Дасгал хийж байхдаа гаргадаг эдгээр 10 алдаагаа яг одоо засах ёстойг хувийн дасгалжуулагчид зөвлөж байна

0

Хэчнээн их дасгал хийсэн ч буруу хийгээд байвал мөрөөдлийнхөө биеийг амархан бүтээж чадахгүй. Учир нь бид өөрсдийн мэдэлгүй хөлөө буруу байрлуулах, өвдгөө нугалах, нуруугаа бөхийлгөх гэх мэтээр олон алдааг дасгалын үед гаргаж байдаг. Хамгийн аюултай нь тэдгээр алдаанууд яваандаа бидний биед гэмтэл учруулах ч боломжтой. Тиймээс та өөрийн мэдэлгүй гаргадаг байж болзошгүй алдаагаа мэдээд аваарай.

1. Нурууны таталт

Нурууны таталт хийж байх үедээ бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол дасгалын төхөөрөмжөө цээж рүүгээ хэт их татах, тохойгоо нуруунаасаа илүү гаргах, хүзүү мөрөө хавчих, гараа хэтэрхий хол зайтай байрлуулах гэх зэрэг юм.

Яаж зөв хийх вэ:

  • Нуруугаа хотойлгоно.
  • Хүзүү, нуруугаа хамтад нь чангална.
  • Төхөөрөмж дээр гараа байрлуулахдаа мөрнөөс бага зэрэг өргөн байлгана.
  • Тохой доош тэгшхэн татагдаж буйг шалгах.

 

2. Хайчин суулт

Энэ дасгал нь харагдаж байгаа шигээ амархан биш юм. Өвдгөө хэт урагш нь нугалах, өлмийгөө газар бүтэн тавихгүй байх нь хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юм.

Яаж зөв хийх вэ:

  • Урагш нугалж байгаа хөл 90 градусын өнцөг үүсгэх ёстой.
  • Нугалсан өвдөг хөлийн хуруунаас илүү гарч болохгүй.
  • Хойш сунгасан хөл шалтай параллель байх.
  • Нуруугаа цэх байлга.

 

3. Нэг хөлийн гүүрэн байрлал

Гүүрэн дасгалын үед ихэнх хүмүүс маш их алдаа гаргадаг. Хөлөө 90 градус нугалдаггүйгээс гадна дээш жийж буй хөлөө хангалттай өндөр өргөдөггүй зэрэг нь тус дасгалыг ямар ч үр дүнгүй болгож байдаг.

Яаж зөв хийх вэ:

  • Дасгалын гудсан дээрээ хэвтээд хоёр өвдгөө бага зэрэг салгаж өгнө.
  • Өгзөгний дээд булчинг чангалаад нэг хөлөө тааз руу шулуун чиглэлтэй өргөнө.
  • Газар тулж, ташааны ачааллыг авч байгаа хөл шалтай 90 градус үүсгэж байх ёстой.

 

4. Кабел таталт

Дасгалын үеэр нуруугаа шулуун байлгаж, ташаагаа урагш хойш хөдөлгөж байгаа бол та энэ дасгалыг маш буруу хийдэг гэсэн үг.

Яаж зөв хийх вэ:

  • Ташаагаа хөдөлгөөнгүй түгж.
  • Их биеэрээ бөхийнө.
  • Хэвлийгээ дотогш хумьж бие нуман байрлалтай болно. Толгой тонгойсон байдалтай байна.
  • Олстой бариул чихний хажууд ирж байх ёстой.

 

5. Олстой таталт

Тохойгоо биеэсээ урагш гаргах, ачааллыг бүх биеэрээ авах, нуруугаа цэх байлгах зэрэг нь нийтлэг гардаг алдаанууд юм.

Яаж зөв хийх вэ:

  • Нуруугаа бага зэрэг тонгойлгоод өвдгөө нугал. Хөлдөө ташааны хэмжээтэй зай авна.
  • Тохойгоо чангалж, биедээ ойрхон байгаарай.
  • Нуруунд ачаалал өгөхгүйгээр гарын 3 толгойд ачаалал ирж байх ёстой.

 

6. Суулт

Суултыг буруу хийснээр нуруунд өвчин орохоос гадна хөлийн булчингууд тэгш бус хөгжилтэй болох аюултай. Маш олон хүмүүс суулт хийхдээ өвдөгөө хэт дотогшоо хумьдаг бөгөөд энэ нь эргээд өвдөгний үеийг гэмтээж байдаг байна.

Яаж зөв хийх вэ:

  • Их бие, нуруугаа шулуун байлга. Ачаалал өсгийн дээр ирж байх ёстой.
  • Доош суух үед өвдөг, өлмийнөөс илүү гарах ёсгүй.
  • Суулт хийхдээ ташаагаа өвдөгний түвшинд аваачина.

 

7. Суниалт

Суниалтыг зөв хийж  гүйцэтгэх нь тийм ч хялбар биш бөгөөд нуруугаа бөхийлгөх, хэвлийгээ татах, гараа мөртэйгөө параллель байрлуулахгүй байх зэрэг нь дасгалыг үр дүнгүй болгож байдаг. Түүнчлэн олон хүн суниалтыг хурдан хийвэл үр дүнтэй гэж боддог нь маш буруу юм.

Яаж зөв хийх вэ:

  • Гараа цээжнийхээ харалдаа байрлуулаад газартай 45 градусын өнцөг үүсгэнэ.
  • Гараараа биеэ түлхэх үед бие бүхэлдээ өргөгдөж байх ёстой.
  • Нуруугаа шулуун байлгаж, гэдэс аарцгаа чангалан, хөлийн өлмий дээр ачаалал авна.

 

8. Планк

Планкыг буруу хийснээр булчинд ачаалал бага ирж, хүссэн шиг үр дүнгээ өгөхгүй байх тохолдол гардаг. Хамгийн түрүүнд нуруугаа бөхийлгөж болохгүй. Учир нь нуруу бөхийх үед хэвлийд ирэх ёстой ачаалал гар, нуруу руу шилждэг байна. Хоёрдугаарт, ташаагаа өргөх хэрэггүй. Гол булчингуудыг зөв ажиллуул.

Яаж зөв хийх вэ:

  • Нуруугаа хавтгай болгож хөлтэйгөө нэг шугамд байлгана.
  • Хүзүү толгойг нуруутайгаа нэг шугамд байлгахын тулд доош харах хэрэгтэй.
  • Тохой дээрээ ачаалал авч өгзөгний дээд булчин болон биеийг бүхэлд нь чанга байлгана.

 

9. Бөхийлттэй өргөлт

Ихэнх хүмүүс энэ дасгалыг хийж байх үедээ хөлөө хангалттай тэгшилдэггүй. Ингэснээр биеийн тэнцвэр амархан алдагддаг. Мөн биеэ биш нуруугаа нуман болгож бөхийлгөх нь нурууны гэмтэл үүсгэж болзошгүй.

Яаж зөв хийх вэ:

  • Өвдгөө 15-20 хэмд болгож бага зэрэг нугална.
  • Нуруугаа хотойлгох ч биш, бөхийлгөх ч биш яг төвийг сахисан байрлалтай болгоно.
  • Гантелийг цээж рүүгээ татна.

 

10. Илжигний өшиглөлт

Энэхүү дасгал маш хурдан үр дүнгээ өгдөг хэдий ч нуруугаа хотойлгох, хөлөө хэт өндөр өргөх зэрэг алдаа гаргаснаар дасгал бүхэлдээ буруу болдог. Мөн хүзүүгээ дээшлүүлж, хэт хурдан хэмнэлтэй хийх хэрэггүй.

Яаж зөв хийх вэ:

  • Нуруу хүзүүгээ нэг шугамд байлгана.
  • Өвдгийг 90 градус өнцөгтэй нугалах бөгөөд хөлөө дээш чиглэлтэй өргөнө.
  • Өгзөгний дээд булчин чангарч мэдрэгдэх ёстой.
  • Өгзөгний дээд булчинг шахсаныхаа дараа хөлөө эргүүлээд буулгана.

Та эдгээр дасгалуудыг хийдэг үү? Аль дасгал нь хамгийн үр дүнтэй байсан бэ? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай!

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Сугармаа

    Сугармаа 'Б

    2020/05/22 at 16:43

    Bulgan Bdrkh

  2. Erkekiik Bagdat

    Erkekiik Bagdat

    2020/05/22 at 18:52

    Баахан алдаа🤦🏻‍♀️

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/23 at 00:08

    Мэдэх байх.За сайхан амраарай.Утас удаан харах хэцүү бна

  4. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/05/23 at 00:24

    Р. Сарангоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *