Багадсан гутал худалдаж аваад зовж байна уу? Хөлөө өвтгөхгүй, багадсан гутлыг томруулах аргуудыг ашиглаарай!

11

Шинэ худалдаж авсан эсвэл таны өмсдөг байсан гутал багадаад, хөлийг тань өвтгөөд байна уу? Яаж аргалах вэ? Хөлөө өвтгөхгүй байхын тулд гутлаа өмсөхөө больмоор санагдаж байна уу? Тэгвэл түр азнаад дараах аргуудыг ашиглаад үзээрэй. Үр дүнд нь та хөлөө өвтгөлгүй багадсан гутлаа өмсөж чадна.

1. Өмсөлгүй хэсэг хугацаанд байлгах

Гутал нь тань багадаад, хөлийг тань өвтгөөд байвал өмсөлгүй хэдэн өдөр байлга. Шинээр авсан гуталнууд эхэндээ хөл холгох тохиолдол байдаг. Хэсэг хугацааны дараа өмсөхөд таны хөлийг өвтгөхгүй, хэвшсэн байх болно.

 

2. Нярай хүүхдийн цацлага

Нярай хүүхдийн цацлагыг энэ тохиолдолд ашиглах нь найдвартай арга. Гутал таны хөлийг холгохыг зогсооно. Гутлаа өмсөхөөсөө өмнө бага зэрэг нярай хүүхдийн цацлагыг гутал руу цацна. Гутлаа өмсөхдөө эхлээд оймс өмссөний хэрэггүй. Мөн таны хөл хуурай байх ёстой гэдгийг анхаараарай.

 

3. Шархны наалт

Энэ аргыг ашиглавал, асуудлыг хялбар шийдэж болно. Гутлаа өмсөхийн өмнө хөлийг тань холгож буй хэсэгт шархны лент наана. Ингэснээр таны хөлийг цэврүүтэхээс хамгаална.

 

4. Гуталчинд хандах

Гуталчин энэ талын дадлага туршлагатай байдгаас гадна, түүнд асуудлыг шийдвэрлэх олон төрлийн зүйлс байгаа. Тэр таны гутлын хэмжээг томруулах бөгөөд дахиж хөлийг тань холгохоос сэргийлж чадна.

 

5. Үс хатаагч болон зузаан оймс

Зузаан оймс өмсвөл гутал таны хөлийг холгож чадахгүй. Зузаан оймстой гутлаа өмсөж, хөлийг тань холгодог хэсгүүд рүү үс хатаагчаар сайтар үлээлгээрэй.

 

6. Үнэртүүлэгч

Хөлийн хуруу болон өсгийн ясыг гутал хамгийн ихээр холгож өвтгөдөг. Гэвч эдгээр хэсгүүддээ үнэртүүлэгч сайтар түрхвэл, хөлийг тань холгохоос сэргийлж чадна.

 

7. Саван түрхэх

Арьсан гуталны дотор хэсэг рүү бага зэрэг алкохол болон усыг хольж, цацна. Үүнийхээ дараа гутлаа өмсөж, 20 минут тайлах хэрэггүй. Энэ аргыг хэд хэдэн удаа ашигласны дараа таны гутал хөлний тань хэмжээний дагуу сунасан байх болно.

 

8. Мөсний хэрэглээ

Гуталныхаа хэмжээг томруулахыг хүсч байвал орой гутландаа ууттай мөс хийж хонуулна. Эсвэл хөлдөөгчинд хийсэн ч болно. Мөс хайлж, ус гутланд тань шингэх үед гутлын хэмжээ томорно.

 

9. Төмс

Цэвэрлэж угаасан төмс гутландаа хийж хонуулаарай. Маргааш нь төмсийг авч, гутлаа хуурай болтол нь сайтар арчих хэрэгтэй. Үр дүнд нь таны гутлын хэмжээ томорч, хөлийг тань холгохгүй.

 

10. Чийгшүүлэгч тос

Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол чийгшүүлэгч тос хэрэглэх явдал юм. Гэвч энэ нь зөвхөн арьсан гутланд тохирно. Чийгшүүлэгч тосноос хөлийн хуруу болон өсгийндөө түрхээд унтана. Маргааш нь гутлаа өмсөхөд таны хөлийг огтхон ч холгохгүй.

 

11. Силикон улавч

Өсгийгөө холгуулж, цэврүүтэхээс сэргийлэхийн тулд силикон материалтай улавч хэрэглэж болно. Онлайнаар захиалах эсвэл дэлгүүрээс худалдан авах боломжтой.

 

12. Хөлийнхөө гурав болон дөрөв дэх хурууг хамтад нь боох

Энгийн бөгөөд үр дүнтэй арга. Хөлийнхөө гурав болон дөрөв /урт хуруунуудаа/ хамтад нь холбож боосноор та илүү тав тухыг мэдрэх болно.

 

13. Хөлөө хэсэг хугацаанд амраах

Гутлаа удаан хугацаанд хөлөө амраалгүй өмсөх нь зөв үйлдэл биш. Ойролцоогоор 10-15 минут гутлаа тайлж, хөлөө амрааж байх хэрэгтэй. Ингэхдээ ажил дээрээ углааш аваачиж, хөлөө амрааж байх үедээ өмсөөрэй.

Эдгээр аргууд үр дүнтэй бөгөөд таны хөлийг холгож, өвтгөхөөс сэргийлнэ.

56
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
17
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
15
ХарамсалтайХарамсалтай
12
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Narantuya Naranmandah

    Narantuya Naranmandah

    2018/07/09 at 23:50

    Yh ystoi ym

  2. Jiraya Tsolmon

    Jiraya Tsolmon

    2023/08/14 at 04:05

    xaluuнd elseн dr ywxaar tomorchdiiн bнle bagdsaн gutal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *