Мөнгө, хайр дурлал хоёр холбоотой болохыг баталсан шинжлэх ухааны 10 нотолгоо. Савангийн дуурь дээр юу ч гардаг бай тэр бол чухал биш

0

Мөнгөний тухай ярих эвгүй л дээ. Зарим нэг нь бүр ичгэвтэр зүйл гэж боддог, бусадтай санхүүгийн асуудлаа хэлэлцэх нь байж боломжгүй зүйл гэж үзэх нь ч бий. “Царайны сайхнаар цай сүлэхгүй” гэдэг. Үнэний ортой л үг. Цагаа олж ярилцвал гэрлэлтээ аварч чадна гэсэн судалгааны дүгнэлтүүд байдаг. Гэхдээ зарим нэг эрдэмтэд үнэхээр сонирхолтой дүгнэлтийг хийх болжээ: жишээ нь, салалт эрчүүдийг улам ядуу болгодог. Судлаад тооцоолоод гаргаад ирсэн статистик тоотой хэн ч маргахгүй биз ээ.

Хайр дурлал, салалт болон гэрлэлтийн талаарх зарим нэг сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.

1. Гэрлэсэн эрчүүд гоонь эрчүүдээс илүү их мөнгө олдог

Гэрлэсэн эрчүүдийн орлого гоонь эрчүүдийнхээс дээгүүр байдгийг судалгаагаар баталжээ. Яалаа гэж дээ гэж үү? Хэд хэдэн шалтгаантай. Гэр бүл эрчүүдийг илүү их орлого олоход түлхэц болдог. Үүнээс гадна илүү их өндөр орлоготой эрчүүд гэр бүл зохиох магадлал их ажээ.

 

2. Салалт эхнэр, нөхрийг илүү ядуу болгодог

Орлогод гэр бүл салалт нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Эдийн засгийн өндөр хөгжингүй орнуудын эхнэр, нөхөр салахаараа улам ядуу болдог байна. Гэр бүл салалт эмэгтэйчүүдэд илүү хүнд цоxилт болдог ч гэлээ эрчүүдийн ч гэсэн орлого тодорхой хувиар буурдаг.

Гэр бүлтэй байх хугацаанд эрэгтэй хүн оффист тодорхой дээд албан тушаал хашдаг, гар урлалаар ажил хийдэг бол тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болсон байдаг. Энэ бүгд хангалттай орлогын үндэс суурь болж өгсөн мэт харагдана. Гэхдээ гэр бүл салалт эрчүүдийг ядуу хүн болгодог – статистиктай маргаад хэрэггүй л байх.

 

3. Зарим нэг тохиолдолд гэр бүл салалт эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлдэг

Тогтвортой эдийн засагтай европын орнуудын эмэгтэйчүүдийн орлого гэр бүл салалтын дараа буурдаг бол уламжлалт эцгийн эрхт ёс тогтсон улсуудын эмэгтэйчүүдийнх нэмэгддэг. Судлаач Лилия Родионова–гийн тайлбарлан хэлж байгаагаар амьдралын ачаа, үр хүүхэд эмэгтэй хүний нуруун дээр ирдэгтэй холбоотой ажээ. Эмэгтэйчүүд ажилд орохдоо мөнгө гэхээсээ илүүтэй уян хатан хуваарьтай ажилд орохыг хичээдэг. Харин гэр бүл салахад хүүхдүүд ихэнх тохиолдолд ээжтэйгээ үлддэг учраас нөхрөөсөө салсан эмэгтэй хүн илүү өндөр цалинтай ажил хайж эхэлдэг ажээ.

 

4. Мөнгөнд ухамсартай ханддаг хань ижил биднийг илүү аз жаргалтай болгодог

Хань ижил нь мөнгөтэй зөв харьцаж байгааг ойлгоход гэр бүл аз жаргалыг мэдэрдэг. Мөн эсрэг дүр зураг ч бий.

Яг ийм дүгнэлтийг Аризонагийн их сургуулийн судлаач Мелисса Карран хийжээ. Судлаачийн зөвлөж байгаагаар бол хань ижилтэйгээ мөнгөний тухай ярилцаж байх хэрэгтэй бөгөөд мөнгөтэй зөв харьцдаг, санхүүгийн мэдлэгтэй хүмүүстэй харилцаж байх нь чухал ажээ. Зээл бидний гэр бүлд ямар аюул заналхийлж болохыг танд цаашид хүргэх болно.

 

5. Хосууд санхүүгээ харилцан ярилцдаг бол бат бөх гэр бүл байж чадна

Олон хүн мөнгөний тухай ярихаас ичих эсвэл айдаст автдаг. Үнэндээ мөнгөний тухай ярихад гэр бүлд сайн “цаг агаар”-ыг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Тэгээд ч санхүүгийн асуудал нь – зөвхөн гэр бүлийн төсөв, санхүүдээ биш мөн хяналт, засаглах хэрэгсэл болж өгнө. Тийм учраас гэр бүл дөнгөж зохиож эхэлж байхдаа мөнгөний асуудлыг тодорхой түвшинд ярьж заншвал маш олон асуудлаас зaйлсхийх боломжийг бүрдүүлнэ.

Мэргэжилтнүүд хөнгөн асуултуудаас эхлэхийг зөвлөж байна:

  • Мөнгөний тухай ямар хэрэгтэй зөвлөгөө сонсож байсан бэ?
  • Чиний санхүүгийн удаан хугацааны зорилт юу байна?
  • Чамд санхүүгийн тал дээр аюулгүйн дэр бий юу?

 

6. Нэг толгой муугүй, харин хоёр бол бүр ч сайн

Санхүүтэй холбоотой шийдвэрийг ганцаар гаргахын оронд хоёул сууж байгаад гаргавал илүү үр дүнтэй болно. Хүмүүс ойр дотнын хүмүүс, найз нөхдөөсөө мөнгөний талаар зөвлөгөө аваагүйгээс болоод маш их өрөнд орсон тохиолдлууд их байгааг судалгааны явцад тогтоожээ.

О.Генригийн “The Gift of the Magi” зохиолд энэ тухай үнэхээр сонирхолтой дүрсэлсэн байдаг. Эхнэр нөхөр Жим, Делла ядруухан амьдралтай. Деллагийн цорын ганц баялаг – түүний гэзэг нь, харин нөхрийн хамгийн үнэтэй зүйл – алтан цаг. Эхнэр нь нөхөртөө цагны оосор авч өгөхдөө үсээ зардаг. Харин энэ үед нөхөр нь эхнэртээ сам авч өгөхөөр цагаа аль хэдийн зарсан байжээ.

 

7. Бүгд л өөрийгөө хариуцлагатай гэж бодно

Судалгааны үр дүнгээс харахад: эрчүүдийн 75 хувь нь гэр бүлийн санхүүг илүү барьдаг гэж үздэг. Харин эмэгтэйчүүдийн 69 хувь нь өөрсдийгөө нөхрөөсөө илүү санхүүгийн мэдлэгтэй гэдэгтээ итгэлтэй. Энэ бүгдийн дундаас үл ойлголцол гарч ирнэ.

 

8. Санхүүгийн шударга бус явдал – байж болшгүй зүйл

Эхнэр, нөхөр өөрийнхөө мөнгөний тухай бие биедээ тэр болгон үнэнээ хэлдэггүй. Санал асуулгад оролцогчдын 31 хувь яг л ийм байдалтай амьдарч байна. Өөрөөр хэлбэл 3 хүний нэг нь гэсэн үг. Ихэнх тохиолдолд цалингийнхаа хэмжээг үнэн хэлдэггүй эсвэл тавьсан өр зээлээ тас нуудаг.

Сэтгэл зүйч Эми Роллогийн ярьж байгаагаар бол түүн дээр санхүүгийн хувьд мэхлэгдсэн гэсэн хүмүүс их ирдэг ажээ. Хурим хийсний дараа л хань ижил нь их өртэйг олж мэдсэн байх жишээтэй. Эсвэл гэр бүлийн хэн нэгэн нууцаар хамтын хадгаламжаас зарцуулсан. Энэ бүгд гэр бүлийн харилцаанд ан цав гаргах нь ойлгомжтой.

Эмэгтэй хүн ихэнх тохиолдолд худалдан авалт эсвэл төрөл төрөгсдөдөө өгсөн бэлгээ нуудаг. Харин эрчүүд – гажет эсвэл хоббидоо зориулсан худалдан авалтаа нуудаг гэнэ. Хэрүүл маргаанаас зaйлсхийхийн тулд хувийн худалдан авалтаа хэлэлцэж тохиролцож байсан нь дээр шүү.

 

9. Мөнгөгүйдэх – салах үндсэн шалтгаан

Мөнгөгүйдэх – салах үндсэн шалтгаан. Байгаа мөнгийг яаж зөв зарцуулахаас эхлээд үл ойлголцлын суурь тавигдаж асуудал цаашид улам хүндэрнэ.

Судлаач Соня Бритт мөнгөний тухай хэрүүл уруул сөрөг сэтгэл хөдлөлөөр явагддаг гэж тайлбарлаж байна. Энэ маргаанаас хойш хосуудын харилцаанд сэв суудаг. Хэрүүл хийж байгаа хүмүүс хэлэхийг хүсээгүй үг хэллэг ашиглана – ерөнхийдөө, уурандаа ирээдүйд мартагдахааргүй үг хэлдэг.

 

10. Зээл харилцааг эвдэнэ

Зээл – өөрөө стресст оруулдаг зүйлээс гадна хосуудын харилцаанд мөнхийн асуудал үүсгдэг. Санхүүгийн хүнд ачаа нөхөрт ирэх нь аюултай – тэр санаа зовж эхэлнэ. Гэхдээ машин, орон сууц, сургалтын зээлийг хүмүүс ухамсартайгаар хүлээж авдаг.

Автомашины зээлд маш болгоомжтой хандах ёстойг бүү март: судалгааны үр дүнгээс харахад санал асуулгад оролцсон хүмүүсийн 92 хувь нь даруухан машинтай, өргүй хүнтэй болзох нь зөв гэж үзжээ.

Мөнгөнөөс болоод салсан гэр бүл таны танилууд дунд бий юу?

27
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Долзодмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *