Цаг хугацаа болон нөхцөл байдал аливаа эд зүйлд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан 20 гэрэл зураг

0

Цаг хугацаа мөн янз бүрийн нөхцөл байдлын нөлөөнөөс болоод аливаа эд зүйл эрт, орой хэзээ нэгэн цагт өөрчлөгддөг. Жишээ нь, хумсаараа компьютерийн гарын нэг л товчлуурыг товшоод байвал (компьютер тоглоом тоглож байхдаа гэж бодъё л доо) цоорч, нүх үүснэ. Хэдэн арван жил нэг л халбагаар цайгаа хутгаад байвал халбага нь яах аргагүй элэгдэнэ.

Цаг хугацаа, нөхцөл байдал төрөл бүрийн зүйлд яаж нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Богино долгионы зууханд мөөгтэй шпагетти хийгээд 7 хоног мартчихсан юм

© yanbochen / reddit

 

Адилхан гурван ботинк: шинэ, 3 жил өмссөн болон 6 жил өмссөний дараа

© adamkriegel / reddit

 

Цаасны үдээс энэ аяганд хэтэрхий удаан байж дээ

© J9KT / reddit

 

Тавиур дээр орхисон байсан боодолтой иштэй чихрэнд шоргоолжнууд яаж ийж байгаад л орчихож

© _fuentes / reddit

 

Тоглоом тоглохдоо W товчлуурыг хумсаараа байнга дардаг юм. 1,5 жилийн дараа ийм нүх үүсчээ

© kamasola / reddit

 

Улаан лоолийн үр нь дотроосоо ургачихжээ

© That-Other-Fella / reddit

 

Хоёр жилийн турш зөвхөн CNN суваг үздэг байсан OLED зурагт шатахаараа ингэж харагдана шүү

© BarnOfTheShire / reddit

Удаан хугацаанд зурагт дээрээ хөдөлгөөнгүй дүрс гаргахгүй байхыг заавар дээрээ анхааруулсан байдаг юм. Ялангуяа OLED зурагттай айлууд анхаарай.

 

Халуун наранд жалюз хөшиг ингэж хайлжээ

© BenYolo / reddit

 

1980-аад оны эхэн үеэс хойш энд билльяардын ширээ байлаа

© hetlot / reddit

 

Нэг шөнийн дотор модод бүх навчсаа хаяжээ

© twforeman / reddit

 

Ясны хорт хавдартай байсан могойн ясанд гарсан өөрчлөлт

© GrumpiestSnail / reddit

 

Өт, хэдгэнэ идэж дуусгасан алим

© BeardLessYeti / reddit

 

Холтосны хорхой үржсэн ой модны дүр төрх. Гэхдээ энэ хорхой навчит модыг огт оролддоггүй юм

© Jhraiufd / reddit

 

Нэг л халбагаар олон жилийн турш цайгаа хутгаад байвал

© finishingstrong / reddit

 

Ширгэсэн гол гэнэ (голын гүнд ургаж байсан замаг хатсан байдал)

© Glaztiva / reddit

 

Баруун талынх нь – 7 сарын турш өдөрт 17 км зам туулдаг шуудан зөөгчийн гутал

© posananer / reddit

 

Энэ авгалдай ийм л эрвээхэй болж

© _Subhashini_ / reddit

 

Хөргөгчинд хийгээд 3 сар мартсан бяслаг ингэж хөгцөрчээ

© seriousb1tch / reddit

 

Шинэ болон 10 жил ашигласан хуучин шүүр

© kitchenmutineer / reddit

 

Тагтай энэ хоёр шилэн саванд 1989 онд даршилсан байцаанууд хийж орхижээ. Баруун талынх нь таг зэвэнд идэгдээд цоорсон тул агаар оржээ

© Krye5 / reddit

Таны гэрт эсвэл ажил дээр цаг хугацаа, нөхцөл байдлын нөлөөнд өөрчлөгдсөн ямар нэгэн зүйл байна уу?

16
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *