Жүжигчин Брендан Фрейзерийн унаж, боссон урлагийн замналын түүх: Тэр 10 жилийн дараа Холливудад хэрхэн эргэн ирсэн бэ?

0

Сэтгэл татам, зөөлөн дулаан төрхөөрөө үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Brendan Fraser цэнхэр дэлгэцнээ “The Mummy”, “George of the Jungle” зэрэг гайхалтай уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ. Хэдийгээр дэлхийн нийтийн танил болж, алдартай бүтээлүүдэд тоглосон ч замнал нь өсөж, уруудсан түүх түүнд бий.

© School Ties / Paramount Pictures and co-producers

Тэрээр канад гаралтай Carol Mary болон Peter Fraser нарын бага хүү болон АНУ-ын Индиана хотод мэндэлжээ. АНУ, Канадын давхар иргэншилтэй түүний удамд Шотланд, Ирланд, Чех, Герман, Франц гарал бий.

© Dogfight / Warner Bros. and co-producers, © Encino Man / Hollywood Pictures and co-producers

Бага насандаа эцэг, эхийн хамтаар олон хотуудаар нүүн амьдарсан тэрээр Лондон хотод анх мэргэжлийн театрын жүжиг үзсэн бөгөөд тэр үед л урлагийн хүн болохоор зориг шулууджээ. Улмаар Сиатлын Корниш урлагийн коллежид суралцаж дүүргээд 1991 онд “Dogfight” кинонд далайчны дүр бүтээж Холливудад хөл тавьсан түүхтэй.

1992 онд тэрээр “Encino Man” хэмээх инээдмийн кинонд гол дүр бүтээжээ. Мөн онд тэрээр нэгдүгээр зэрэглэлийн жүжигчид болох Matt Damon, Chris O’Donnel нарын хамтаар “School Ties” кинонд тоглосноор олны танил болжээ.

© George of the Jungle / Walt Disney Pictures and co-producers

1997 онд нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулсан “George of the Jungle” кинонд Тарзаны дүрийг орлон тоглогчгүйгээр бүтээсэн нь түүний замналын оргил байв. Тэрээр уг дүрд өөрийн бие галбирыг бэлтгэхийн тулд хатуу хоолны дэглэм баримталж, хүнд бэлтгэл тогтмол хийж байсан гэдэг. Орлон тоглогчгүйгээр 18 метрийн өндрөөс унах үзэгдлийг гардан гүйцэтгэж байсан удаатай тэрээр зураг авалтын үеэр бэртэж байсан ч удаатай.

© Gods and Monsters / Lions Gate Films and co-rpoducers, © The Mummy / Universal Pictures and co-producers

1998 онд жүжигчин Brendan Fraser “Gods and Monsters” кинонд хүүхэд насныхаа шүтээн болсон алдарт жүжигчин Ian McKellen-ийн хамтаар дүр бүтээв. Улмаар 1999 онд тэрээр бидний үзэх дуртай сонгодог бүтээлүүдийн нэг болох “The Mummy” кинонд, 2001 онд түүний үргэлжлэл болох “The Mummy Returns” кинонд тоглосон билээ.

© Journey to the Center of the Earth / new Line Cinema and co-producers, © Inkheart / New Line Cinema and co-producers

Энэ хугацаанд тэрээр “Dudley Do-Right”, “Blast From the Past” зэрэг кинонуудад дүр бүтээж, инээдмийн төрлийн кинонд ч чадварлаг тоглох боломжтой жүжигчин гэдгээ баталжээ. Мөн Brendan Fraser-ын тоглосон “Crash” кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг зураг авалт, шилдэг зохиол, шилдэг эвлүүлгийн шагналыг ч хүртэж байв.

© The Affair / Showtime Networks and co-producers, © Doom Patrol / DC Comics and co-producers

Үүнээс хойш түүний урлагийн замнал бага багаар уруудсаар “King of the Hill”, “Scrubs”, “Simpsons”  зэрэг бүтээлүүдэд туслах дүр бүтээх болжээ. Энэ үеийн түүний бүтээсэн хамгийн онцлох дүр бол зохиолч Cornelia Funke-ийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн хийсэн “Inkheart” киноны аавын дүр байв. Уг кинонд тэрээр зохиолын баатруудын нэрийг чангаар уншиж бодит амьдрал дээр авч ирэх супер хүчтэй хүний дүрийг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.

© The Whale / A24 and co-producers

Холливудын кинонуудад тоглохоо больсон жүжигчин Brendan Fraser 2019 онд Болливудын “Line of Descent” тэргүүтэй хэд хэдэн уран бүтээлд тоглов. Үүний дараагаар тэрээр АНУ-д эргэн ирж “The Affair”, “Trust”, “Doom Patrol” цувралуудад дүр бүтээсэн аж. Ийнхүү дунд ангилалын уран бүтээлүүдэд тоглож байсан жүжигчин эр саяхан “The Whale” кинонд 270 кг жинтэй эрийн дүрийг бүтээсэн нь түүнд анхны Оскарын шагналыг нь авч ирсэн билээ.

© s_bukley / Depositphotos.com, EVERETT COLLECTION/EAST NEWS

Жүжигчин Brendan Fraser 1993 онд жүжигчин Winona Ryder-ын гэрт болсон үдэшлэгт оролцохдоо ирээдүйн гэргий Afton Smith-тэй танилцаж байжээ. Тэд 1998 онд гэр бүл зохиож, Griffin Arthur Fraser, Holden Fletcher Fraser болон Leland Francis Frase нэртэй гурван хүүгийн эцэг эх болсон аж. Тэдний хувьд 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан ч сайн харилцаатай хэвээр үлджээ.

© Doom Patrol / DC Comics and co-producers

Хувийн амьдрал нь бүтэлгүйтэж, урлагийн замнал нь уруудаж явсан жилүүдийн эцэст тэрээр өнгөрсөн жил нээлтээ хийсэн “The Whale” киногоороо өөрийгөө Холливудын дэлгэцнээ ахин таниулж чадсан билээ.

8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *