Эмэгтэйчүүд эдгээр 11 буруу зуршлаасаа болж өвчинд өртөмтгий байдаг ба мөн гадаад төрх нь таагүй харагддаг

3

Бага байхаас эхлээд л тамхи татах, согтууруулах төрлийн ундаа хэрэглэх, гудамжны үг хэллэгээр ярихыг муу зуршил гэж сургадаг байсан. Гэвч заримдаа ахуйн жирийн дадал зуршлууд ч эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдгийг бид төдийлөн анхааралгүй явжээ. Зарим нэг нь бүр нэн хэрэгтэй гэж бодохоор дадал зуршлууд байдаг гээч? Тайвшруулах үйлчилгээтэй хөөсөөр дүүргэсэн ваннтай ус аюултай гэдгийг та мэдэх үү?

Харахад гэмгүй гэмээр боловч далдуур эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдаг дадал зуршлуудыг танилцуулахаар бэлдлээ.

11. Байнга нимгэн шилэн трико өмсөх

Удаан хугацаагаар, байнга шилэн трико эсвэл бариу жийнсэн өмд өмсөх нь хөл болон бэлэг эрхтэн орчмын үсийг гадагш нь бус харин дотогш нь ургахад хүргэнэ. Үс арьсны гадаргуугаас ургаж чадахгүй, яагаад гэвэл бариу хувцас ургах нөхцлийг нь хаасан байдаг.

Энэ таагүй байдлаас зайлсхийхийн тулд арьсаа байнга чийгшүүлэх, гуужуулах шаардлагатай. Капронон триконы оронд цэвэр даавуун эсвэл хулсны даавуугаар хийсэн трико өмсөхийг зөвлөж байна. Нэгэнт буруу чиглэлд ургасан үсийг гоо сайхны тусгай бүтээгдэхүүнээр арчлах ёстой.

 

10. Аяга таваг угаах зориулалттай порлон ашиглах

© pixabay.com © pixabay.com

Бохирдол ихтэй 1 куб.см порлонд 50 млрд микробиет амьдарч байдаг гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Эдгээр биетүүд гараар дамжин нүүр, биед халдана – арьсны үрэвсэл, төрөл бүрийн өвчлөлийн эх сурвалж болдог байна.

Аяга, таваг угаадаг порлоныг буцалсан ус эсвэл спиртийн уусмалаар ариутгаж байх хэрэгтэй. Цэвэр олсон материалаар хийсэн аяга таваг угаагч худалдаж авч чадвал санаа зовох зүйлгүй: байгалийн цэвэр гаралтай, нян, бактери үржих нь бага, эдэлгээ ч удаан даана.

 

9. Буурцагны гаралтай хоол хүнсэнд хэтэрхий их дурлах

© pixabay.com

Буурцганд агуулагдах уураг нь махны гаралтай уургийг бүрэн орлох боломжтой гэдэг. Үүнээс гадна буурцганд их хэмжээний амин дэм агуулагдах тул эрүүл мэндэд тустай гэж үзнэ. Буурцгийг тодорхой хэмжээгээр хэрэглэх нь зарим нэг төрлийн хорт хавдар, мөн Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ч гэж үздэг.

Гэхдээ буурцгийн хэт их хэрэглээ нь өтгөн хаталт, гэдэс дүүрэх, дотор муухайрах, харшил болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохыг анхаарах нь зүйтэй. Жирэмсний үед хоол хүнсэндээ буурцаг хэрэглэж байгаа бол ургийн хөгжилд сөрөг нөлөөтэйг анхаарна уу!

 

8. Шүршүүрт орсны дараа үсээ алчуураар боох

© depositphotos.com

Үсээ алчуураар удаан боох нь сауны нөлөөг үзүүлж эхэлдэг. Хуйх илүү их тослог ялгаруулна – өөрөөр хэлбэл бохирдож, тослогтох нь улам л хурдан болно гэсэн үг юм.

Хэрвээ таны үс хуурайшдаг, мөн буржгар бол танд дуулгах муу мэдээ байна. Ванны алчуур нь өөртөө чийгийг хурдан шингээдэг тул үсийг хурдан хатаадаг ажээ. Тэгээд яах болж байна? Даавуун эсвэл хөвөн даавуун футболкоор боогоорой. Таны үс танд талархах болно.

 

7. Нүүрээ алчуураар арчих

© pexels.com © pixabay.com

Гоо сайхны блогерууд нүүрээ нүүр гарны алчуураар бус харин цаасан алчуураар арчихыг зөвлөдөг. Ялангуяа шүршүүрт орсон, нүүрээ угаасны дараа нүүрээ арчих дуртай бол гэжээ. Ингэснээр эмзэг байгаа арьсыг гэмтээхээс хамгаална, үрчлээ ч бага гарна.

Тиймээс цаасан алчуур бэлдэх эсвэл хувийн хөвсгөр тусгай алчууртай болоорой. Алчуураа норгооод нүүрээ зөөлөн арчиж байх хэрэгтэй.

 

6. Хөөс эсвэл бөмбөлөгтэй ваннд орох

© pexels.com

Хүндхэн ажлын өдрийн дараа хөөстэй эсвэл бөмбөлөгтэй халуун устай ваннд хэвтэх шиг сайхан зүйл хаана байх вэ? Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний орцод химийн гаралтай будаг, үнэртүүлэгч багтсан байдаг тул бэлэг эрхтний бичил орчны тэнцвэрт байдал алдагдахад хүрдэг.

Тиймээс ийм төрлийн ваннд хэтэрхий олон удаа орохгүй байхыг зөвлөж байна. Ашиглаж байгаа бүтээгдэхүүнийхээ орцыг сайтар анхаар, аль болох байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн сонгохыг хичээнэ. Хэрвээ барааны савлагаан дээр диэтаноламин, триэтаноламин  болон лаурет сульфат аммония гэсэн орцууд дурдагдсан байвал худалдаж авахаас шууд татгалз.

 

5. Савлагаатай ус уух

© pexels.com © pixabay.com

Бидний ихэнх нь савлагаатай усыг гоожуурын уснаас илүү цэвэр гэж бодож уудаг. Үнэн хэрэгтээ савлагаатай усанд ундны усанд тавьдаг шиг өндөр шаардлага огт тавьдаггүй. Савлагаатай усны 50 орчим хувь нь ямар нэгэн нэмэлт шүүлтүүргүйгээр шууд саванд савлагдсан байдаг. Үүний үр дагаварт шүдний эрүүл мэнд алдагддаг ажээ.

Тиймээс гэртээ ус цэвэршүүлэгч тавихыг санал болгож байна. Он удаан жил ашиглагдаж байгаа зэвэрч, муудсан хоолойгоор дамжин ирэх усны эвгүй амтыг дарж бохирдлыг бүрэн шүүнэ.

 

4. Гоо сайхны арчилгааны хэрэгслийг угаалгын өрөөндөө хадгалах

© pexels.com

Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны арчилгааны хэрэгслээ угаалгын өрөөндөө тавьсан байдаг. Чийгшил, тасалгааны хэмийн огцом өөрчлөлтөөс болоод эдгээр хэрэгслийн эдэлгээний хугацаа эрс богиносдог, мөн нян үржих шалтгаан болно. Мөн хуванцар савлагаагаар гэрлийн туяа нэвт гэрэлтэх тул гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг муудахад хүргэдэг ажээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг аль болох харанхуй газар хадгалахыг хичээнэ, жишээ нь ширээний шургуулга, хэмийн хувьд 8-22 °С байвал илүү тохиромжтой.

 

3. Углааш өмсөх

© pixabay.com © pixabay.com

Углаашинд хөлийн уланд тохирсон улавч байдаггүй тул шөрмөс, булчинг гэмтээнэ, өвдөг, гуя, тэр бүү хэл үе мөчний үрэвсэлд ч хүргэх аюултай. Углааштай алхахад хөл байнгын хэт их ачаалал авдаг тул нуруу, үе мөчний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

Мөн ихэнх углаашийг бисфенол А гэх бодис агуулсан хуванцраар хийдэг, энэ нь хавдрын эх сурвалж болох эрсдэлтэй. Тиймээс өөртөө зориулаад чанартай бөгөөд эвтэйхэн гутал худалдаж аваарай.

 

2. Үсээ байнга хар өнгөөр будах

© depositphotos.com © depositphotos.com

Үсний ихэнх будганд парафенилендиамин гэх бодис агуулагддаг, энэ бодис хар, бор туяаг өгөх зориулалттай. Хүчтэй харшил үүсгэдэг гэх бөгөөд комд оруулсан тохиолдол ч бүртгэгдсэн. Эхний будалтаас л харшлах талтай. Хар өнгийн үсний будганд өөр хортой бодисууд ч ихээр агуулагдсан. Жишээ нь химийн аргаар гаргаж авсан үнсэн давирхайнууд /деготь нь хорт хавдар үүсгэнэ, харин хар тугалга нь биеэс гадагшлахгүй ясанд хуримтлагддаг.

Үсний будаг сонгохдоо орцыг нь сайтар уншиж танилцаарай. Сайтар сонгосон үсний будаг таны эрүүл мэндийг хамгаалах болно.

 

1. Урт хумстай явах

© Rebekah wilks / flickr.com © pxfuel.com

Зөөгч, сувилагч нар зүгээр ч нэг хумсаа тултал нь авдаггүй юм. Гелин будгаар будсан урт хумсны цаана хортой микро биетүүд үржиж байдгийг судлаачид баталжээ. Өөрөөр хэлбэл авсан хумстай харьцуулахад өндөр тоо гарсан байна.

Хумс урт байх тусам хумс болон арьсны хооронд цэвэрлэхэд бэрх болно, жирийн угаалтаар ямар ч цэвэрлэгээ болж чадахгүй. Тиймээс гараа сайтар угааж бай, мөн хумсны доод хэсгийг угаахаа бүү мартаарай.

Эрүүл мэндэд хор уршигтай өөр ямар зуршил та мэдэх вэ?

22
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nomin Nomin-erdene

    Nomin Nomin-erdene

    2020/01/17 at 22:43

    Заяа Заяашка

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *