Гэртээ хийхэд маш амархан авокадотой салатны 10 жор. Эрүүл мэндэд тустайгаас гадна маш гоё амттай болно

0

Алслагдсан бүс нутагт амьдардаг хүмүүсийг ч өнөөдөр авокадотой салатаар гайхшруулж чадахгүй. Лийрэн хэлбэртэй энэ ногоог бид урьд нь зургаар нь л харж байсан цаг саяхан мэт, харин одоо энэ ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх болжээ. Зөөлөн эдийн амт нь уламжлалт салатыг шинэ юм шиг л болгоно. Махны, загасны, ногооны салатанд тэс өөр амтыг нэмж чадна. Гэртээ ямар нэгэн төвөггүйгээр хийж болох авокадотой салатын жорыг танд бэлдлээ. Эрүүл мэндэд тустайгаас гадна их амттай болох жорууд юм.

1. Авокадо, тахианы цээж махтай салат

Орц:

  • Тахианы цээж мах – 500 г
  • Авокадо – 2 ш
  • Бууцай эсвэл руккола – 1 боодол
  • Моцарелла бяслаг – 150 г
  • Хушны самар эсвэл үр

Соусанд:

  • Жүрж – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Ургамлын тос

Хийх арга:

1. Салатыг хийхэд амар бөгөөд хөнгөхөн болох жорыг танилцуулъя.

2. Тахианы цээж махаа чанана, эсвэл гэсгээсэн махаа гриллдэж болно.

3. Авокадог өөрт таалагдсан хэлбэрээр хэрчинэ.

4. Бууцай эсвэл рукколаг тасдаарай.

5. Бяслагаа өөрийн хүссэнээр жижиглэж хугална.

6. Тахиагаа хэрчинэ.

7. Соусаа бэлдэнэ. Жүржийн шүүсийг шахна, хальсыг нь аваарай, тос, жижиглэж хэрчсэн сармисаа хийгээд давс, перецээр амтална.

8. Хавтгай тавган дээр бууцай эсвэл рукколаг тавиад дээрээс нь авокадо, моцералла бяслагаа мөн тахианы махаа тавина.

9. Самар эсвэл үрээр чимэглээрэй, ингэснээр салат илүү амттай болно. Соусаа тусад нь тавина.

Илүүдэл калори гэж санаа зовж явдаг хүмүүст их тохиромжтой жор.

 

2. “Амин дэмийн уурхай” хэмээх авокадотой салат

Орц:

  • Авокадо – 4 ш
  • Улаан лооль – 4 ш
  • Брынза эсвэл давстай бяслаг – 150 г
  • Өнгө өнгийн амтат чинжүү – 2 ш
  • Оливын тос – 6 х.х
  • Нимбэг – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Давс, нунтаг перец
  • Ногоон навчит анхилуун ногоо

Хийх арга:

1. Авокадогоо хэрчинэ.

2. Нимбэгийн шүүсийг шахаад хэрчсэн авокадо дээрээ асгаарай. Зөөлөн эдээ хадгалж үлддэг юм.

3. Брынза болон чинжүүгээ дөрвөлжин, улаан лоолийг цагираг хэлбэрээр хэрчээд, сармисаа жижиглэж татаарай.

4. Ногоонуудаа тавганд хийгээд тосоо асгана, давс, перец, сармисаар амтална.

5. Хийгээд шууд л идээрэй. Ногоон навчит анхилуун ногоогоор чимэглэхээ мартаж болохгүй.

 

3. Лийр, авокадотой салат

Харахад л их амттай бөгөөд шүүслэг салат гэдэг нь мэдрэгдэнэ, мөн сонирхолтой амтлагчтай тул “хажууд байгаа хүндээ өгөмгүй” гэдэг шиг зүйл болох вий дээ.

Орц:

  • Лийр – 2 ш
  • Авокадо – 1 ш
  • Өргөст хэмх – 1 ш
  • Ногоон навчит ногоо
  • Давс
  • Сахар

Соус:

  • Оливын тос
  • Хурц биш амттай гич
  • Нимбэгийн шүүс
  • Нунтаг перец
  • Хумс сармис

Хийх арга:

1. Соусны бүх орцуудыг сайтар холино, сармисаа урьдчилан жижиглэж татсан байх юм шүү.

2. Ногоо, жимсээ адил хэмжээгээр хэрчинэ.

3. Бүх орцуудыг саванд хийгээд бага зэрэг нимбэгийн шүүс цацаарай, мөн ногоон навчит ногоогоо хийж хутгана.

4. Идэхээсээ өмнө соус, бусад амтлагчуудаа хийнэ.

 

4. Авокадо болон жүржтэй салат

Авокадогийн тослог болон жүржийн ислэг байдал гайхалтай зохицож давтагдашгүй амтыг мэдрүүлнэ.

Орц:

  • Авокадо болон жүрж – тус бүр 2 ш
  • Хушны самар – 20 г
  • Оливын тос – 2 х.х
  • Ногоон навчит ногоо
  • Давс, перец

Хийх арга:

1. Бэлдсэн ногоон жимсээ цагираг хэлбэрээр хэрчинэ.

2. Зочноо дайлахаас өмнөхөн перец, давс, самар, тосоор амтлаарай.

3. Салатыг чимэглэхэд кинзийн навч илүү зохимжтой.

 

5.Өргөст хэмх, авокадотой сонгодог салат

Гэрийн нөхцөлд уг салатыг хийхэд орцын хувьд бага, мөн бэлдэхэд багахан цаг зарцуулна. Гэнэтийн зочин ирэхэд аминд орох жор юм шүү.

Орц:

  • Өргөст хэмх – 2 ш
  • Авокадо –  1 ш
  • Өндөг – 3 ш
  • Майонез – 4 х.х
  • Давс – өөрийн хүслээр
  • Гич – 1 1\2ц.х

Хийх арга:

1. Өндөг, өргөст хэмх, авокадог өөрийн хүссэн хэмжээгээр адилхан хэрчинэ.

2. Салатны саванд бүгдийг хийгээд давс, майонезээр амтлаарай. Соусыг ургамлын тосоор орлуулж болно.

 

 

6. Улаан лооль, авокадотой салат

Анх удаа авокадо авч үзээд амттай салат хийхээр шийдсэн эзэгтэй нарт тохирох жор.

Орц:

  • Улаан лооль – 3 ш
  • Авокадо – 1 дунд зэргийн
  • Оливын тос – 2 х.х
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Сонгино – тал
  • Ногоон навчит ногоо, давс, перец

Хийх арга:

1. Авокадог цэвэрлэж хэрчээд харлахаас хамгаалж нимбэгийн шүүс цацаарай.

2. Сонгиноо хэрчиж буцалсан усанд 15 минут хийгээд сайтар шүүж авна

3. Улаан лоолийг дөрөв хувааж хэрчинэ.

4. Бүх орцуудыг холиод перец, давс, тос, ногоон навчит ногоогоор амтална.

 

7. Авокадо болон сам хорхойтой салат

Гайхалтай зохицол, мартагдашгүй амттай болох салатны жор.

Орц:

  • Авокадо – 1 ш
  • Сам хорхой – 20 ш
  • Амтат чинжүү – 1-2 ш эсвэл улаан лооль – 3 ш
  • Салатны навч – өөрийн хүслээр
  • Руккола – боодол
  • Цуу – 1 х.х
  • Шинэ базилик
  • Оливын тос – 2 х.х
  • Сармис – 1 хумс
  • Лайм – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Сам хорхойгоо чанаж цэвэрлэнэ.

2. Салатны навчаа урж тасдаарай.

3. Чинжүү эсвэл улаан лоолио өөрийн хүслээр хэрчих бол авокадог урт нарийхан хэрчинэ.

4. Гүн ёроолтой саванд салатны навч, руккола, базилик, хэсэг чинжүү, авокадо болон сам хорхойгоо хийнэ.

5. Салат амтлагч: лаймын шүүс, тос, цуу болон татсан сармис.

 

8. Чинжүү, бекон болон авокадотой салат

Шаржигнасан бекон болон шинэхэн ногооны хослолыг зүсэм авокадо улам сайхан амт оруулна.

Орц:

  • Тослоггүй бекон – 3 зүсэм
  • Улаан амтат чинжүү – 1 том
  • Авокадо – 1 том
  • Салатны навч – боодол
  • Улаан амтат сонгино – 1 ш
  • Оливын тос
  • Тал нимбэгийн шүүс
  • Шинэхэн нунтагласан перец (цагаан эсвэл ягаан)

Хийх арга:

1. Беконоо нарийхан хэрчээд шаржигнуур болтол нь шарна, илүүдэл тосыг нь цаасанд шингээж аваарай.

2. Сонгиноо хагас цагираг байдлаар хэрчинэ, харин чинжүүгээ урт нарийхан. Ногоонуудыг бекон шарсан тосондоо шарна.

3. Салатны навчийг тасдаад бекон, чинжүүтэй холиод дээрээс нь авокадотой хутгана.

4. Оливын тос болон нимбэгийн шүүсээр амтлаад дээрээс нь нунтаг перец цацаарай.

 

9. Авокадо, туна болон улаан лоольтой салат

Тослог авокадо болон улаан лооль, туна загас зэргийг идсэний дараа аманд сайхан зөөлөн амт үлддэг.

Орц:

  • Авокадо – 1 ш
  • Туна (өөрийнхөө шүүсэнд байгаа)– 1 лааз
  • Улаан лооль – 2 ш
  • Руккола – 1 боодол
  • Сармис – 2 хумс
  • Нимбэгийн шүүс – 2 ц.х
  • Ургамлын тос – 1 х.х
  • Тос
  • Давс, амтлагч

Хийх арга:

1. Сармисаа хэрчээд тал нимбэгийн шүүсээ шахна.

2. Авокадогийн зөөлөн эдийг нухаад нимбэгийн шүүс, сармис, амтлагч, тосоо хийгээд хутгана.

3. Лаазалсан туна загасыг мөн нухна.

4. Улаан лоолийн хальсыг аваад уртаар нь хэрчинэ, илүүдэл шүүсийг нь аваарай.

5. Авокадо, улаан лооль, загас болон тосоо холино.

6. Зочдоо дайлахдаа рукколагийн навчаар чимэглээрэй.

 

10. Улаан загас болон авокадтой салат

Орц:

  • Өндөг – 3 ш
  • Авокадо – 1 ш
  • Жижиг үрийн улаан лооль – 8 ш
  • Өргөст хэмх – 1 ш
  • Утсан эсвэл давсалсан улаан загас – 250 г
  • Оливын тос – 2 х.х
  • Дижон гич – 2 ц.х
  • Нимбэг
  • Тос
  • Олив
  • Ногоон навчит ногоо

Хийх арга:

1. Оливоо цагиргаар хэрчээд өндгөө жижиглэнэ. Ногоон навчит ногоогоо татаарай.

2. Загас болон авокадог дунд зэргийн хэмжээтэй нарийхан хэрчинэ.

3. Таваг дээр салатны навч, дээр нь авокадо, туна загас, шинэхэн нимбэгийн шүүс цацна.

4. Цаашлаад өндөг, улаан лооль болон оливоо хийгээд давс, оливын тос болон гичээр бэлдсэн соусаа асгана.

Уг салат дээр мөн нарийхан хэрчсэн дарсан өргөст хэмх нэмж болно.

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baasanjargal Nambar

    Baasanjargal Nambar

    2020/05/30 at 21:16

    П

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *