Ажлын ярилцлагын үеэр түүний царайг хараад шоолж инээсний улмаас Вьетнам эр 9 удаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлжээ. Түүнийг эмнэлгээс гараад гэртээ ирэхэд аав ээж нь хүртэл таниагүй гэнэ

2

Нийт 9 удаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлсний дараагаар 26 настай Вьетнам эрийн гадаад төрх огцом өөрчлөгдсөн байна.

Өөрийнхөө өөрчлөлтийнг харуулсан фото зургууд болон видео бичлэгүүдийг TikTok-т оруулсны дараа Do Quyen сошиалд олон хүний анхаарлын төвд оржээ. Олон интернет хэрэглэгчид түүнийг тэс өөр хүн болсон байгааг хараад шоконд орсон байна – нүд, хамар болон уруулын хэлбэр гээд нүүрэн дээрх бүх эд эрхтэн нь өөрчлөгджээ.

Oddity Central

 

Oddity Central

Байгалиас заяасан царай нь ажилд ороход хүндрэл учруулж байсан учраас гоо сайхны мэс ажилбар хийлгүүлэхээр шийдсэн талаараа тэрээр ярьсан байна. Ажлын ярилцлагын үеэр ажил олгогч нь түүний царайг хараад инээд нь хүрч, шоолсон бөгөөд тэр үед Do Quyen ямар нэгэн зүйл хийх цаг нэгэнт болсныг ойлгожээ

quyen_do8 / TikTok

Гэр бүлийнхэн нь санхүүгийн хувьд боломжгүй учир, тэр өөрийнхөө хадгаламжийн тусламжтайгаар гоо сайхны мэс ажилбар хийлгүүлжээ.

Нийт 9 удаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлэхдээ Do Quyen ойролцоогоор 17,500 долларыг зарцуулсан байна: хамар засах, эрүүний имплант, шаазан өнгөлгөө, уруулын дахин хэлбэржүүлэлт, давхраа оруулах мэс ажилбар болон уруулын имплант гэх мэт.

quyen_do8 / TikTok

“Гоо сайхны мэс ажилбар хийлгүүлсний дараа анх удаа гэртээ ирэхэд аав ээж маань намайг таниагүй.” хэмээн Do Quyen хэлжээ.

“Би тэгэх ч болов уу гэж таамаглаж байсан боловч, өөрийгөө танигдахааргүй болтлоо өөрчлөгдөж чадсандаа баярлаж, нулимсаа барьж дийлэхгүй байсан.”

“Oddity Central”-ийн мэдээлж буйгаар Do Quyen олон хүмүүсийн үл итгэх харцтай нүүр тулгарч байгаа бөгөөд энэ нь түүний өөрчлөлтийн дараа хүмүүс өмнөх болон одоогийн Do Quyen-ийг нэг хүн байсан гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байгаатай холбоотой гэнэ.

quyen_do8 / TikTok

Түүний хувьд TikTok болон Инстаграмд маш идэвхтэй байдаг бөгөөд өөрийнхөө фото зургууд болон бичлэгнүүдийг, тэр дундаа өөрчлөлтийнхөө өмнө ба дараах үеийг харьцуулсан зураг, бичлэгийг голчлон постолдог байна.

Хэдийгээр Do Quyen маш их шүүмжлэлтэй нүүр тулгарч байгаа боловч, өөрийнхөө туулсан амьдрал, гоо сайхны мэс ажилбар хийлгүүлсэн явдалд огтхон ч харамсахгүй байгаа талаараа хэлжээ. Оронд нь тэр өөрийнхөө дагагчдад хандан, үргэлж өөрийг чинь тав тухтай болгодог зүйлийг хийж байгаарай гэж хэлсэн байна.

“Үргэлж хүчтэй байгаарай. Чиний өөртөө итгэх итгэлийг илүү хүчтэй болгодог гоо сайхныг олж аваарай.” гэж тэр хэлсэн юм.

“Гоо сайхны хэмжүүр бол миний хувьд чи өөрийгөө толинд харах үедээ авах сэтгэл ханамж болон өөртөө итгэлтэй байдлыг мэдрэхийг хэлнэ.”

 

83
ГоёГоё
34
ГайхмаарГайхмаар
22
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bruhhh

    2021/03/04 at 20:44

    Hun uuruu uurtuu uuruul anhaarah heregtei uwu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *