Толийг хэрхэн ямар ч зураасгүй, цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх вэ? Танд цагаан цуу болон зарим нэг зүйлс байхад л хангалттай!

4

Цэвэрхэн бас гэрэлтсэн цонх эсвэл толь бол гэрийн эзэгтэй болгоны мөрөөдөл боловч, заримдаа бид ихэнхдээ эдгээр зүйлсэд ач холбогдол өгдөггүй. Та хэдэн минут гэлтгүй, хэдэн цагаар хэмжигдэх хугацааг зарцуулж, цонх эсвэл толио цэвэрлэх хэдий ч хүсэж байсан үр дүнгээ харж чадахгүй байх тохиолдол бий.

Хэрэв та цонх болон толийг үргэлж цэвэрхэн байлгахыг хүсдэг ч, тэгж чаддаггүй бол бид танд туслах үүднээс хэд хэдэн аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Хэрхэн толийг ямар ч зураас гаргалгүйгээр цэвэрлэх вэ?

Бидний дийлэнх нь цонх болон толь цэвэрлэгч хэмээх шидэт бүтээгдэхүүнүүдийн талаар мэднэ. Хэдий тийм боловч дэлгүүр рүү очиж, мөнгөө зарцуулан барин шил толь цэвэрлэгч шингэн худалдаж авахаас татгалзах хэрэгтэй.

Хүмүүсийн хэлж байгаагаар, ээжүүдийн өөрийн гараар хийдэг зарим бүтээгдэхүүнүүд үнэтэй шил цэвэрлэгчээс ч илүү үр дүнтэй байдаг аж. Тэгвэл зарим нэг гайхалтай жишээнүүдээс дурдъя.

Dariusz Jarzabek / Shutterstock.com

 

Цагаан цуугаар толь цэвэрлэх

Толийг цоо шинэ болтол нь цэвэрлэх аргын хувьд, гал тогоонд байнга байдаг орцуудын нэг болох цагаан цууг хэрэглэх хэрэгтэй.

1 аяга ус, 1 аяга цагаан цуу болон 3 дусал эфирийн тосыг (гаа эсвэл нимбэг байж болно) хооронд нь хольж, цонх болон толинд нэг ч зураас гаргалгүй цэвэрлэх гайхалтай цэвэрлэгч шингэнийг хийх боломжтой.

focal point / Shutterstock.com

 

Цагаан цуу болон алкохолоор цэвэрлэх

Мэргэжлийн цэвэрлэгчид цагаан цуугаар цэвэрлэх нь үр дүнтэй гэдгийг мэддэгээс гадна, спиртийн тусламжтай илүү үр дүнтэй цэвэрлэгч шингэн хийх нууц аргыг ашигладаг байна.

¼ аяга цагаан цуу (эсвэл алимны цуу) дээр ¼ аяга спирт, 1 хоолны халбага эрдэнэшиш болон 8-10 дусал эфирийн тосыг (нимбэг эсвэл жүрж байж болно) хийж, сайтар холино.

Alliance / Shutterstock.com

 

Толин дээрх шүдний оо болон үсний гелийн толбыг цэвэрлэх

Заримдаа толь цэвэрхэн байдаг ч, үсний гель эсвэл шүдний ооноос үүдэлтэй толбо үүссэн байгааг та анзаарч магадгүй. Та эдгээр толбуудыг ч бас ямар ч зураас гаргалгүй цэвэрлэх боломжтой.

Эхлээд спиртийг хөвөнд шингээж, дээрх толбонуудыг болгоомжтой үрнэ. Бүх толбонуудыг үрж арчсаны дараагаар, та шаардлагатай бол цэвэрлэгч шингэнээр толийг нэмж цэвэрлэж болно.

Robert Przybysz / Shutterstock.com

 

Толийг дахин цантуулахгүйн тулд сахлын тос/шүдний оогоор цэвэрлэ

Халуун шүршүүрт орох нь гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг боловч, угаалгын өрөөний толь цантдаг бөгөөд энэ нь багагүй чирэгдэл учруулдаг. Гэхдээ энэ асуудлыг мөн шийдэж, толийг дахин хэзээ ч цантуулахгүй байх арга бий.

Бага хэмжээгээр сахлын тос эсвэл шүдний оо ашиглан толинд түрхэж, зөөлөн алчуураар цэвэрхэн болтол нь зугуухан арчина. Эдгээр бүтээгдэхүүнүүд усны тоосонцрууд шилэнд тогтож, цантахаас сэргийлдэг байна.

Pressmaster / Shutterstock.com

Эдгээр аргыг хэрэглэснээр та бага ч гэсэн цагийг хэмнэж чадах бөгөөд өмнө нь ашигладаг байсан аргуудаас чинь хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Та энэхүү аргыг SHARE хийж найзууддаа дуулгаарай.

5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *