөр тодруулж хямдруулсан байсан ч гэсэн хямдрал нь бодитоор тийм ч их биш байх болно. Жилийн эцэс – шинэ жилийн эхэнд бүр ч ярих юмгүй. 1 дүгээр сард гацуур мод, чимэглэл, гэрэл зэргийг бүр 90 хувийн хямдралтай авч болно. Хэрвээ та ашигтайгаар буюу хэмнэлттэйгээр шинэ жилийн гоёл чимэглэлийн шинэчлэлт хийхийг хүсэж байгаа бол 1 дүгээр сарыг хүлээсэн нь дээр. Дараа жил бодит хямдралаар бүгдийг худалдаж авч болно.

Хямдралын үеэр өөр ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дээр вэ?

16
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sunshine Angel

    Sunshine Angel

    2021/12/15 at 00:08

    ерөнхийдөө юу ч битгий ав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *