Ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг өвс ургамлууд. Эдгээрийн ихэнх нь таны гал тогоонд байдаг гэдгийг та мэдэх үү?

4

Ходоод гэдэс хэвийн ажиллаж байхад энэ нь байнга тийм байх юм шиг хүмүүс боддог бөгөөд анхны өвдөлт, зовиур бий болох үед л сандарч эхэлнэ. Энэ нь гэдэс дүүрэх, зүгээр л өвдөх, ходоодны шарх, 12 нугалам гэдэсний өвчин зэргийн эх үүсвэр болсон хеликобактер болон бусад бактери бүхий халдвар зэрэг байж болно.

Хоол шингээж чадахгүй байх зовиурыг хоол хүнснээсээ өөх тос, архи согтууруулах ундаа, кофеин агуулсан хүнс зэргээ хасаж илааршуулж болно. Мөн эмч танд хүчил саармагжуулах эм хэрэгсэл бичиж өгч болох юм.

Гэхдээ эмийн сан руу сандран гүйх хэрэггүй тийм арга хэрэгсэл бий. Эдгээр нь таны хажууд, гал тогооны өрөөнд тань байдаг билээ. Бид зөвхөн амтлагч маягаар ашигладаг өвс нь энэхүү хэрэгсэл юм. Эдгээр нь олдоц сайтай, олон хүн хэрэглэдэг, гэрт байнга байдаг, ходоод гэдэс хүндрэх, дүүрэх үед хандалж уудаг тийм өвс ургамал юм.

 

Ходоод гэдсэнд таарах өвс ургамал

Эдгээр амтлагч ургамал нь өөрийн амт, үнэр зэргээс гадна эмчилгээний олон шинж чанартай юм. Зарим нэг нь гэдэс дотор хий үүсэхээс сэргийлэх бол зарим нь ходоод гэдэс хямраах бактеритай тэмцэж байдаг байна. Тэдгээр нь дотор муухайрах, үрэвсэл зэргийг дарж хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгоно.

1. Нимбэгийн гаа

Энэ өвс нь ходоод гэдэс хямрах үед бий болдог гэдэс дүүрэх болон бусад өвчний үед сайн эм болно. Мөн нимбэгийн гаа нь хеликобактерийн эсрэг үр дүнтэй хэрэгсэл юм.

Нимбэгийн гааг цай байдлаар ихэвчлэн хэрэглэх бөгөөд доорх орцыг баримтална: 2-3 ц.х нимбэгийн гааны навчийг аяга буцалсан усанд хийнэ. Энэхүү сайхан амттай, хэрэгтэй цай нь таны хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй сэтгэл санааг бас дээшлүүлдэг байна.

2. Розмарин

Эрт дээр үеэс ходоод гэдэс хямрах үед розмаринийг хэрэглэж ирсэн байдаг. Ходоод гэдэсний ханыг тослох замаар сулладаг үйлчилгээтэй.

Судалгаагаар розмарин нь бас ходоодны шархны эх үүсвэр болох хеликобактертай идэвхтэй тэмцдэг  шинж чанартай гэж тогтоосон байна.

 

3. Батраш (мята перечная)

Энэхүү гаа нь ходоодны шүүс ялгаруулах явцыг идэвхжүүлдэг учир хоол боловсруулахад тустай. Судалгаагаар мөн бактерийн эсрэг шинж чанартай гэдгийг нь тогтоосон байна. Мөн хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

 

4. Шанцай

Энэхүү сайхан амт үнэртэй ургамал нь ходоод гэдэсний хямралын үед их тустай. Ходоод гэдэсний дунд зэргийн хямрах үеийн нэг шинж тэмдэг болох суулгалтын үед шанцайн тос нь энэхүү хэцүү зовиурыг бий болгодог микробыг устгадаг байна.

Энэхүү ургамалд байх танин болон бусад бодис нь тэрхүү суулгалтыг хурдан “хатаана”. Хэзээ хэрэглэх талаар гайхаж суулгүй хоол ундандаа энэхүү ургамлыг амтлагч болгон хэрэглэ. Сайхан амт оруулахаас гадна таныг хордлогоос сэргийлэх болно.

 

5. Яншуй

Яншуй бол бас нэгэн бактерийн эсрэг шинж чанартай өвс билээ. Судалгаагаар энэ өвс, өвсний ханд нь хоол боловсруулах системд хеликобактери орохоос урьдчилан сэргийлдэг гэдгийг тогтоожээ.

Хоолны дараа яншуйн цай уух нь хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн хордлогоос болох ходоод гэдэсний хямралыг эдгээхэд тус болдог билээ.

 

6. Ногоон гоньд

Энэ бол ходоод гэдэс хямрах үеийн түргэн тусламж юм. Бид энэхүү амтлагчийг хоол, зуушинд өргөн хэрэглэх бөгөөд хоол боловсруулахад дэм болж, ходоод тайвшруулж үйл ажиллагааг нь тогтворжуулж, хий үүсэх явцыг зогсоодог байна.

Дэлгүүр болон бусад газар зарах гоньдны үрийг хэрэглэж болно. Мөн түүгээр эмчилгээний цай хийж уудаг билээ. Үүний тулд хагас ц.х. үрээ аяга буцалсан усанд хийж хандална. 5 минут хандлаад шүүж уудаг.

 

7. Хар гоньд (Черный тмин)

Энэ нь хоолонд гашуувтар амт оруулах ба хатааж, нунтаг байдлаар хэрэглэдэг. Янз бүрийн сүмс, зууш, жигнэмэг, болон хачирт ихээр хэрэглэнэ.

Хар гоньдны тос нь олон ашигтай шинж чанартай анагаах хэрэгсэл юм. Түүнийг хэрэглэснээр дархлаа сайжран, цусны даралт тогтворжиж, ой тогтоолт сайжирна.

Судалгаагаар хар гоньдны үрийг зөгийн балтай хольж хэрэглэвэл хеликобактерийн эсрэг онцгой үр нөлөө үзүүлдэг гэдгийг харуулсан байдаг. Нэгэн туршилтаар өвчтөнүүд нэг цайны халбага холимгийг (6 гр нунтаг хар гоньдны үр, 12 гр зөгийн бал) хоёр долоо хоногийн турш өдөрт 3 удаа хэрэглэж байжээ.

Дараа нь хийсэн шинжилгээгээр хеликобактерийн халдвар байх магадлал 57% хувьд нь сөрөг гарсан байна. Энэ нь маш сайн үзүүлэлт бөгөөд антибиотикоор үүнийг эмчилж болох боловч бас олон сөрөг нөлөөтэй байдаг юм.

Энэ ургамлын ашигтай чанарын тухай Авиценна, Гален болон Гиппократ нар бичиж байсан бөгөөд зөнч Мухаммед хар гоньдыг ямар өвчинд хэрхэн хэрэглэх талаар тодорхой жор бичиж үлдээсэн байна.

Сонирхолтой баримт. 1970-аад оны үед ходоодны үрэвсэл, шарх нь стресс болон буруу хооллолтоос болдог гэж үзэж байж. Австралийн эрдэмтэн Барри Маршалл нь эдгээр өвчний гол буруутан нь чипс, хийжүүлсэн ус зэрэг биш харин хеликобактери гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг.

Эрдэмтэн өөрийнхөө зөв гэдгийг харуулахын тулд эрүүл саруул биедээ их хэмжээний хеликобактерийг зориудаар оруулсан байна. Хэдэн хоногийн дараа түүний ходоод үрэвсэж эхэлжээ. Энэхүү өөрийгөө золигт гаргах ажиллагаа нь дэмий зүйл байгаагүй бөгөөд Маршалл болон түүний нөхдийн хийсэн Helicobacter pylori–ийн талаарх эрдэм шинжилгээний судалгаа нь 2005 онд Нобелийн шагнал хүртсэн байдаг.

Цэцэг, навч, үндэс, иш зэрэг ургамлын ханд нь хамгийн сайн цайны нэг төрөл бөгөөд олон янзын төрөл байдгаараа онцлогтой. Энгийн цайгаа дээрх өвс ургамлын цайгаар солиод үзээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд хэрхэн хурдан өөрчлөлт оруулж байгааг, гадаад төрхөнд чинь яаж нөлөөлж байгааг та удахгүй үзэж мэдрэх болно.

33
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *