Хавтгай ултай хүмүүсийн заавал хийх ёстой дасгалууд

5

Нэгэн танил маань янз бүрийн өвчнөөр ихээхэн өвчилж, зовж байсан юм. Нэг бол өвдөг нь өвдөж эсвэл нуруугаар хатган, бөөр нь өвдөх гэх мэт. Эдгээр өвчнөө эмчлэх гэж удаан хугацаагаар явсан бөгөөд өвчин болгоныг тусад нь эмчилж байлаа. Гэтэл эдгээр өвчин нь нэг л шалтгаантай байсныг сүүлд мэдсэн билээ. Тэрээр нэгэн удаа ортопед эмчид үзүүлэхэд бүх л өвчин нь хоорондоо ямар уялдаа холбоотойг нь зааж өгсөн юм.

Гол шалтгаан нь найз бүсгүй маань архаг хавтгай тавхайтай бөгөөд үүнээс шалтгаалж нуруу, үений өвчин, бүр дотор эрхтэн ч янз бүрийн өвчлөлд нэрвэгдэж байсан байна. Түүнд зөвлөсөн эмчийн дасгалыг та бүхэнд танилцуулъя.

Хавтгай тавхайг хэрхэн эмчлэх вэ

Насанд хүрсэн хүний хавтгай тавхайг эмчлэх ихээхэн хэцүү. Аль болох бага залууд нь илрүүлж эмчлэх хэрэгтэй бөгөөд эмчлэх нь ч амархан байна. Гэхдээ та сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд эмчилгээний олон янзын арга байдаг ба ямар нэгэн хэмжээгээр үр дүн өгөх болно. Хамгийн үр дүнтэй эмчилгээ нь таарсан дасгалуудыг тогтмол хийх явдал юм.

Бид танд цогц дасгал болох йогийн дасгалыг танилцуулах бөгөөд йогоор хичээллэдэг хүмүүс йог нь олон зуун өвчнөөс таныг хамгаална гэж ярьдаг, итгэдэг нь үнэн билээ. Та хавтгай тавхайтай бол йогоор хичээллэх хэрэгтэй.

Энэ өвчин яаж бий болдог, ямар онцлогтой тухай цөөхөн хэдэн зүйл мэдэж авахад илүүдэхгүй байх.

Хавтгай тавхай гэдэг бол хүний тавхай,ул деформацид орон хэлбэрийг нь өөрчилдөг байна. Ийм өөрчлөлтөөс болж хөлийн улны эрүүл мэнд эрсдэлд орно.  Уршиг дагавар нь хүний алхаа гишгээ, биеийн хэлбэрт нөлөөлж, өвдөг гуя өвдөн, хөлийн хуруу мурийж тахийна.

Хавтгай тавхайтай болох шалтгаан маш олон : төрөхийн болон, насанд хүрсэн үеийн янз бүрийн гэмтэл гэх мэт. Хамгийн их дэлгэрсэн шалтгаан нь статик- хавтгай тавхай буюу булчингийн сулралаас болж үүсэх явдал юм.  Энэ нь байнга тэгш газраар явган явдаг, хөлийн уланд ачаалал бага авдаг, хөлд эвгүй гутал, илүүдэл жин зэргээс бий болно.

Нэгэнт хавтгай тавхайтай болсон бол түүнийг эмчлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Йогийн янз бүрийн асан тогтмол хийх, цогц дасгалыг 2-3 сарын турш тууштай хийх зэрэг нь ихээхэн үр дүнтэй байдаг. Ингээд дасгалууд маань :

1-р асан

Бүх л асан босоо байдалд хийгдэх ёстой гэдгийг эхэлж анхааруулъя. Хөлийн ул зэрэгцээ буюу параллель байна. Хөлийн тавхайг бага зэрэг өргөж хооронд нь ар хэсгээр нийлүүлнэ. Энэ үед хуруу байрандаа хөдлөхгүй байх ёстой. Дасгалыг 10-15 удаа хийнэ.

2-р асан

Хөлийн ул мөн л параллель байх ба хөлийн гадна хэсгээр гишгэнэ. Хөлийн хуруунуудыг атгах мэт байдалд байлгах ёстой. Одоо биеийн жингээ чигчий хурууны хэсгээс эрхий хуруунд шилжүүлэх ба дараа нь эсрэг чиглэлд гэх байдлаар 5-7 удаа давтана.

3-р асан

Хоёр хөлийн хуруунууд нийлсэн ар хэсэг нь хажуу тийш 90 хэм байдлаар салгах ба хөлийн өлмий дээр зогсож амьсгаа гаргах үедээ буулгана.  Дасгалыг арай хүндрүүлж болох ба амьсгал авах үедээ өлмий дээрээ босох ба энэ үедээ амьсгал авахдаа өвдөгөөрөө сууж ,амьсгалаа гаргахдаа босох зэргээр хийнэ. Дасгалыг 4-5 хийнэ.

Бас нэг хувилбар нь жижиг хавтгай дээр өлмийгөөрөө гишгэх ба хөлийн ар хэсгийг газарт байлгах ба энэ нь хөлийн булчин суллаж амраана. 10-15  секунд байх нь хангалттай.

4-р асан

Хөлөө мөрний хэмжээтэй байрлуулна. Баруун хөлөө өргөн эрхий хурууг нь дээш, бусад хурууг нь доош чиглүүлнэ. Аль болох хоёр тийш зүтгүүлэх бөгөөд таван секунд энэ байрлалаа хадгалаад хөлөө буулгана. Дараа нь нөгөө хөл дээрээ энэ дасгалыг хийх ба хөл болгон дээр энэ дасгалыг 5-7 удаа хийгээрэй.

5-р асан

Хөлийн улаа нэгэн зурвас дагуулан гишгэнэ: нэг нь урдаа нөгөө нь хойно. Амьсгаа авахдаа хөлийн өлмий дээр босож, гаргахдаа хөлөө буулгана.  Гараа дээш доош цугт нь хөдөлгөж болно. 15-20 удаа давт. Дараа нь 3-р асаны хөл суллах дасгал хийх хэрэгтэй.

6-р асан

Хөлийн ул параллель байх ба хөлийн хурууг болох хэмжээгээр, хооронд нь зай гарахаар салгаж  дээш өргөнө. Дараа нь чигчий болон эрхий хурууг буулган шаланд хүргэнэ. Дараа нь бусад хуруугаа шал дээр  тавина. Хөл дээд хэмжээгээр ачаалал авах ёстой. Дасгалыг 10 удаа хийх ба эхлээд энэ дасгал маш хэцүү санагдаж болох ч хэд хэдэн удаа хийсний дараа та чадах болно.

Бөмбөгтэй дасгал

Дээрх цогц дасгалууд дээр нэмэлт болгож бөмбөгтэй хийх дасгал хийх нь бас их үр дүн өгдөг. Бөмбөг нь заавал массажны бөмбөг байх шаардлагагүй бөгөөд жижиг хэмжээтэй ямар ч бөмбөг тохирно. Дасгал маань их амархан бөгөөд бөмбөг дээр зөөлөн гишгэж хөлийн ул дор аажуухан нааш цааш чиглэлд  иллэг хийх байдлаар өнхрүүлнэ.

Харин одоо энэхүү видеонд хавтгай улыг эмчлэх бүр ч олон дасгал байх бөгөөд та өөрт таарсан дасгалыг сонгон авч хийгээрэй.

Та дээр дурдсан дасгалуудыг хийхдээ заавал йогийн дасгал хийж байсан туршлага шаардагдахгүй.

Эдгээр дасгалууд дээр нэмээд өдөр болгон хөлийн ул, тавхайд иллэг хийж байх нь илүүдэхгүй юм. Ингэснээр таны хөл сайхан амарч байх болно.  Мөн хөлөө усанд дүрэх зэрэг нь хөл амрааж, дасгалын үр дүнг батжуулдаг байна. Та хөлдөө анхаарч байх хэрэгтэй ба учир нь хөл бол таны суурь тулгуур билээ.

Танд хавтгай тавхай эмчлэх өөр арга бий юу? Энэ тухай туршлагаа сэтгэгдэл дээр бичиж бусадтай хуваалцаарай.

37
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Javza GB

    Javza GB

    2023/08/11 at 14:01

    Мөнхгэрэлт Батмөнх

  2. Хөлийн ул ялангуяа өсгий яагаад ямар учраас өвддөг юм бол…өглөө бүр хөндүүртэй өвчтэй байх юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *