Хятадад циркийн тоглолтын үеэр хоёр арслан торноосоо гарч зугтаажээ

0

Араатнууд азаар үзэгчдийг ер оролдсонгүй. Өөрсдийг нь дарамталж байдаг эздээсээ л зугтаасан бололтой.

Явуулын циркийн ажилтнуудын хайнга байдлаас болж хүүхдүүдийн баяр баясал аймшигтайгаар дуусаж болзошгүй байлаа. Дээрэлхүү, хэрцгий сургагчдаас залхсан хоёр арслан үзэгчдээс тусгаарлаж байсан торон хананы завсраар зугтааж чаджээ. Циркийн ажилтан тусгаарлагч торон ханыг бүрэн бэхлээгүй байсан бололтой.

Азаар арслангууд үхтлээ айсан хэдэн арван үзэгчдийг үл тоон шууд гарах хаалга руу зүтгэсэн байна. Нэг араатныг барьж авч чадсан бол хоёр дахь нь гадагш зугтааж чаджээ. Тайван гэгч нь ойр орчмоор зугаалж яваад хэдэн цагийн дараа баригдсан байна.

Циркийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй өнгөрсөн бөгөөд хотын удирдлагууд циркийг хэлэлцэх зүйлгүй хаах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар ажилдаа хариуцлагагүй хандсан ажилтныг эрэн сурвалжилж байна.

16
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *