Арьсны эмч нар хөгшрөлтийн эсрэг дараах 9 зөвлөгөөнөөс аль болох татгалзах хэрэгтэйг анхааруулж байна!

0

Хөгшрөлтийн эсрэг арга техникийг ашиглах шаардлагатай болох үед дуусашгүй их зөвлөгөө ар араасаа хөвөрдөг: өдөр бүр арьсаа гуужуулах, нүүрээ олон удаа угаах болон арьсаа тогтмол арчлах гэх мэт. Эдгээр зөвлөгөөнүүдийн зарим нь хэрэгтэй бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Гэхдээ сонсогдож байгаа шигээ сайн нөлөөгүй нь ч бас бий.

Бид та бүхнийг гоё сайхан, аз жаргалтай байлгахад туслах хэрэгтэй зөвлөгөөнүүдийг аль болох хүргэхийг хичээдэг билээ. Тэгвэл өнөөдөр хөгшрөлтийн эсрэг арга техниктэй холбоотой түгээмэл цуу яриануудын талаар хүргэхээр бэлдлээ. Эдгээрийн зарим нь таны гайхшралыг төрүүлж ч мэдэх юм.

1. Өдөр бүр арьсаа гуужуулах нь таны арьсыг залуу байлгана

Хэдийгээр нүүрнийхээ арьсыг гуужуулсны дараагаар таны арьс илүү толигор, залуу болсон шиг юм санагдаж болох ч, үүнийг өдөр бүр хийсний хэрэггүй. Өдөр бүр арьсаа гуужуулах нь эмзэг эсвэл хуурай арьстай хүмүүст асуудал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл танд хорсох мэдрэмж төрүүлнэ эсвэл хэрэв таны арьс тослог бол илүү их батга гарахад хүргэдэг байна. Иймд өдөр бүр арьсаа гуужуулахаас татгалзаарай.

© Shutterstock.com

 

2. Бага зэрэг нарны тос арьсыг залуу харагдуулахад хангалттай

Та аль хэдийнээ нарны тос түрхэх нь залуу, эрүүл арьстай байхад чухал нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг болсон байх. Гэхдээ хэр ихийг түрхэх хэрэгтэй вэ? Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүсийн зөвхөн 40% нь нарны тосыг хэрэглэж болох хэмжээгээр арьсандаа түрхдэг гэнэ. Хэр их нарны тос хэрэглэхээ мэдэхийн тулд “2 хуруу” аргыг ашиглаарай – нарны тосноос зурганд үзүүлсэн шиг долоовор болон дунд хуруундаа гүйцэд түрхэж аваад хэрэглэх нь зүйтэй.

 

3. Нүүрээ илүү их угаах нь үр дүнтэй

Нүүрээ тогтмол, сайтар угаах нь их хэмжээний бохирдлыг устгаж, залуу харагдуулна, тийм биш гэж үү? Үнэндээ тийм биш. Хэтэрхий их угаах нь арьснаас байгалийн тослог чанарыг нь үгүй хийж, үр дүнд нь цочрол үүсгэдэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өдөрт 2 удаа угаах нь тохиромжтой бөгөөд дээд тал нь 3 удаа угааж болно гэж үзжээ.

© face to face/FaceToFace/REPORTER

 

4. Зөвхөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд хөгшрөлтийн эсрэг илүү үр дүнтэй

Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд сайн үр дүнд хүргэдэг гэдэг нь ташаа ойлголт юм. Мэдээж хэрэг, шинэ технологи таниас багагүй хөрөнгө оруулалт шаардана. Гэвч үргэлж хүсэж буй үр дүнд хүргэдэг гэвэл үгүй. Үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд ихэвчлэн зар сурталчилгаа, савлагаа эсвэл бүтээгдэхүүний орц найрлагаар хэрэглэгчдийг татдаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, та боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээр ч гэсэн ялгаагүй үр дүнд хүрэх боломжтой.

© face to face/FaceToFace/REPORTER

 

5. Танд хөгшрөлтөөс сэргийлэх арьс арчилгааны цогц шийдэл хэрэгтэй

Арьсаа арчлахын тулд танд их хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд эсвэл арьс арчилгааны цогц шийдэл хэрэггүй. Анагаахын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар танд цэвэрлэгч, нүүрний арьс гуужуулагч, өөрийнхөө арьсны төрөлд тохирсон чийгшүүлэгч, ретиноид тос болон мэдээж хэрэг нарны тос (SPF 30) байхад хангалттай.

© charissek/ Unsplash, © taisiia_shestopal/ Unsplash

 

6. Хэрэв та залуу хүн бол танд хөгшрөлтөөс сэргийлэх арьс арчилгаа шаардлагагүй

Хөгшрөлт явагдаж эхлэх шинж тэмдэг илэрмэгц, хүмүүсийн буруу хийдэг өөр нэг зүйл бол арьсаа шууд яаралтай арчилдаг явдал юм. Бид 20-иод насандаа хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж, 60-аад насандаа алдаа дутагдал байвал, засаж залруулах хэрэгтэй. Өдөр тутам арьсаа антиоксидантаар хангаж, нарны тос түрхэх нь арьсыг залуу харагдуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

© face to face/FaceToFace/REPORTER

 

7. Илүү их ретинол сайн үр дүнд хүргэдэг

Шөнө арьсаа арчилж байх үед таны арьсанд дахиад бага зэрэг тусламж хэрэгтэй юм шиг санагддаг байж мэдэх юм. Энэ нөхцөлд таны хийх хэрэгтэй зүйл бол их хэмжээгээр ретинол тос түрхэх, тийм биш гэж үү? Гэхдээ энэ нь буруу. Хэтэрхий их хэмжээгээр түрхэх нь арьс хуурайших болон гуужихад хүргэдэг байна.

Тэгвэл хэр их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй вэ? Вандуй-хэмжээтэйг нүүрэндээ дусааж, хэрэглэхэд хангалттай.

© face to face/FaceToFace/REPORTER

 

8. Бараан арьстай хүмүүс нарны тос хэрэглэх шаардлагагүй

Энэ бол эргэлзээ төрүүлдэг цуу яриа. Хэдийгээр бараан арьстай хүмүүсийн арьс цайвар арьстай хүмүүсийнхтэй харьцуулахад нарнаас илүү сайн хамгаалагддаг юм шиг боловч, үнэндээ ялгаагүй түлэгддэг – харагдах байдал нь илүү бүдэгхэн байдаг. Үүний шалтгаан нь хүмүүсийн буруу ойлголттой шууд холбоотой. Үүнээс үл хамааран, хүн бүр арьсаа эрүүл болон залуу харагдуулахын тулд нарны тос (30 SPF) заавал түрхэх шаардлагатай.

© Shutterstock.com

 

9. Өдөрт 8 стакан ус уух нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг

Ус эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуурай арьс нүүрийг хөгшрүүлж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг боловч, шингэний дутагдал үрчлээ үүсгэдэггүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хангалттай хэмжээний ус уух, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал бөгөөд үрчлээ үүсгэдэг буруу дадал зуршлаас аль болох зайлсхийх хэрэгтэй гэнэ. Харин 8 стакан ус өдөр бүр ууснаар үрчлээ үүсэхээс сэргийлдэг гэдэг нь батлагдсан зүйл биш юм.

© face to face/FaceToFace/REPORTER

Дээрх цуу яриануудын аль нь таныг хамгийн их гайхшруулсан бэ? Та хөгшрөлтөөс сэргийлэх өөр ямар зөвлөгөөнүүдийг сонсож байсан бэ?

11
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *