
Жил ирэх тусам хүн төрөлхтөн шинэ шинэлэг зүйлс рүү тэмүүлж байдаг ч загварын ертөнц энэ хуулийг зөрчиж байдаг гэлтэй хуучны хэв маягийг түлхүү хэрэглэх болжээ. Ялангуяа энэ жилийн хувьд 1970-1990 оны үеийн трендүүд эргэн дэлгэрч байгаа ажээ.
1. Нарийн хөмсөг

1990-ээд онд тренд болж байсан нарийн хөмсөг засалт эргэн иржээ. Дуучин Doja Cat мэт нарийн бөгөөд гоёмсог байдлаар хөмсгөө зурах явдал энэ онд түгээмэл байх биз ээ.
2. Хамарны улаан суурь

Өнгөрсөн жилээс охид, бүсгүйчүүдийн хийх болсон хамар орчмын улаан өнгийн суурь будалт энэ жил эрчийг авах хандлагатай байна.
3. Нүдний доорх уутанцар будалт

Нүдний доод хэсгийн арьсанд цэнхэр, улаан, гүн ягаан өнгийн сүүдэр тавигчаар уутанцар үүсгэн будах будалт сүүлийн үед ТикТок сүлжээнд тренд болжээ. Ийнхүү хуурамч уутанцар үүсгэх нь илүү бодит төрхийг буй болгож байгаа явдал хэмээн тэд үзэж байгаа аж.
4. Өргөн нүд будалт

Төгс төгөлдөр гэмээр нарийн нүд будалтаас илүүтэйгээр дуучин Avril Lavigne-ийн нүд будалт мэт өргөн будалт энэ жил тренд болж байна.
5. Мушгиа үс засалт

1960-1980 оны үеийн бүсгүйчүүдийн хийлгэдэг байсан мушгиа төгсгөлтэй үс засалт энэ жилийн хэв маягийг тодорхолж байна.
6. Уруул хүрээлэх

Гүн бор өнгийн уруул хүрээлэгчээр инээмсэглэж буй мэт хэлбэр үүсгэн уруулаа хүрээлэх хэв маяг энэ жил дэлгэрч байна.
7. “Mullet” буюу Нуруут гэзэг халимаг

Энэ жил үс засалтаа өөрчилж, шинэ өнгө төрх бүрдүүлэх гэж байгаа бол “Mullet” буюу Нуруут гэзэг халимаг засалтыг хийлгэхийг зөвлөж байна. Энэ засалт нь энгийн боловч тун дэгжин харагдуулна.
8. Хүүхэлдэйн будалт

2023 онд хүүхэлдэй мэт төрх үүсгэсэн нүүр будалт охид, бүсгүйчүүдийн дунд дэлгэрч байна. Түүнчлэн нүүр будалтаас гадна багахан хэмжээний саа ашиглаж илүү гэгээлэг төрх бүрдүүлээрэй.
9. Эсрэг будалт

Хүмүүс алдартнуудын нүүр будалт хэрхэн төгс гэмээр өө сэвгүй харагддаг талаар гайхдаг. Тэгвэл энэ нууцыг саяхан Kendall Jenner-ийн нүүр засалч дэлгэжээ. Тэрээр өө сэвгүй төгс төрхийг гаргахын тулд хүмүүсийн хийдэг нүүр будалтын дарааллыг эсрэгээр нь хийдэг хэмээжээ. Түүний хувьд эхлээд контур тавьж, нүүр будалтаа хийгээд эцэст нь суурь будгаа уусган буддаг аж.
10. Богино чёлк

Өөртөө эрс өөрчлөлт хийхийн зэрэгцээ хээнцэр харагдахыг хүсэж буй танд 1970-аад оны хэв маягийг санагдуулам богино чёлк тавихыг санал болгож байна. Түүнчлэн богино чёлкоо тод өнгөөр будаж илүү гэгээлэг өвөрмөц өнгө төрхийг ч буй болгох боломжтой.








Э. Баярмаа Баярмаа
2023/03/29 at 22:05
Ok
Mngljn Goo
2023/03/29 at 23:36
zaa yughve hha