Очиж үзсэн ямар ч хүнийг алмайруулах Шведчүүдийн амьдралын 18 онцлог. Дэлхий нийтээрээ яагаад тэдний жишгийг дагаж болохгүй гэж?

6

Шведэд аялаад ирсэн хүмүүсийн хувьд “амьдралын хэвийн түвшин” гэдэг ойлголт нь өөрчлөгдөөд ирдэг талтай. Тус улсын бүх иргэд үнэгүй эмнэлгийн үйлчилгээ, сургууль соёл, мөн өндөр дүнтэй хүүхдийн болон ажилгүйдлийн тэтгэмж зэрэг нийгмийн халамжуудыг эдэлнэ. Үүгээр ч зогсохгүй. Саяхнаас хүмүүсийг чипжүүлээд эхэлжээ, бүх мэдээлэл нэг дор хадгалагдаж байх ёстой гэж үзсэн.

Жирийн шведчүүдийн амьдралыг бид сайтар судалж ажиглалаа. Дэлхий даяараа яагаад тэдний жишгийг дагаж болохгүй гэж.

1. Скандинавчууд – маш чийрэг хүмүүс

© natik.t / pikabu

Шведүүд хүйтэн цаг агаарыг ажрахгүй давж чадна: температурын заалт 0 °C эсвэл хасах руу багахан орсон байвал дараах дүр зургийг хаа сайгүй харна: оффисын ажилтнууд өдрийн цайндаа дан пиджактайгаа, эрчүүд нь нимгэн цувтай унадаг дугуйтайгаа давхина, гуравтай гэмээр хүүхдүүд нь малгайгүй, ой гарантай хүүхдүүдийг задгай хүрэм өмсгөөд тэврээд явж байх юм.

Pikabu-гийн нэгэн хэрэглэгч энэ сэдвээр сэтгэгдлээ ийн хуваалцжээ: “Малгайгаа хайш яаш өмссөн хүүхдүүд их үзэгдэх юм, тэд осолдохгүй л толгой дээрээ малгай тавьж, энгэр нь ч задгай (“амьсгалж байг” гэнэ), өөр улс орны хүмүүсийн хувьд ойлгоход бэрх, нэг бодлын чийрэгжүүлэх арга нь юм байна”.

 

2. Дэлгүүрээр үйлчлүүлэх бичигдээгүй ч тогтсон дүрэмтэй

© AP / East News

Тус улсын иргэд нь дэлгүүрт даавуун ууттайгаа ирж худалдан авалтаа хийдэг – тэд байгаль орчныг бохирдуулах гялгар уут хэрэглэхээс татгалзжээ. Хэрвээ ямар нэгэн компани, фермерийн үйл ажиллагаа ус, агаар бохирдуулсан, ан амьтанд хэрцгий хандсан гэх мэдээ гарах л юм бол тухайн байгууллагын үйлчилгээг авахгүй, бараа бүтээгдэхүүнийг нь ч худалдаж авахаа больдог.

Кассан дээр бараагаа бичүүлэхдээ штрих кодыг нь уншуулахад бэлэн болгож сагснаас гаргаж тавьдаг – худалдагчийн ажлыг хөнгөвчилж байгаа хэрэг. Энэ нь үйлчилгээний хугацааг ч богиносгодог ажээ. Харин худалдан авагч өөрт хэрэгтэй бараагаа эрж хайлгүй амархан олоход нь туслах супермаркетуудын тэрэг дээр лангуунуудын зургийг байрлуулсан байдаг.

© caspii2 / reddit

 

3. Швед хэл албан бусаар 2 төрөлд хуваагдана: энгийн болон хүндэрсэн

Хүмүүс өдөр тутмынхаа хэл ярианд илүү өргөн мэдлэгтэй байхын тулд аливаа үгний үндсэн утга агуулгыг сайтар судалж зөв хэрэглэж сурсан байх ёстой гэж үздэг. Танд сонирхуулахад, Лев Толстойн “Дайн ба Энх” болон “Анна Каренина” романуудыг  хоёр хувилбараар орчуулсан байх ажээ – хөнгөн болон хүнд орчуулга.

 

4. Аав нь 3 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө заавал авна

© East News

Шведэд хүүхэд асрах чөлөөний хугацаа 480 хоног үргэлжилдэг, үүний 90 хоногийг аав заавал шинээр төрсөн хүүхэдтэйгээ өнгөрүүлэх ёстой. Эцэг хүн хүүхдийн хүмүүжүүлд амьдралынх нь эхний өдрүүдээс эхэлж зайлшгүй оролцох ёстой гэж төр засаг нь шийдсэн байна. Тиймээс хүүхдийн тэрэг түрсэн залуучууд – хэвийн үзэгдэлд тооцогдоно.

 

5. Шведчүүд байгаль орчноо хамгаалдаг

© Polaris / East News

Энэ улсын бүх хотууд ногоон байгууламжаар дүүрэн. Парк, талбайгаар нь шувуу, туулай, бүжин, зараа ч зугаалж яваа харагдана. Энэ бүх ургамал, ан амьтанд хүндэтгэлтэй хандах ёстой. Хийн буугаар болжмор буудсан тохиолдол тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан удаатай. Шувуу буудсан этгээд хэдэн сар засан хүмүүжүүлэх колонид хоригдоод их хэмжээний торгууль төлж байжээ.

Байгалийн нөөцийг хүртэх нийтийн эрхийг тусгай хуулиар зохицуулсан байдаг. Хуульд зааснаар бол хүн болгон усанд сэлэх, агаарт гарч майхан барих, жимс түүх, дугуйгаар аялах эрхтэй – хувийн эзэмшлийн газар нутаг ч мөн адил дагаж мөрдөх зохицуулалттай. Хотоос зайдуу гол, нууранд загас байх авч зөвхөн спортын сонирхлын үүднээс бариад л буцаагаад тавьдаг. Зэрлэг ан амьтад нь томоохон хот суурингийн ойролцоо үзэгдэнэ, заримдаа засмал замаар ч алхаж яваа харагддаг. Зарим нэг азтай хүмүүс ховордсон ан амьтдыг хүртэл харж баримтжуулсан байх ажээ.

© nlsoy / reddit

Цагаан буга, Мала, Швед

 

6. Шведэд хүмүүс ажил дээрээ суугаад л байдаггүй

Ердийн үзэгдэл: аль нэгэн байгууллагын буюу банкны, жуулчны газар эсвэл шуудангийн менежертэй захидлаар харилцаж байна гэж бодъё. 18:00 цаг болонгуут л танд автоматаар тохируулсан захидал ирэх болно “Ажлын өдөр дууссан тул маргааш үргэлжлүүлье” эсвэл “ирэх Даваа гаригт ярилцья”. Энэ бол цаг болон хувийн амьдралд үзүүлэх хүндэтгэл гэж тэд тайлбарладаг.

Хэрвээ тухайн компани өдрийн цайны цаг нь 45 минут үргэлжлэх бол шведүүд яг л тэр хугацаандаа багтаад л өдрийн цайгаа ууж иднэ. Дүрмийг баримтлах гэж л байдаг гэж тэд үздэг. Оффисууд нь зөвхөн сэтгэл зүйд анхаарал хандуулаад зогсохгүй мөн ажилтнуудынхаа бие махбодийн тав тухыг ч боддог ажээ. Жишээ нь хаалганы кодны хажууд аяга тавих тавиур байрлуулжээ.

© medmik / reddit

 

7. Энд бараг л бэлэн мөнгө хэрэглэдэггүй

© AP / East News

Шведүүд худалдан авалт, үйлчилгээ төлбөрийг Swish системээр буюу бэлэн бусаар хийдэг – утасны дугаартай нь банкны дансаа холбосон үйлчилгээ юм. 2018 оны 9 дүгээр сарын байдлаар уг үйлчилгээнд 6,5 сая хэрэглэгч нэгдсэн байв. Тэр бүү хэл “свишдэх”, “свишдүүлэх” гэсэн үйл үг ч гарсан – төлбөр төлөх, мөнгө шилжүүлэхийг хэлнэ. Зах дээр хүртэл бэлэн мөнгө хэрэггүй, “свишдэх”-эд л хангалттай. Худалдагч, худалдан авагч аль аль нь сэтгэл хангалуун үлдэнэ.

 

8. Хэрүүл маргаан, үл ойлголцол зэрэг дуу өндөрсгөсөн зүйл энд байхгүй

Маргаантай эсвэл үл ойлголцол байдал зэргийг гуравдагч этгээдийн тусламжтайгаар шийдвэрлэнэ. Хэрвээ хөрш тань унтуулахгүй хөгжмөө чангалаад байвал бидний мэдэхээр СӨХ-д гомдол гаргана. Хэрвээ удирдлага тань амралт өгөхгүй байвал үйлдвэрчний эвлэлдээ хандаж тусламж авна. Гэр бүлийн асуудлыг харин гэр бүлийн сэтгэл зүйчийн тусламжтайгаар шийднэ. Ямар ч таагүй асуудал бай хамаагүй, шударга үнэнийг тогтоох гуравдагч этгээд олддог байна.

Зарим нэг маргаантай асуудлыг шийдэхэд цагдаагийн оролцоо авдаг. Нэг жишээ дурдахад: орос цагаач машинаа газар доорх автомашины зогсоолд андуураад хөршийнхөө зогсоол дээр тавьчихжээ. Миний зогсоол дээр машинаа андуураад тавьсан байна, авах уу гээд шууд хэлэхийн оронд цагдаад хандаж. Дүрэм зөрчсөн орос торгууль төлөөд уг хэрэг хаагдсан байдаг.

 

9. Шведэд зөвхөн Бямба гаригт л чихэр идэхийг зөвшөөрдөг

hemmahallenjonkoping / instagram

Амттантай холбоотой энэхүү ёс уламжлалын эх сурвалж нэг их тааламжтай бус: 1940-өөд оны үед тус улсын засаг төр хэд хэдэн чихрийн үйлдвэрүүдтэй нийлж сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдэд судалгаа хийжээ. Уг судалгаагаар амттаны хэрэглээний хор хөнөөлийг тогтоох зорилготой байв.

Байнга чихэр иддэг хүний шүд муудаж байгаа нь судалгаагаар тодорхой болов, үүнээс үүдэн lördagsgodis ёс тогтсон гэдэг: шведийн иргэд хүссэн хэмжээгээрээ чихэр идэж болно, гэхдээ зөвхөн нэг өдрөөр л энэ эрх хязгаарлагдана. Нэг гэр бүл дунджаар Бямба гаригт 1,2 кг чихэр иддэг гэсэн статистик тооцоо байдаг.

 

10. Төрийн албан ёсны твиттер хуудсыг жирийн ард иргэд нь хөтөлнө

Хүссэн хүн болгон нэг долоо хоногийн туршид Шведийн албан ёсны твиттер хуудасны эрхлэгч байх эрхтэйЗорилго нь тодорхой: улс эх орныг иргэдийн нүдээр харах, бусдад таниулах. Бүтэн долоо хоногийн эрхлэгчийн эрх авахын тулд тус улсад амьдран суудаг байх ёстой, иргэн мөн эсэх нь харин огтхон ч хамаагүй. Өөрийгөө нэр дэвшүүлж болохгүй, гэхдээ өөрийнхөө үзэл бодлоор эрхлэгч болох бүрэн эрхтэй хүнийг нэр дэвшүүлж санал болгож болно.

 

11. Шведийн цэцэрлэгүүд ор хэрэглэдэггүй

© East News

Шведэд амьдардаг нэгэн орос бүсгүй хүүхдээ орон нутгийн цэцэрлэгт өгдөг бөгөөд Pikabu-д өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцжээ: “Өдрийн унтлагын асуудал яаж ч шийдэгдэж болно. Энэ цэцэрлэгт гэхэд л өдөр унтах хүсэлтэй хүүхдүүд шалан дээр тавьсан матрас дээр унтана, унтах дургүй бол дураараа явж л байна. Арай бага насны хүүхдүүд явдаг цэцэрлэгийн хувьд хүүхдүүдийг түрдэг тэргэн дээр суулгаад веранда дээр гаргадаг, дулаахан хөнжил нөмөрсөн хүүхдүүд унтах нь унтана, сэрүүн нэг нь бас л дураараа. Өвөл ч мөн адил. Аль ч талаасаа энэ нь ашигтай байх аа. Ер нь шведүүдийн хувьд зөв, буруу гэдэг ойлголт их субъектив юм уу даа?”.

1 ой хүрсэн бол хүүхдээ цэцэрлэгт өгч болно, хүүхдэд ямар ч шаардлага тавихгүй: ярьж чаддаг, өөрөө бие засаж чаддаг эсэх нь огт хамаагүй. Цэцэрлэгийн багшаар ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг, гэхдээ эрэгтэй багштай цэцэрлэгүүд ч бас бий. Эрэгтэй багш нь ямар ч эргэлзээгүйгээр хүүхдийн живх солих, хооллох, хүүхдүүдээ бүрэн хувцаслана.

 

12. Тэдэнд “хов живийн толь” бий

© kemcio17 / reddit

Reddit-ийн хэрэглэгч нэгэн гэрэл зураг тавиад дараах зүйлийг асуужээ: “Эдгээр толинууд ямар зориулалттай юм бэ? Шведэд харсан юм. Голын эрэг дагуу бараг бүх л байшинд байна лээ”. Энэ бол эртнээс уламжлагдаж ирсэн гэж түүнд хариулжээ, ихэвчлэн гал тогооны өрөөний цонхондоо толь хийдэг. Ширээн дээрээ суугаад шинэхэн талх идэж, аяга кофегоо ууж байхад гадаа гудамжинд болж байгаа зүйлийг харж “хов жив” ярьцгаадаг. Жишээ нь хөрш айлд ямар хүн ирж байна гээд л… “Ширээ, буйдангаасаа босохгүйгээр гудамжинд юу болж байгааг харж болно” – коммент дээр ийм тайлбар ч бас байв.

 

13. Шведийн паспорт зэрэглэлээрээ дэлхийд гуравт бичигддэг

(Photo by Francis Dean/Corbis via Getty Images)

Өөрөөр хэлбэл швед паспорт дэлхийгээр аялахад асуудалгүй: гадаад улс орнууд руу аялахад ямар нэгэн виз мэдүүлэх, шалтгаанаа тоочих шаардлагагүй. Тус улсын иргэд үүгээрээ ч их бахархдаг, тэд визгүйгээр дэлхийн 170 улсад аялж болноАрабын Нэгдсэн Эмират Улс нэгдүгээрт бичигддэг: тус улсын иргэд дэлхийн 179 улс оронд визгүй зорчих эрхтэй ажээ.

 

14. Хуучин модон хайрцаг 10 евро – энэ бол Швед

© werter80 / pikabu

Амралтын өдрүүдэд шведүүд дэлгүүр их хэснэ – дизайнерийн ваар, дэр, гэрэл чийдэн гээд л тэдний сонирхох зүйл маш их. Тэд дизайнерийн оригинал шийдэлд мөнгө огт харамладаггүй. Pikabu-гийн хэрэглэгч өөрийнхөө олж мэдсэн нэгэн сонирхолтой мэдээг хуваалцсан байна: “Үгүй мөн хачин юм аа. Шведэд маркетингийн сод ухаан ажилладаг бололтой. Ногооны хуучирсан модон хайрцгийг устгахын оронд сэргэлэн залуучууд сонирхолтой зүйл бичээд л ямар ч эргэлзээгүйгээр 10 еврогоор зараад байх юм. Сая миний нүдэн дээр нэг эмэгтэй охиныхоо өрөөг тохижуулна гээд дөрвөн хайрцаг авлаа” гэжээ.

 

15. Тус улсад спортын соёл ноёрхож байна

© AnnaNystrom / reddit

3 сая гаруй шведчүүд спортын клубуудад албан ёсны бүртгэлтэйбайна. Өвлийн спортын төрөл энд маш алдартай, гэхдээ үүнээс гадна хүмүүс хөл бөмбөг, сагсан бөмбөг, гүйлт, усанд сэлэлт, явган аялал за тэгээд дугуйгаар аялах гээд спортын дуртай төрлөөрөө хичээллэдэг. Зарим нэг уулзварууд дээр дугуйчдын хөлийг амраах тусгай гишгүүр хүртэл суурилсан байна.

© medmik / reddit

 

16. Стокгольмын метрод дэлхийн хамгийн урт уран зургийн галерей байдаг

© Zheng Huansong / Xinhua News / East News

Стокгольмын метроны төв буудал онцгой шийдлээрээ дэлхийд алдартай.  Хот бараг л чулуулаг хөрсөн дээр боссон, тиймээс метроны хонгилуудыг хад, чулуу ухаж хийсэн гэхэд буруудахгүй.  Буудлуудын хана, таазыг тусгайлан зассангүй, харин өөр хоорондоо ялгагдах дизайны шийдэл ашиглажээ. Үүнээс гадна метроны буудлуудад байнга төрөл бүрийн үзэсгэлэн зохион байгуулагддаг, жишээ нь хүүхдийн уран зургийн үзэсгэлэн. Жуулчид газар доорх бүсээр заавал ороод гардаг уламжлал тогтжээ.

© Zheng Huansong / Xinhua News / East News

 

17. 2015 оноос эхлэн Швед хүмүүсийг чипжүүлж эхэлсэн

© East News

Шведчүүд хүмүүсийг чипжүүлэх туршилтыг 2015 оноос эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй хүн хуруундаа микро чип суулгуулаад байна. Чип суулгуулах маш амархан: тусгай шприцийн тусламжтайгаар арьсан доор нь нарийхан утас шиг чип суулгана. Чипэнд төлбөрийн карт, үнэмлэх, паспорт зэрэг хүнд хэрэгтэй бүхий л мэдээллийг хуулсан байгаа. Ингээд л олон асуудлыг шийдэж нэг хуруу хүргээд л ажлаа хөнгөвчлөх боломжтой. Чип суулгуулах үйлчилгээний үнэ харилцан адилгүй 150 – 200 орчим доллар.

 

18. Салют зэрэг зүйлд чанд дүрэм баримтална

Баярын өдрүүдэд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 оноос шинэ хууль дагаж мөрдөх болсон: салют буудуулах хүсэлтэй хүн тусгай мэргэжлийн сургалтанд сууж орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авсан байх ёстой. Салют зардаг дэлгүүрийн худалдагч зөвхөн зөвшөөрөлтэй хүнд л бараагаа зарах үүрэгтэй. Салютны зарим нэг аюултай төрлийг 2002 оноос эхлэн хэрэглэхийг бүрмөсөн хориглосон байна.

Дээр дурдсан Шведчүүдийн амьдралын онцлогоос бидэнд юу нь илүү хэрэгтэй вэ?

248
ГоёГоё
102
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
Баярлалаа!

46 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/01/10 at 14:30

    europuud archaatai zov setgedeg humuus. teneguud n chiregdeel yavj baidag

  2. Ядамгүр Цэвэлмаа

    Ядамгүр Цэвэлмаа

    2020/01/10 at 15:14

    Монголд үнэгүй сурч байсан ба. Мөнгө авч сурдаг гоё байсан.Дахин тийм үе рүгээ очих яүмсан

  3. Hagi Haku

    Hagi Haku

    2020/01/10 at 18:02

    Спортлог юмаа.

  4. Uynga Jambaldorj

    Uynga Jambaldorj

    2020/01/10 at 19:12

    Хулан Г.

  5. Erdene Chuluun Erdene

    Erdene Chuluun Erdene

    2020/01/10 at 19:49

    sha sha barag k mongol

  6. Magaljaw Munguntuya

    Magaljaw Munguntuya

    2020/01/10 at 20:49

  7. Magaljaw Munguntuya

    Magaljaw Munguntuya

    2020/01/10 at 20:50

  8. Minjmaa Minjee

    Minjmaa Minjee

    2020/01/10 at 21:45

    Sauhan oron shuu. Baharhmaat

  9. Khishgee Khishig

    Khishgee Khishig

    2020/01/10 at 22:14

    Х. Энх-Оюун

  10. Tuvshinjargal Nasanbat

    Tuvshinjargal Nasanbat

    2020/01/10 at 22:30

    Margad Munkhjargal

  11. Tussi Black

    Tussi Black

    2020/01/10 at 22:31

    ene odoo hudlaa boliochee yun baigal hamgaalah durem chuhal blaablaa hotoos garaad uz haana sweduud amidarna teruugeer duuren hog ☹️uyn ontslog ve? yu ni onts bolood bna

  12. Ganbat Sambuu

    Ganbat Sambuu

    2020/01/10 at 22:52

    Yo hen ni unen heleed bnaa oilgosongui ee

  13. Nominjin

    2020/01/10 at 23:46

    Швед улс өндөр хөгжилтэй орон. Ухамсартай ард түмэн. Монгол улс бол буурай хөгжилтэй. Буурай маанагдуу ард түмэн.

  14. Narantsetseg Naraa

    Narantsetseg Naraa

    2020/01/10 at 23:49

    Гоё юмаа. Манай улс ийм болоосой ..

  15. Х. Оюука

    Х. Оюука

    2020/01/11 at 00:16

    Х. Энх-Оюун

  16. Sky Temuul

    Sky Temuul

    2020/01/11 at 01:15

    ter chip ni mniad heregtei um bna tegvelch hin bolgon ihenh biedee avch yvdag heregtei zuils ni dotor ni bdag ym bnshdee gaihaltai shuu

  17. Mandakh Enkhbayar

    Mandakh Enkhbayar

    2020/01/11 at 01:29

    unen l bichsen bn gudmand baasan nohoiniihoo baasiig uutant hiij haydag bas

  18. Се Сек

    Се Сек

    2020/01/11 at 02:09

    Секси юма

  19. Sarah Sarah

    Sarah Sarah

    2020/01/11 at 04:14

    Er ni end ch gsen buun soel bituu mod zuleg tsetseg navch hunii mashinii zogsooldeer hench mashinaa tavihgui tanidag tanidagguich bai bugdeeree hoorondoo mendchilne neg ch hog hayhgui ta ortsond tortoi ymaa tsunhee gar utsaa orhison baisanch ter ni bj l bn hulgai gj bhgui tand ilgeemj irvel gadaa uudend il bj l bn ta teriig zuvhun uuruul avna hench tanii ymiig oroldohgui bi gadagshaa umand yvchaad 2 chemodon baahan uurgevchtee ymaa oruulchaad 1chimodonoo martaad orhichihood margaash ni avahad uuden deer bj bn ter heveerei delguurt turdeg tergendeer tsunhee zadgai orhiod ymaa tsugluulaad irehed bj bn neeree gaihaltai shu

  20. Huntsetseg Hvrelbaatar

    Huntsetseg Hvrelbaatar

    2020/01/11 at 04:46

    yug vnen

  21. Bayarsaikhan Obroo

    Bayarsaikhan Obroo

    2020/01/11 at 06:53

    Manaixiig l huulbarlasan yum bna sh dee

  22. Yuki Suree

    Yuki Suree

    2020/01/11 at 06:54

    Haha ene 80% ni zuw bysad ni shal tusuu 🤣🤣

  23. До Болормаа

    До Болормаа

    2020/01/11 at 09:32

    Ene Ih hurlinhan, said tomchul setgej chadahgui bol busad orni sain saihan zuiles sanaa avch tumnihe tuluu yum hj boldoggui l yum bhda…

  24. Samdan Delgertsetseg

    Samdan Delgertsetseg

    2020/01/11 at 10:10

    Амьтад нь хүртэл тайван жаргалтай…

  25. Munkhbaatar HotgoidiinUizentaij

    Munkhbaatar HotgoidiinUizentaij

    2020/01/11 at 10:57

    чип чинь нь хүнийг сэтгэхгүй мал болгоно

  26. Naraa Naraa

    Naraa Naraa

    2020/01/11 at 11:10

    Сайхан улс шүү үнэхээр хүний л төлөө бүх зүйл нь зориулагдсан…. өглөө гэрээс гараад л ирэхэд зам дээр буга согоо хандгай явж байх нь хэвийн үзэгдэл амьтад нь хүртэл тайван байна гэсэн үг юм шүү

  27. Tserendash Achmaa

    Tserendash Achmaa

    2020/01/11 at 11:53

    Huulitai huulia heregjuuldeg oron gej saihan yumdaa saihan aztai ard tumen yumdaa

  28. Манай ач хүү чинь өвөл цэцэрлэг дээрээ гадаа тоглож өнждөг бил үү

  29. Dulamsuren Dambodoo

    Dulamsuren Dambodoo

    2020/01/11 at 18:30

  30. Enkhjargal Enkhee

    Enkhjargal Enkhee

    2020/01/11 at 19:19

    Sonirholtoi blaa

  31. Урсула Г. Д.

    Урсула Г. Д.

    2020/01/11 at 19:33

    Сарнай М. Тиймүү😳😳

  32. шведчүүд гэж бичдэг юм уу мал аа

  33. Chuka Jargal

    Chuka Jargal

    2020/01/11 at 20:02

    Ийм болохоор л манай дарга явж амьдарсан юм бна.

  34. Oyunaa KH

    Oyunaa KH

    2020/01/11 at 22:40

    Otgonbayar Ga

  35. Gantuya Ganbaatar

    Gantuya Ganbaatar

    2020/01/11 at 23:47

    Saihan uls shuu

  36. Enkhbaatar Dorj

    Enkhbaatar Dorj

    2020/01/12 at 00:52

  37. Bugi Bugi

    Bugi Bugi

    2020/01/12 at 08:36

    Цэцэрлэгийн хүүхдүүд унтахгүй ё байж болдог !!

  38. Shar Oogoo

    Shar Oogoo

    2020/01/12 at 09:30

    Tiim shu gehdee ter heden haltaryyd erh chuluu gdgig mederehgui ymar balair suitgedeg geech

  39. Shar Oogoo

    Shar Oogoo

    2020/01/12 at 09:32

    Swedin ter zesen hooloig mgldoo nevtruuleh yumsan bid tegvel ymar saihan tsever ys yyh bol

  40. Erdenechimeg Otgonbayar

    Erdenechimeg Otgonbayar

    2020/01/12 at 10:18

    “Болжмор буудаад засан хүмүүжүүлэхэд шийтгүүлсэн” сайхан санагдлаа.

  41. Enhtsetseg Tsedee

    Enhtsetseg Tsedee

    2020/01/12 at 11:51

    ёстой л гайхамшиг юмаа

  42. Altanzul Enhjargal

    Altanzul Enhjargal

    2020/01/12 at 12:56

    2 ихэрийн минь төрсөн нутаг даа
    Хүүхэд эмэгтэй хүнийг ёстой дээдэлж сайхан харж хандаж өсгөж 5 нас хүртэл халамжилсан тансаг өгөөмөр сайхан нутаг даа

  43. Tsogoo Ganchimeg

    Tsogoo Ganchimeg

    2020/01/12 at 15:24

    Ямар гоё юм бээ.

  44. Otgonzargal Boraros

    Otgonzargal Boraros

    2020/01/12 at 19:15

  45. Enkhtulga Galsan

    Enkhtulga Galsan

    2020/01/12 at 23:42

    Үнэн л бичсэн бололтой.

  46. Dorjsvren Sodnompil

    Dorjsvren Sodnompil

    2020/01/13 at 11:36

    Mash ih taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *