Яагаад ингэж хурдан хөгшрөөд байна аа? Таны санаанд ч орж байгаагүй дараах 7 xүчин зүйл хөгшрөхөд маш ихээр нөлөөлдөг!

3

Олон хүн яг энэ цаг үед хэр хурдан хөгширч байгаагаа огт мэддэггүй бөгөөд бид уг нь үүнийг заавал мэдэж байх ёстой юм. Цагаасаа эрт хөгшрөх үйл явцад нөлөөлөх олон xүчин зүйл бий боловч бид түүнийг огт анзаардаггүй байна. Тиймээс биеэ эрүүл залуу байлгахын тулд зарим зүйлд ихээхэн анхаарч, санаа тавих ёстой юм шүү. Зарим нэг архаг үрэвсэл болох чихрийн шижин, Альцгеймерийн өвчин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг нь таныг хурдан хөгшрүүлэх хамгийн хурц шалтгаанууд юм.

Мөн зарим нэг хөнгөн төрлийн өвчин, ердийн байдлаас бага зэрэг гажсан нөхцөл байдал нь таны хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг байна.

Нойр

Хангалттай нойр авч чадахгүй байх нь таны эрүүл мэндэд заавал нөлөө үзүүлнэ. Нойрны дутагдал нь сэтгэл санаа муу байх нөхцөл болж улмаар үрэвслийн эх үндэс болдог. Үрэвсэл бий болохоос гадна нойр дутагдсанаар таны бодисын солилцоо муудах, дархлаа сулрах байдал бий болно. Судалгаагаар нойр дутах нь зүрхний өвчин бий болох, астма, харшил зэргийн шалтгаан болдог учир энэ бэрхшээлийг яаралтай шийдэх хэрэгтэй. Хамгийн сайн үр дүнтэй байхын тулд өдөрт заавал 6-8 цаг унтаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Харшил

Харшил гэдэг бол үрэвслийн шинж тэмдэг – хэрвээ хүнд харшилтай бол та архаг үрэвсэлтэй байж болохын дохио юм. Мэргэжилтнүүд байнга харшлын тест хийж байхыг, таны огт мэдэхгүй нууц харшил байгаа эсэхийг илрүүлэхийг  зөвлөдөг.

Хэт орой тэтгэвэрт гарах

Орчин цагт олон хүмүүс тэтгэвэрт гарах наснаасаа хожуу тэтгэвэрт гардаг болжээ. 60 насандаа тэтгэвэрт гарах ёстой ч 70 хүрч байж тэтгэвэрт гарах зэрэг нь хүний эрүүл мэндэд хор хохиролтой хэмээн нэгэн судалгаа тогтоосон байна.

Биеийн жин

Илүүдэл жин бол хүний эрүүл мэндэд олон бэрхшээл бий болгодог билээ. Энэ нь чихрийн шижингийн 2-р төрөл, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвах, унтах үеийн апноэ, остеоартрит, элэг өөхлөх зэрэг элэгний өвчлөл, бөөрний өвчин, хорт хавдрын шалтгаан болдог байна. Мөн жингийн дутагдал нь бас олон бэрхшээл бий болгох учир та өөрт тохирсон эрүүл жинтэй байхад анхаараарай.

Чихэвч болон дуу өсгөгч нь сонсголд муугаар нөлөөлнө

Та концертын танхимын спикерт хэт ойрхон зогсох нь таны сонсголыг муутгаж болох юм. Мөн чихэвчээр байнга хөгжим сонсох нь бас муу бөгөөд сонсголоо эрүүл байлгахын тулд дуу хөгжмийг зохих хэмжээний чанга дуугаар сонсоорой.

Ганцаардах

Бид ганцаардахын төлөө төрсөн биш – ганцаардал нь депресс болон стрессийг бий болгож таны эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулж болох юм. “Бид энэ зууны хамгийн өндөр амьдралын түвшинд хүрсэн ч бас хамгийн өндөр үхэл бүхий тийм байдалд иржээ” хэмээн Бригамын сэтгэл судлаач Тим Смит хэлж байна. Судалгаагаар ганцаарддаг хүмүүс нь бусад хүмүүсээс 26%-иар илүү нас барах магадлалтай учир та өөрийн хамаатан садан, найз нөхдийг олж уулзаж байгаарай.

Боловсруулсан нүүрс ус болон сахар

“Та юу идэж байна, тийм л хүн байна” гэсэн хэллэгийг мэдэх байх. Энэ нь үнэн үг бөгөөд хэрэглэж буй хүнсний чанар нь бидний эрүүл мэндэд маш гүнзгий нөлөө үзүүлдэг билээ. Боловсруулж бэлдсэн болон чихэрлэг хүнс нь таны эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулах учир аль болох татгалзах хэрэгтэй. Мөн үүнээс гадна ийм хүнснээс болж жин нэмэгдэх, янз бүрийн өвчин тусах магадлал өндөрсөнө. Янз бүрийн хүнс нь янз бүрийн байдлаар хүний биед шингэх бөгөөд шинэ хүнс л хамгийн сайн шингэж байдаг. Тиймээс эрүүл хүнс хэрэглэж, аль болох шинэ ногоо, жимс, чанартай мах идэж спортын танхимд ядаж долоо хоногт 5 цагийг өнгөрөөж, эрүүл чийрэг байх хэрэгтэй.

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ariunaa Batsuuri

    Ariunaa Batsuuri

    2019/12/10 at 07:40

    baidagaaraa hicheegeed l bhad aris urchiigeed bsan uchiriig odoo l medlee /Hort havdar/

  2. Б. Сайханаа

    Б. Сайханаа

    2019/12/10 at 18:44

    Nadad neeh ovchin baihgui mortloo ih hogshin baih ym aa yaah ve

  3. Tuya Oyun

    Tuya Oyun

    2019/12/12 at 19:09

    За больж үз! Жил бүр хүмүүсийн дундаж наслалт уртсаад, илүү залуу харагдаж байгаа. Үхтлээ 18-т шиг царайтай байхгүй нь ойлгомжтой. Нас насандаа байх шиг сайхан юм юү байхав.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *