Шүдний эмч дээр очилгүй шүдэн дээрх өнгөрөө арилгаж, танан цагаан мэт шүдтэй болоход туслах 100% үр дүнтэй арга

3

Үүнийг туршаад үзээрэй. Үр дүнд нь та Холливуд инээмсэглэлтэй болох болно!

Шүдний өнгөр бол шүдэн дээрх наалдамхай эд бөгөөд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Их хэмжээний өнгөр хуримтлагдсанаар шүдний чулуу үүсгэдэг бөгөөд үр дүнд нь буйлны үрэвсэл болдог.

Гэхдээ та маш амархан аргаар энэ нөхцөл байдлыг сайжруулж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлэх боломжтой – байгалийн гаралтай эмчилгээний аргууд бий.

Кокосын тос бол хамгийн их үр ашигтай хүнс юм. Шүдний асуудал цааш даамжрахаас сэргийлэх болон танд Холливуд инээмсэглэл бэлэглэхэд тусална.

Хүнсний сод – бас нэгэн гайхалтай орц. Шүдийг цайруулах, өнгөрийг арилгах ач тустай. Амны хөндий дэх хортой бактерийг устгаж, хүчлийг саармагжуулна.

2008 онд өмнө хийгдсэн 5 судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн туршилтаар хүнсний сод нь шүд цайруулах зориулалтын бүтээгдэхүүнээс хэд дахин илүү шүдний өнгөрийг арилгадаг болох нь батлагдсан байна.

Гэхдээ тогтмол хүнсний сод хэрэглэвэл шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй тул, тодорхой хэмжээнд зүй зохистой хэрэглэх хэрэгтэйг анхаараарай.

 

Шүдний өнгөрийг арилгаж, шүдийг танан цагаан мэт цайруулах үйлчилгээтэй зуурмаг бэлтгэх заавар

Орц:

  • 2 хоолны халбага кокосын тос
  • 2 хоолны халбага хүнсний сод
  • Цөөн хэдэн дусал гааны тос

Бэлтгэх заавар:

  1. Орцуудыг хооронд нь сайтар холино.
  2. Энэ бэлдмэлээр шүдээ өдөрт 2 удаа угаана.

Мөн та шүдэндээ өнгөр тогтохоос сэргийлж, дараах зөвлөгөөнүүдийг 7 хоногт 1 эсвэл 2 удаа хэрэгжүүлээрэй.

  1. 1 цайны халбага давс болон 2 хоолны халбага хүнсний содыг холино. Үүгээр шүдээ угаана.
  2. Нэг цайны халбага хүнсний сод болон бага зэрэг устөрөгчийн хэт исэлтэй хольж зуурмаг болгоно. Үүгээр шүдээ угааж, дараа нь усаар амаа зайлна.
  3. Хүнсний сод ашиглана. Шүдээ хуурай үед нь хүнсний содоор цэвэрлэж шүдээ угаана. Амаа зайлна.
  4. Хэрэв та шүдээ цайруулахыг хүсэж байвал кокосын тос ашиглаарай.
  5. Кокосын тос нь найрлагандаа дундаж хэмжээний тослог хүчил агуулдаг. Энэ хүчил үрэвсэл болон микробын эсрэг үйлчилгээтэй. Шүдний өнгөр болон бактерийг арилгана. Мөн амнаас эвгүй үнэр гарахыг болиулж, шүдийг цайруулна.

Танд Холливуд инээмсэглэлтэй болохыг хүсэн ерөөе!

5
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nyamkhuu Enkhtsetseg

    Nyamkhuu Enkhtsetseg

    2019/11/06 at 08:01

    99113648

  2. Бямбасүрэн Бямбаа

    Бямбасүрэн Бямбаа

    2019/11/06 at 13:04

    Hed wee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *