“Back To The Future” киноны жүжигчид одоо ямар болсон бэ?

0

30 шахам жилийн тэртээ буюу 1985 онд шинжлэх ухааны уран зөгнөлт нэгэн кино дэлгэцнээ гарсан нь тухайн жилийнхээ хамгийн амжилттай кино болж байсан. Энэ кино бол Америкийн кино найруулагч Robert Zemeckis-ийн “Back to the Future” хэмээх алдартай бүтээл билээ. Энэхүү киноны дүрүүдийг бүтээсэн жүжигчид өнөөдөр ямар болж, хэр зэрэг өтөлж хөгширснийг дараах зургуудад харуулжээ.

Marty McFly-ын дүрийг бүтээсэн Michael J. Fox
Fox киноны гол дүр болох Marty-гийн дүрд киноны продюсерын сонгосон анхны сонголт байсан юм. Гэвч Fox-т өөрийн Family Ties телевизийн шоуны зураг авалтыг хийж байснаас үүдэн дүрийг хүлээж авах боломж байгаагүй байна. Ингээд продюсерууд Marty-гийн дүрд жүжигчин Eric Stoltz-ыг тоглуулахаар болжээ. Гэсэн 5 долоо хоногийн зураг авалтын дараа продюсерууд Family Ties-ын продюсеруудтай гэрээ хийж чадсанаар Fox зураг авалтанд оролцож эхэлсэн байна."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 1

Doc Brown-ын дүрийг бүтээсэн Christopher Lloyd
Michael J. Fox одоо 53 настай бөгөөд одоо тухайн үед 47-тойдоо Doc-ын дүрд тоглож байсан Lloyd-оос хөгшин болжээ."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 2

George McFly-ын дүрийг бүтээсэн Crispin Glover
Glover киноны үргэлжлэлд тоглохоос татгалзсан. Тиймээс продюсерууд архивлагдсан зураг авалтууд болон түүнтэй адилхан жүжигчин Jeffrey Weissman-ыг ашигласан байна. Glover-ын хувьд кинонд ашигласан жүжигчний адил төстэй байдлаас үндэслэн студи болон продюсеруудыг шүүхэдсэн бол амжилт олох байжээ."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 3

Lorraine Baines-McFly-ын дүрийг бүтээсэн Lea Thompson
Thompson 1980-аад оны эхээр Sarah Michelle Gellar болон ирээдүйд Back to the Future кинонд хамтран тоглосон Elisabeth Shue нартай хамт Зул сарын сэдэвт Burger King-ийн сурталчилгаанд тоглож байжээ."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 4

Biff Tannen-ы дүрийг бүтээсэн Thomas F. Wilson
Үзэгчдийн өмнө амьдаар тоглодог инээдмийн жүжигчин Wilson-д Biff’s Question Song хэмээх хошин шогийн тоглолтынх нь үеэр Back to the Future кинонд бүтээсэн дүрийнх нь тухай маш олон асуултууд ирж байжээ."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 5

Jennifer Parker-ын дүрийг бүтээсэн Claudia Wells
The Office киноны Jan-ы дүрээр алдартай Melora Hardin анх Jennifer-ийн дүрд тоглож байсан ч Eric Stoltz-ыг Fox-оор солих үед түүнийг ч бас Wells-ээр сольсон байна. Мэдээллийн дагуу бол тэрээр Fox-ын найз бүсгүй байхад хэтэрхий өндөрдсөн гэнэ."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 6

Mr. Strickland-ын дүрийг бүтээсэн James Tolkan
Back to the Future хүүхэлдэйн цувралд Tolkan кинонд бүтээсэн дүрээ дахин бүтээсэн."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 7

Dave McFly-ын дүрийг бүтээсэн Marc McClure
Christopher Reeve-ийн Superman кинонд бүтээсэн Jimmy Olsen-ыхоо дүрээр зэгсэн алдартай McClure франчайзын бүх дөрвөн кинонд тоглож, Reeve-ийн дэргэд байсан цорын ганц жүжигчин юм."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 8

Linda McFly-ын дүрийг бүтээсэн Wendie Jo Sperber
Харамсалтай нь Sperber 2005 оны 11-р сарын 29-нд хорт хавдраар нас барсан юм. Нас барахаасаа 4 жилийн өмнө тэрээр хавдартай хүмүүс болон тэдний гэр бүлийнхнийг дэмжих weSPARK Cancer Support Center төвийг үүсгэн байгуулсан байна."Back To The Future" киноны жүжигчид одоо ямар болсон бэ? 9

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *